Манай Оюутолгой яалаа
2014-05-28

Хойд урд хоёр хөрш маань XXI зуун хамгийн том бүтээн байгуулалт болох ОХУ-ын Алс дорнодын Амур мөрний дээгүүр Оросоос Хятад руу шууд чиглэсэн төмөр замын гүүр барихаар гар барьж гэрээ үзэглэсэн. Энэ дуулиант гэрээг батлахад үед бид чихэр тараалтаас хоцорч үлдсэн хүүхэд шиг хөөрхөн харсаар суудалдаа томоотой үлдсэн. Биднийг атаархуулсан чихэр хуваалт үүгээр дуусахгүй бололтой. Араас нь Атлантын далайд гарцтай нэгэн улсад дэлхийн хамгийн том хүдрийн ордыг ашиглах мундаг гэрээ хийгджээ. Энэ гэрээний цаана манай Оюутолгойн түнш “Рио Тинто” маань гол тоглогч нь болж бужигнуулж байгаа нь энэ зүгт бидний анхаарлыг татаж байна.

6

“Рио Тинто” болон Гвинейн Засгийн газрын хооронд Симандоу төслийн хөрөнгө оруулалтын гэрээг баталсан юм байна. Дэлхийн хамгийн том хүдрийн ордод хөрөнгө оруулалт хийх энэхүү гэрээнд Хятадын “Чайналко”, ОУВС хамтарсан гэнэ. Хөдөө аж ахуйн салбарт хөдөлмөрчдийнх нь 75 хувь нь ажилладаг. Цагаан будаан тутрага, кофе, хан боргоцой, гадил мадилхан ургуулж гайхуулдаг энэ орны эдийн засагт үнэхээр лут хөрөнгө оруулалт хийгджээ. Төслийн гэрээнд  зааснаар хөрөнгө оруулагчид уг ордыг эдийн засгийн эргэлтэд оруулахаас гадна төмөр зам болон бусад бүтээн байгуулалтыг хийхээр гэрээнд тусгаж. Талуудын мэдээлснээр төмөр замын бүтээн байгуулалтад хөрөнгө оруулагчид долоон тэрбумыг, боомтыг хөгжүүлэхэд дөрвөн тэрбумыг, бусад байгууламжид 2.5 тэрбум ам.доллар зарцуулахаар төлөвлөсөн байна.  Хөрөнгө оруулагчдын зүгээс нийтдээ гурван тэрбумыг зарцуулаад байгаа бөгөөд Гвинейн Засгийн газрын зүгээс 3.5 хувийн роялти татвар болон 30 хувийн ашгийн татвараа авахаар тохиролцсон байна.  Хөрөнгө оруулагчдын барьсан төмөр зам мөн 30 жилийн дараа тус улсын Засгийн газрын мэдэлд шилжих аж. Энэ төсөл хэрэгжиж эхэлснээр жилдээ 7.6 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалтын урсгал Гвинейн эдийн засагт цутгаж орох гэнэ. Атаархмаар. Төслийн нийт өртөг нь 20 тэрбум ам.доллар.

5

Энэ гэрээнээс Гвинейн засгийн газар 3.5 хувийн роялти татвар болон 30 хувийн ашгийн татвараар эдийн засгаа зузаатгаж байхаар болжээ. Харин манай “Оюутолгой” яалаа. Энэ талд тууштай шүүмжлэлтэй дуугардаг С.Ганбаатар гишүүний манай сайтын Таксич нийтлэлд өгч байсан ярилцлагаас иш татья. “...Бид 450 тэрбум төгрөг Оюутолгойгоос авч чадахгүй төсөвтөө хийж чадахгүй, тэгээд дээр 250 сая долларын өрийн дарамт нь болохоор одоо энэ жилээс эхлээд байна... Бидний үр хүүхэд бүгдээрээ ижилхэн. Ирээдүйд зовбол адилхан зовно, өрийн дарамтад орно. Ухаж ч амжаагүй байж өрөнд орчихсон. 30 жилийн дараа мөнгө авна гэж юу гэсэн гэрээ вэ. чёрт .... 34 хувь гэж сонин болоод байгаа. Би бол олж байгаа орлогынх нь 15-20 хувийг л ав гэж. Жишээ нь, чиний энэ таксинд тоолуур тавиад хянаад, тодорхой нэг орлого олно шүү дээ, Ямар зардал гаргаад, яаж олно уу хамаагүй. Цэвэр ашгийн чинь 20 хувийг л авна. Энэ бол шударга биз дээ. Одоо манайх Оюутолгойгоос 5 хувь авч байна. Тэрийг нөгөө хүүндээ өгч байна. Тэрийгээ 20 хувь болгочихоо л гэж би гуйж байсан байхгүй юу. Маш энгийн байгаа биз дээ. Тэгвэл чи энэ таксигаа яана уу, засвар бараа бүтээгдэхүүнээ өндөр үнээр аваад байна уу, өөр өөртөө өндөр үнэтэй шатахуун шахаад байна уу, хамаа алга. Би хувиа л авна. Одоо бол юугаа өндөр үнээр аваад бие биендээ шахаад байна уу, надад хамаатай. Яагаад гэвэл зарлага өндөр гаргасан тайлан гарч ирээд байвал миний энэ таксинаасаа авах 34 хувь багасч хасагдана. Тэгэхээр зардал их гарсан гээд алдагдалтай гараад байвал би 34 хувиа бүтэн авч чадахгүй. Тэд нар чинь алдагдалтай гаргахыгаа сайн мэднэ. Надад ямар ч хяналт байхгүй...” гэсэн байна.

