ҮХААЯ-ыг "хүний хүн" тэргүүлэх үү
2014-05-29

АН-ын ҮЗХ хуралдаад Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайдын суудалд Ш.Түвдэндоржийн нэрийг дэвшүүлэх шийдвэрт гаргажээ. Уг нь Ш.Түвдэндоржоос гадна тус яамны дэд сайд Х.Золжаргал, Төрийн нарийн бичгийн дарга Ц.Туваан, "Кроун"-ы Д.Нямхүү нарын нэр энэ албан тушаалд дэвших магадлалтай таамаглал гарч  байсан. Нөгөө талаас экс сайд Х.Баттулга өөрийнхөө оронд МоАХ-ны хүнээ томилуулна гэж дуулдсан. Гэхдээ өнөөдөр дан дээлтэй, сул гишүүн Х.Баттулгын АН дахь нөлөөлөл тус намын дарга, Ерөнхий сайд Н.Алтанхуягийнхаас хүчтэй байна гэж юу байх вэ, Засгийн газрын тэргүүн өөрийнхөө хүнийг шургуулна хэмээн ҮХАА-н сайдын суудал тойрсон элдэв яриа явсан. Олны үг ортой гэгчээр дээрх таамаглалууд дотроос "Х.Баттулгын хүн" ҮХАА-н сайдад нэр дэвших мандатаа ҮЗХ-ноосоо авлаа.

5

Сайд бол улс төрийн албан тушаал. Хэдийгээр эрх баригч нам сайдад хэнийг томилохоо удирдах дээд байгууллага буюу АН-аар ҮЗХ-гоороо хэлэлцэн шийдвэрлэдэг ч намын дарга, Засгийн газрын тэргүүний санал болгосон хүн ихэнхдээ дэмжигддэг бичигдээгүй хуультай. Тэр дундаа салбарын сайдад хэнийг томилох нь Ерөнхий сайдын л мэдлийн асуудал. Ерөнхий сайд танхимаа өөрийнхөө багаар бүрдүүлсэн байх нь санал нэгдэх, шийдвэр гаргах тал дээр ч,  Засгийн газрын үйл ажиллагаанд ч нэмэртэй байдаг. Энэ удаад бусад улс төрийн хүчинтэй хамтарч Засаг барьж байгаа ч АН-ын сайд нь "Ерөнхий сайдын хүн байх" нь илүү асуудал хэлэлцэж, шийдвэр гаргахад наанадаж дөргүй бух шиг зөрүүдлээд байхгүй. Гэвч энэ удаад ҮХАА-н сайдад нэр дэвших эрхэм Ерөнхий сайдын бус нэг дээвэр доорх өрсөлдөгчийнх нь хүн орж ирлээ. Тиймээс Х.Баттулга АН-ын ҮЗХ-д нөлөө их, харин намын дарга хүч дутаж байна гэж ажиглагчид үзэж байна лээ. За ямартай ч Ерөнхий сайд Н.Алтанхуяг ҮХАА-н сайдад "хүний хүн"-ийг нэр дэвшүүлэх үүргийг ҮЗХ-ноосоо авлаа.

5

Түүнээс гадна Ш.Түвдэндорж бол энэ салбарынх биш. Түүний эзэмшсэн мэргэжил, эрхэлж байсан албан тушаалыг нь харахад үйлдвэр, хөдөө аж ахуйн салбартай огт хамааралгүй, холбогдож ч байгаагүй эрхэм. Тэрбээр 1999-2000 онд Батлан хамгаалахын сайдын, 2003-2008 онд МоАХ-ны даргын, 2010-2012 онд нийслэлийн АН-ын даргын албыг тус тус хашиж явжээ. Түүнээс бус үйлдвэр, хөдөө аж ахуйтай холбогдсон түүх намтарт нь лав алга. Салбараа мэдэхгүй албан тушаалтан байтугай мэдэх эрхэм ч ажлаа хүлээж аваад юун түрүүн, хамт олон ажилтайгаа танилцдаг. Хэрвээ ҮХАА-н сайдаар томилогдвол Ш.Түвдэндорж гишүүн ч салбартайгаа танилцаж таарна. Үйлдвэр, хүнс, хөдөө аж ахуй гэдэг Монголдоо асар том салбар. Тиймээс "тус яамны мэргэшсэн мэргэжилтнүүд дор бүрнээ өмнөх ажлаа хийгээд явчихна, сайд бол туг л барих хүн" гэж хэнэггүйхэн бодол тээж болохгүй салбар. Бид үйлдвэр, хөдөө аж ахуйгаа хөгжүүлж байж Монголоо хөгжүүлнэ. Иргэн бүр дотоодын үйлдвэрлэлээ дэмжиж, хэрэглэгч нь байж, дотоодын үйлдвэрлэл нь иргэдийнхээ хүнс, мах, сүү, гутал хувцас зэрэг өргөн хэрэглээний бараанаас эхлээд дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн бүтээгдэхүүн үйлдвэрлэн импортолж, тэр хэрээр "Монгол брэнд" олон улсад эрэлттэй байж бид хөгжинө. Энэ хөгжлийг эхлүүлэх, бодлого боловсруулах, хэрэгжүүлэх гол салбар нь ҮХААЯ. Ийн бодолцохоор салбарын бус хүн сайдаар томилогдох болж байгаа нь улс төр гэдэг дүрэмгүй тоглоомын нүүдэл юм даа.

