Зуд болоход нохой зоолдог
2014-05-29

Бас хэрээ ч баярлана. Ер нь бол хэцүү цаг үеийг далимдуулж, хүчээ сэлбэж байгаа амьтныг араатан талаас нь бодвол буруутгах аргагүй ч эзэн нь малаа барж байхад нохой нь зоолж байгааг сайрхах зүйл биш. Цэвүүн цагийг далимдуулж гаргадаг амьтны тэр араншинг хүний нийгэмд өнөөдөр МАН-ынхан гаргаж байна. Эдийн засгийн байдал хүндэрч, Н.Алтанхуягийн Засгийн газар урд хормойгоороо хойдохоо нөхөж, дээсэн дөрөөн дээр дэнжигнэж байхад МАН-ынхан түлхэж унагах аргаа хайх болов. Ах намынхны аман дээр мөнхийн бэлэн байдалд байдаг “Ард түмний төлөө” гэх үгэндээ хүрдэг байсан бол өдийд асуудлыг арай өөр өнцгөөс харах байсан. Ядаж л Монголын ард түмний төлөө хамтран ажиллаж байгаа дүр эсгэх байлаа. Гэвч дараагийн сонгуулийн нүхээ малтаж, АН-ыг дэвслэх аргаа эрэлхийлж байна. Угтаа бол энд АН, МАН гэх улс төрийн хүчин ямар ч хамаагүй. АН эсвэл МАН гэсэн нэрээр ард түмэн хоол хийж идэн, хөнжил болгон хөдрөхгүй. Зөвхөн Засгийн газар гэх улс төрийн бүтэц чухал. Засаг унаж, сайн сайхныг авчирч байсан түүх бидэнд байхгүй. Нэг нь унаж, нөгөө нь эмхлэгдэн байгуулагдах гэсээр улам л туйлддаг гашуун туршлага бол бий.

.

Эдийн засаг хүндэрсэн нь үнэн. Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр хямраагүй гэж хичнээн эсэргүүцээд ч, Н.Алтанхуяг туйлдаагүй гэж цээжээрээ хамгаалаад ч нэмэргүй, тодорхой асуудал. Ам.долларын ханш нүдний өмнө өсөн нэмэгдэж, төгрөг туйлдаж байгааг хааж халхлах боломжгүй бодит үнэн. Тэглээ гээд энэ улам уруудана гэсэн үг биш. Тэнгэр нэг өдөр бүрхлээ ч нөгөө өдөр цэлмэдэг. Мөнхийн харанхуй, бүрхэг байх мэт аашлах МАН-ынхныг “Муу хүний амнаас мангас” гэхээс өөр зүйрлэлгүй. Үнэндээ бол МАН-ынхан муу амлахаас өөрийг хийж чадахгүй. Улс төрийн хүрээнд бүрэн ганцаардсан учраас тэр. Парламентад суудалтай намууд тэднийг хэн гэдгийг мэднэ. Хамтарч байгаад ар хударгаар нь юу хийснийг АН мартаагүй. Нэгэн дээвэр дор байгаад хоёр тийш болсон МАХН ч ялгаагүй. Саяхан МАХН, МҮАН-ын “Шударга ёс” бүлгэмийн мэдэгдэл гаргажээ. Мэдэгдэлд “МАН-ынхаар бол Монголд болж бүтэж байгаа юм нэг ч алга. МАН улс орноо мундаг хөгжүүлж байтал АН тэргүүтэй эвсэл гарч ирээд сөнөөчихсөн мэтээр бүхнийг харлуулан үгүйсгэх явуургүй арга хэрэглэж байна... МАН засаг төрийн бүх асуудалд тээг саад болохыг чармайж байгаа нь улс орны хөгжил дэвшилд гай болж байна” гэжээ. Мэдээж АН-тай хамтарч байгаа өнцгөөс харвал энд ач холбогдол өгөөд байх зүйл биш. Нөгөө талаар МАН-тай хамтарч засгийн эсрэг хөдлөх нам, эвсэл байхгүйн жишээ. Ингэж ганцаардаж, хүчгүй болсон МАН аргаа барахдаа үйлдвэрчний эвлэлийг барьж авлаа. Ерөнхий сайд, УИХ-ын даргад хүргүүлсэн мэдэгдлийг нь дэмжиж байгаа царай гарган, иргэдийн хамгийн том нэгдэл болсон үйлдвэрчний эвлэлийг бамбайгаа болгохоор шийдсэн бололтой. Тиймдээ ч МАН-ын бүлгийн дэд дарга Д.Оюунхорол МҮЭХ-ын ерөнхийлөгч Х.Амгаланбаатарыг хүлээн авч уулзан, Засгийн газрын баримтлах ёстой чиглэлд санал нэгтэй байгаагаа илэрхийлж, гал халуунаар гар барилцав. Д.Оюунхорол МҮЭХ-ны дуртай сэдэв болох цалин нэмэх шаардлагыг Засгийн газарт удаа дараа тавьснаа дуулгахаа ч мартсангүй. Товчхондоо бол МАН үйлдвэрчний эвлэлийн байгууллагыг өгөөш болгон ашиглаж, баригдахгүй байгаа загасыг дэгээдэх гэж санаархаж эхлэв.