5

Нэг талдаа Оюутолгойн гэрээний араас нэхэл хатуу байх нь зөв ч одоо зогсооё гэхэд оройтсон ч байх. Гэхдээ С.Ганбаатар гишүүний Оюутолгойг таксигаар жишээлж ярьсан нь бултах аргагүй үнэн. 2008 оноос өмнө Оюутолгойн үйлдвэрийн хөрөнгө оруулалтыг 2.4-2.8 тэрбум ам.доллар гэж үнэлж байсан бол 2009 оны хөрөнгө оруулалтын гэрээнд, ойролцоогоор дөрвөн тэрбум доллароор үнэлсэн байдаг. Гэтэл 2013 оны эхээр Оюутолгойн үйлдвэрийг барьж байгуулахад долоон тэрбум орчим долларын гүйцэтгэл гарсан байдаг. Тэр ч байтугай зардал цаашид 14 тэрбум, бүр 24 тэрбум доллар хүрэх тухай мэдээлэл ч гарсан. Зардал ингэж олон дахин өссөнөөр Оюутолгой ашиггүй төдийгүй бид өртэй болох тухай ч яриа гарсан билээ. Үндсэндээ Оюутолгойн гэрээнд хэд хэдэн ноцтой гэж болох Монголын эрх ашигт хэт харшилсан, гадаадын компанийн эрх ашигт зохицсон заалтууд байгаа талаар уул уурхайн салбарыг мэдэх томчууд шүүмжилдэг. Энэ талаар доктор С.Авирмэд гуайн учирлалаас тоймлон иш татвал ийм байна. “...Албан ёсны ТЭЗҮ-ээс үзэхэд хайгуулаар нэгэнт тогтоосон Монгол Улсын эрх бүхий байгууллагаар баталгаажуулсан нөөцөөс 2-4 дахин бага нөөц авахаар төлөвлөсөн байна. ...Бүтээгдэхүүн тооцоолоход гаргасан зарчмын нэг гол дутагдал бол эхний 30-аад жил ордын хамгийн баян хэсгийг сорчлон, цөлмөж авах төлөвлөлт хийсэн байна. Сүүлийн хэдхэн жилийн хугацаанд үйлдвэрийн анхны хөрөнгө оруулалт хэд дахин өссөн тухай  дээр  дурдсан. Хөрөнгө оруулалтыг ингэж өсгөх нь эдийн засгийн үр ашгийг эрс бууруулж, магадгүй олон арван жилийн турш үйлдвэрийг ашиггүй ажиллуулах буюу Монголын тал ийм хугацаагаар ашиг хүртэх боломжгүй болгож байна... Өнөөгийн байдлаар хөрөнгө, оруулалтын хэмжээ есөн тэрбум долларт хүрсэн гэж үзвэл, бидний тодорхойлсноос гурав дахин, гадаад түншийнхээс хоёр гаруй дахин буюу 5-6 тэрбум доллароор хөрөнгө оруулалт нь хэтрээд байна. Үүний учрыг олохгүйгээр далд уурхайн хөрөнгө оруулалтыг шийдэж болохгүй. Дээрх хөрөнгө оруулалтын хэтрэлтийг монгол хүн болгонд хуваавал айл бүрт 18 сая төгрөг ногдоно...” гэжээ.