5

УИХ-ын болон Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөр, бүрэн эрх эдүгээ хугацааныхаа талд ороод явж байгаа. Шинэчлэлийн Засгийн газар энэ оныг "Экспортыг дэмжих, импортыг орлох бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх, дотоодын үйлдвэрлэгчээ дэмжих жил" болгосон зарласан. Энэ зорилтыг хэрэгжүүлэх салбар бол ҮХААЯ. УИХ-аас хүндэрч, хямраад байгаа эдийн засгийг 100 хоногт босгох үүргийг Засгийн газарт өгсөн. 100 хоног буюу зуны гурван сард Засгийн газар унтах нойроо умартан ажиллах "тушаал" аваад байгаа. Гэтэл энэ өдрүүдэд цаг алдалгүй хийж хэрэгжүүлэх салбарын сайд нь ажилтайгаа танилцаад явна гэдэг ямар зохицол, үр дүнг хүлээх билээ. Тэрбээр өнөөдөр ч сул гишүүн. УИХ дахь Хуульзүйн байнгын хорооны дарга гэдэг сайдын хэмжээний суудал. Сайдын суудал горилохоор дэмжигдсэн нь улс орны хөгжлийн төлөө гэхээсээ намтрын хуудсаа баяжуулахаас эхлээд улс төрийн олон даалгавар хүлээж томилогдож байгаатай холбоотой болов уу?

6

Эрх баригчид Ерөнхийлөгчийн өргөн барьсан Засгийн газрын тухай хуульд  нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг намраас хаврын чуулган дамнуулах хэлэлцээд эцсийн хэлэлцүүлгийн үеэр буцаасан. Засгийн газрын сайд нарын "давхар дээл"-ийг тайлах хуулийн төслийг анхнаасаа эсэргүүцсэн нь энэ удаагийн томилгоороор батлагдаж байгаа даг. Хэрвээ уг хуулийн төслийг дэмжсэн бол ҮХАА-нд сайдад парламентаас гадна нэр дэвшүүлж болох байсан. Харин тэд парламент дотроос сайдад нэр дэвшүүллээ. Энэ нь хууль зөрчөөгүй хэдий ч эрх баригчид "давхар дээл"-ийг тайлах сонирхолгүйн нотолгоо биз ээ.

5

Зуны аагим халуун өдрүүд эхэлж байна, Засгийн газар  "давхар дээл"-тэй, даралт ихтэй ажиллах нь. Хүсэлд хязгаар үгүй хойно, яая гэхэв.

6

Н.Энхбат

Shuud.mn
Сонин хачин
зочин:
түвдэндорж хэрэггүй ээ, туваан нь хамаагүй дээр, ядаж ажлаа мэддэг хүн гэсэн шүү
2014-05-30
зориг-90 клуб:
бид энэ асуудалд моах-ын анхдагч нараас дан дээлтэй хүн тавихийг маш их хүсэж байна. баттулга даргаа
2014-05-30
aimaar yum:
tsag uur boljee.yaj bayan amidardgiig gaihaad bardaggui yum
2014-05-30
zochin:
ichiuj neree tataasai
2014-05-30
зочин:
баттулга одоо хаашаа юм тэр суудлыг өмчилчихсөн юм уу?.өөрөө ажлаа хийхгүй гэчихээд өөрийнхөө хүнийг тавина гэдгийг юу гэж ойлгох вэ арай хэтэрч байнаа... төр засгаар тоглодог ийм дуракуудыг ахиж бүү сонго баянхонгорчуудаа
2014-05-29
ха ха:
хонхорынхон бол гомдолтой л юм байна
2014-05-29
ха ха:
хонхорынхон бол гомдолтой л юм байна
2014-05-29
otgoo:
baynzurh duuregt ner debshij baihdaa honhor urtuund hudag bariulaad emnelegt ni mashin ugchuud songuuliar garch chadahgui bolonguutaa hudagaa nuraachaad mashinaa butsaagaad abaad ybtsan hogiin nuhur duuu
2014-05-29