.

Үйлдвэрчний эвлэл олон талаар МАН-д тусалж чадна. Цалин нэм, нийгмийн халамжийг сайжруул гэж жагсах дуртай үйлдвэрчний эвлэлийнхний ам нь ч, арга барил нь ч МАН-ынханд ашиг тустай. Дэмжиж, хамтарч байгаа нэрээр үйлдвэрчний эвлэлийнхнээр талбай дээр жагсаал хийлгэж, “Ард түмний төлөө” гэх үгээ лоозон болгох өдөр ч ирж магадгүй. Хүний гараар могой бариулах тактикаа үйлдвэрчний эвлэл дээр турших нь нэгэнт тодорхой боллоо. Харин бусдын хийх гэж оролдож байгаа ажлыг харлуулах үйл явц нь төгсгөлгүй үргэлжлэх нь тодорхой. Уул уурхайн сайд  Д.Ганхуяг, Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр, Ерөнхий сайд Н.Алтанхуяг нарын нэгийг зайлуулах замаар засгийг өм цөм болгох нь тэдний зорилго. Энэ ч үүднээсээ Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяраар туг тахихаар болов. Энэ оролдлого нь бүтсэн ч, эс бүтсэн ч дараагийн ээлжинд Н.Алтанхуягт шахалт үзүүлж эхэлнэ. АН-ын дарга эсвэл хувь хүн Н.Алтанхуягт МАН-ынхан хэрхэн хандах нь бидэнд падгүй асуудал. Зөвхөн Засгийн газрын тэргүүн Н.Алтанхуяг эхлүүлсэн ажлаа дуусгах, байг гэхэд байдлыг улам дордуулахгүй байх үүргээ гүйцэтгэх ёстой.

.

Харин Н.Алтанхуягийг баалж, Засгийн газрыг унагалаа хямарсан эдийн засаг сэхэл авч, зогссон хөгжил хөдөлж эхлэх нь юу л бол. Улсын нэгдсэн төсвийн орлого 1.5 их наяд төгрөгөөр тасарч, төсвийн урьдчилсан гүйцэтгэлээр төсвийн алдагдал 1.3 их наяд төгрөг буюу ДНБ-ий 7.5 хувьд хүрсэн гэнэ. Хасах үзүүлэлт гарсанд Н.Алтанхуяг буруутай. Тэглээ гээд сэг үзсэн хар хэрээ мэт гуагчих нь хүнд байдлаас гарах арга зам биш. Харин ч бүр дордуулах муу ёрлол.

.

Н.Алтанхуяг “МАН ажил хийлгэхгүй байна” гэж хэлж байсан удаатай. Бас “Та нарын ялгадсыг цэвэрлэхэд их цаг зарцуулж байгаа” гэж бухимдлаа илэрхийлж ч үзсэн. Энэ нь түүний өөрийгөө хамгаалах гэсэн арга ч байж болно. Гэвч МАН-ын улс төрийн ашиг сонирхол улс орны асуудлаас хэтэрхий дээр юм. "Ард түмний төлөө" гэх үг нь ашиг харж, араа бодож байна гэж хэлж байгаа мэт сонсогдож байна.

.