6

Өнгөрсөн борооны хойноос цув нөмрөх хэрэггүй гэдэг ч Оюутолгой орд гэдэг монголын буян хэнд хаялгаа өгөөд бид юутай үлдэх гээд байна вэ гэдгийг өнгөрсөн хэрэг гэж зөнд нь хаях учиргүй байх. Энэ гэрээний алдааг засна гэж амлалт өгч төрд гарсан улстөрчид одоогийн парламентад олноороо сууж байгааг сануулахад илүүдэхгүй. 30 жилийн дараа гэрээг дүгнэхэд алаг үнээ хөтөлсөн С.Баярцогт гишүүний зурагт самбартай, дэд бүтэц ч олигтой хөгжөөгүй, сор бүхнээ цөлмүүлсэн Хоосонтолгой-той үлдэж толгойгоо базалж суух бий дээ гэж гасалдаг хүмүүс олон байсан. Гэхдээ манант засгийн үед яаран тосож авсан 250 сая долларын урьдчилгаа /дараа нь зээл болж хувирсан/ батламж бичгийн сүрд дарагдсан. Ийн хэл амтай гараанаас гарч, одоо хоёр дахь бүтээн байгуулалтаа эхлүүлэхээ түр азнаад байгаа Оюутолгойн хөрөнгө оруулагч маань дэлхийн томоохон банкуудаас зээл авч хөрөнгө босгоё гэж манай Засгийн газарт “эрхэлсэн.”  Барьцаанд нь ордын ил болоод далд байгаа бүх баялгийг тавъя гэсэн. Энэ нь бараг бүтэж байгаа сураг сонсогддог ба Гвинейд тэрбумаар нь доллар шидээд эхэлсэн байна. Гвинейн улстөрчид, засаг төр нь манай хэдийг бодвол сүрхий эх оронч бололтой. Тэд хөрөнгө оруулагч компаниас 3.5 хувийн роялти татвар болон 30 хувийн ашгийн татвараа авах гэрээг үзэглэжээ. Хөрөнгө оруулагч нь хөрөнгө оруулалтын зардлаа өсгөнө үү, хэмнэнэ үү баялгийн эздэд хамаагүй. Өөрсдөө л мэдэх хэрэг. Тэд авах юмаа аваад л сууж байх юм байна. С.Ганбаатар гишүүний хэлснээр их энгийн. Алаг үнээгээ РиоТинто-д өгч саалгаад, өвс тэжээл хашаа саравчийг нь бэлдүүлээд сааль сүүнээс нь 30 хувийн ашгаа аваад л эдийн засагтаа цус сэлбээд сууж байх юм. Дээр нь 3.5 хувийн роялти татвар бас байна. 30 жилийн дараа энэ улс 4 тэрбум долларын хөрөнгө оруулалтаар хөгжүүлсэн, боомттой болж бас хөрөнгө оруулагчдын 7 тэрбум доллароор тавиулсан төмөр замаа Засгийн газрынхаа өмчид шилжүүлээд авчих юм байна. Харин манай Оюутолгой яалаа. “Даанч яав даа л” болсон гэж хэлэхэд одоо дэврүүлсэн болохгүй. Хоёр дахь бүтээн байгуулалтынх нь талаар сайн сайхан сураг гараагүй хүлээлт үргэжилсээр. Эдийн засаг ам.долларын гачаалд орсон хэвээр. Харин тэр Гвиней гэдэг улс под гээд явчихжээ.