В.Хэрлэн

Shuud.mn
Сонин хачин
иргэн:
т1 нийтлэл вэ? аль ч сөрөг хүчний нам муу ажиллаж байгаа эрх баригчдыг шүүмжлэх, болохгүй бол огцруулах эрхтэй, тэр байтугай үүрэгтэй. яагаад эдийн засгийг хямрааж байгаа эрх баригч намыг өмөөрөөд, тэднийг шүүмжилж байгаа сөрөг хүчнийг буруутгадаг юм? жинхэнэ захиалгат бичлэг чинь энэ байна. нийтлэл дээрээ эдийн засаг хямарч байна гэдгийг хүлээн зөвшөөрсөн сэтгүүлч хямралыг, өөрөөр хэлбэл зудыг шүүмжлэхгүй, тэднийг шүүмжилснийг буруутгаад байдаг. энэ зг-ыг ард түмэн нийтээрээ шүүмжилж байна, огцрох хэрэгтэй гэж байна. тэгээд ард түмэн бас * болоод зоолоод байна уу, захиалгатай нийтлэл бичиж хэдэн цаас олж байгаа сэтгүүлч зоолоод байна уу?
2014-05-30
иргэн:
ман-ын тарьсан гай барцад тийм ч амархан зүгээр алга болчихгүй нь ойлгомжтой.тиймээс ман-ынхан цаг алдахгүй шахаад байвал зг-нь сандарч тэвдээд тэдний хулгай луйвартай манатай болно гэж бодож байгаа учраас болж өгвөл унагаачих,эсвэл ард түмнийг турхирах зэрэг хороо найруулахаас өөр өөдтэй юм хийсэнгүй шив дээ.уих дээр бол хэрүүл хийж цаг нөхцөөх,хуулийг унагаах л гэж сууж байгааг ард түмэн мэдэж байгаа шүү.та нар нэг юмыг мартаад байна.улсынхаа төлөө монголын ард түмэн та нарыг авч хаясан юм шүү дээ.ман-ынхны идэж уусныг бүгдий нь дэлгэх цаг нь болсон.оройтвол өөрсдөө хоронд орж үхнэ шүү.ард түмэн хохирно.бодоорой.

зочин:
зовлон болоход лам зоолж өвчин гарахад монос зоолноо ха хахахаха
2014-05-30
zochin:
hamgiin gol ni man omno n yamar baisan bilee neeh ariuhan ulsuud e/z taatai baihad hamag mongoo ard tumend taraaj tenegtee bizdee.gadaadiin horongo oruulaltiig 12 onii songuulias omno huuli gargaj boliulaa bizdee.altanhyagiin ta nariin *iig tseverleh gej zuterch bna gej heldeg n unen shuu.songuuliin omno hyatadaad or tavij taraagaa bizdee.songuulid yalj baival eh oron ard tumen hamaaguishdee ta nart
2014-05-29
зочин:
нэг нь зөв ч буруу ч дуугарч нөгөө нь дуугаргаж байгаа нь нийгэм маань хөдөлгөөнтэй байгаа л юм байна