5

Пүрэвжавын Баярхүү /тоймч/

Shuud.mn
Сонин хачин
зочин:
оюу-толгойд хэдэн жилийн дараа хэдэн хөх өнгөтэй төмөр үлдэнэ.харин эрдэнэт хэдэн үеээ тэжээх хот болсон.үүнд л гол ялгаа байгаад байгаа юмаа.монгол орны байгальд эрдэнэс баялагтаа толгой их байна.монголын төрд өөрийгөө бодсон тэнэг толгой их байна
2014-05-28
buzar feng shui:
mahan tolgoit uher mongolchuudaa hamag yum ene gaitai 34 huvi gedgees bolson yum shuu. naad guinea ulsiin nuhduud 1 ch huvi ezemshie gej heleegui bna shuu dee. mongol ulsiin aldart urvagch feng shui bur 100 huvi bolohgui bol 50 huviig ulsiin medeld avna gej hashgirch baisan buzriin etgeed shuu
2014-05-28
сэтгэгдэл:
ний нуугүй хэлхэд хэлний асуудал нийлээд нөлөөлсөн. манайд орчуулагч нар олдох боловч, яг гивнейхэн шиг уг хэлээр нь сэтгэж бодож ярьдаг хүн бараг үгүй.
2014-05-28
баатар:
энэ талаархи нэвтрүүлэгийн архивууд байдаг биз дээ. ганбаатар гишүүн энэ тэр л орилсоор байгаад 34 хувийг эзэмших болоо биз дээ. миний сонсохоор илүү ч нэмэх ёстой гээд байсан.
2014-05-28
guest:
34 huviig avah ni buruu bsan l daa ehneesee. manai uls turchdiin setgel hudlul, hiirheleer shiidver gargadag ni haragdaj bna. iim uls turchidtei mongul uls hugjliin tuhai yariad bodood ch hereggui.
2014-05-28
zochin:
geree hiisen mangasuud tsaana chini bidnii hurunguur bayjichaad iluugii n iluu yum yariad bga nohdod hishig bolgoj uguud nam bolgotsiim bishu bayr shig shine huuchin ehneruudee il dald huuhduudee awaad tsugtah tuluwluguu bolowsruuljee bga l da ter hurtelee uurt tohirson huuli sanaachlaad hdn tugrug awchnaa erh medel n bna shde tsaana chini
2014-05-28
жаргал:
энэ сэтгүүлч дутуу ойлгоод байх юм. монгол бол 2006 онд байсан хуулиараа бол 2.5 хувийн роялти, дээрээс нь 40 хувийн ашгийн татвар аваад явж болох байсан. парламентаас эзэмшлийн 34 хувийг нь авна гэж шийдээд тэр дагуу л хэлэлцээ хийж гэрээ байгуулсан. баярцогт нар буруу юм хийсэн бишээ, уих нь буруу шийд гаргасан юм. одоо бол 5 хувийн роялти, 25 хувийн ашгийн татвар авч байгаа. нэмээд 34 хувийг авсан болохоор л хөрөнгө оруулалтын зардлыг хуваалцах болчоод буруутаад байгаа болохоос. асуудлыг бүрэн ойлгоогүй байж сенсаацлаад л. энэ сэтгүүлчид гэж ном сонин уншиж гэгээрдэг болоосой..
2014-05-28
эх нутагтаа санаа зовж байна.:
гэрээ хийсэн эзэд нь байгаа юм чинь хамаг хөрөнгийг нь хураагаад харын арми руу хэн ч дахин танихааргүй болтол нь(ард түмнийг энэ гэрээг марттал) хорих хэрэгтэй. оройтоогүй байна бу*д нь сануулга болгохгүй бол энэ улс өөдлөхгүй нь ээ ...
2014-05-28
иргэн:
оюу-толгойг с.баяр,с.баярцогт нар нийлээд авилгалаар гадныханд баяр-толгой болгоод хуваагаад идчихсэн.
2014-05-28
irgen:
gem buruutai ni hariutslagaa huleedeg l yum baigaa biz! harin ene ordoo hariltsan ashigtai zarchmaar ajiluulaad ur uguujiig ni ard irgededee hurteej boldoggui yumuu? esvel rio tintotoi tohiroltsoj bolohgui tiim muu gereenii nuhtsultei yum bol bur ashiglahguigeer ashigtai baidlaar tohiroltsoh hurtel ni hoish taviaad daraagiin ergeltend oruulj boloh ord deeree anhaarch ajillaval yasan yum be? heterhii ih tsag aldaj bna.
2014-05-28
зочин:
баярцогт болон тухайн уеийн сайд зоригт баяр нар баяжаад гадаадад офшор гадаадад хаус байруудтай болоод тэндээ амьдарч эхэлсэн биз дээ оюу толгойн маань гэрээний ур дун ердее хэдхэн хунийг тур зуур баяжуулаад еерсдее авдагаа авах гэрээ хийсэнд л байгаа биз дээ естой одоо л атг энэ хэрэгт улс ард тумнээ бодоод шалгалт хийх естой байх шуу
2014-05-28