тэгээд магтах хэрэг үү?:
зг-ын үйл ажиллагаа хангалтгүй байгаагаас иргэдийн амьдрал муудаж байгаа нь худлаа гэх үү? тааруухан ажиллаж байна гэдгийг нь хэлэх,болохгүй бол огцруулах эрх нь сөрөг хүчинд байгаа.харин яаж үүнийгээ хийх нь ман-ын асуудал,болхи ч бай,буруу ч бай төр,засгийн болохгүй зүйлийг дотор нь сууж байгаа хүмүүс л хүргэнэ,тэрнээс биш бид хичнээн хашгираад сонсох биш.
2014-05-29
зочин:
buruugaa uhaarahgui hun bur hog *r biz dee. hen zud bolgoson yum . ter hun lzoolson biz
2014-05-29
зочин:
уншвал ухаан баяжина ууралвал стресс баяжина хайралвал сэтгэл баяжина хөдөлмөрлөвөл амьдрал баяжина зовлогг давахад тэвчээр баяжина зориглоод хийвэл амьдрал баяжина
2014-05-29
монгол хүн:
аль ч нам ялгаагүй юм байна аа. бас одоогийн монголын улс төрд байгаа 300 орчим махан толгойтнуудаас монголоо гэх чин сэтгэл зүрхтэй хүн ер нь алга. идэж уухын дон туссан, нам хуйвалдаж сэм сүлбэлдсэн, намаараа, нутаг усаараа, ахдүү төрөл төрөгсөдөөрөө, худ ургаараа хуйвалдсан арчаагүйчүүд юм. назарбаев, путин нар шиг удирдагч нар гарч ирэхгүй бололтой. харин манай хуучин цагийн өвгөн дарга нар, эдний хажиглаад цагаас нь эрт явуулчихсан зориг, дашбалбар агсан нар л хүн байж дээ хөөрхийс минь.
2014-05-29
зочин:
тэгээд монгол улсыг галзуу хөгжүүлэээд амыг нь асуул даа.
2014-05-29
8888:
энэ хүндрэл өмнөх засгийн үеэс улбаатай гэдгийг санах хэрэгтэй.21 мян.төг-ийг өгөх гэж тавантолгойг барьцаалсан зээл,оюутолгойн буруу гэрээ гээд зөндөө өр шир байна шүү.
2014-05-29
kkkkkkkkkkkk:
ta nar hichneen zahialgaar bichuuleed ch nemergui dee
2014-05-29
zaza:
ajil hiij chadahgui yumnuudaas bolj bna shte an-chadahgui bna shtee man-arai ch iim bdald oruulahgui l bsan bh
2014-05-29
зочин :
захиалгаар бичүүлэхээ болв ажлаа хий ан
2014-05-29
зочин :
хэрлэн гэдэг энэ нөхөр хэдийг авсан бол алтанхуяг татварын мөнгөөр ийм юм хийгээд байгаа байхгүй юу
2014-05-29
дорж:
хамгийн хүнд үед ан засаг барьж байна. ийм үед нь аль ч нам дэмжих л хэрэгтэй шүү дээ. нэг л монгол шүү дээ. хүн муутай занд монголчууд дургүй байдаг. манай амьдрал хүнд байгаа нь гадны нөлөөтэй шууд холбоотой.
2014-05-29
zvvngar:
zud bolohod man an zooldog man an iin luivarchidaa mongoliin ard tvmeniig shulj olson mungu chin vr huuhed chin hool bolohiig harnaa za
2014-05-29
zochin:
man bol yag zovlogon deer booghorson har heree shig l guagchij baina ingelee geed 16 onii songuulid ilt davuu garch irj chadahgui ehleed uursduu namaa naad avligchdaasaa tseverleech enhbold nyamdorj badamjunai geed mash olon hun bii shuudee
2014-05-29
зүгээр л асууя:
тэр ялгадас нь бас алтанхуягынх ч байсан нь маргашгүй үнэн. үгүй гээд мэлзэх үү??????? ман төр барьж байгаад өнөөдөр шиг болсон бол ан дэмжээд явах байсан болов уу? шаардахгүй бол ард түмний чинь амьдрал улам доройтсоор л эдийн засаг ч унасаар л байх бус уу? бүгдээрээ сайн бодоцгооё. сайн хүн болох гэж алтанхуягыг магтаж байж буруу юм хийлгэчихээд дараа нь яллах гээд дайраад байх юм биш биз???
2014-05-29
ардын хүү:
ман хөөрхий энэнд буруугүй байхаа. ан ажлаа хийж чадахгүй улс орныг сөхрүүлж байхад тэгээд нүдэн балай чихээ бөглөөд суух нь дээр үү? дуугай байхад тэнэг гэнэ дуугарахаар сагсуу гэнэ гэдэг шиг ... яамаар ч юм бэ дээ энэ хоосон улс төржилтийг...
2014-05-29
unen:
m.enxbold terguutei gazariin naimaachid unendee ajil xiilgexgui l baigaa, m,enxbold chuxam uy xiigeed baigaad baidag yum, doliichixood xeniig shoglox uu geed xaana gazar zarax uu gesen l xun, ulaanbaatariin gazariig duusgaad tob aimag ruu orosn sh dee
2014-05-29
hudlaa bicheerei ain:
altattuya chin atg ajil hiilgehgui bna gesenshuu!! dandaa shalguulsaar baigaad zalhasan bololtoi huurhii. atg chin tsever ebegiin gart baidag um. tegeel bod. deer n ard tumen ta nart itgel uzuulsen uu uzuulsen. harin hariug n ingej barijbaigaa bol dahin itgel uzuulehgui sh dee. ter heden said naraa zolioch ee. fortunaa, ulaan, ganhyag, temuujin geel bna daa. altantuyan bol yahav baij baihad zugeer baih. orond n tavikh hun ch ah d baikhgui.
2014-05-29
энэрэл:
аль ч нам улс орон, ард түмнийхээ эрх ашгийг нэн тэргүүнд тавих ёстой баймаар, одоо сонгууль ойртох тусам синдром нь хөдлөнө, ман-хан одоо л энэ ардчилалынханыг унагаж чадахгүй бол 16 оны сонгуульд хумхийн тоос болно гэж айгаад хүн бүрийн бөгсийг ухаж унагах гээд нойр нь хүрэхгүй байгаа ш дээ, өмнө нь өөрсдөө төрийг барьж байхдаа над зах нь гэхэд хотын замыг сайхан болгох нь яасан юм, янз бүрээр худал, үнэн ярьж толгойг нь эргүүлдэгээ болимоор юм.өөр өөр үзэл бодол байлаа ч улс орон, ард түмнийхээ төлөө гэсэн зөв бодлого гаргавал түүнийг нь дэмжээд явах л хэрэгтэй шүү дээ, эрхэм том толгойтой халдашгүй дархан эрхтэй гишүүдээ?????????????
2014-05-29