Боломж үргэлж олдоод байдаггүй
2014-05-26

Орос эрч хүчээ авч байна. Кремль дорно зүгт Азийн гүн рүү тэмүүлэх хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн нь олон улсын анхаарлыг эрхгүй татаж эхэллээ. Тэр дундаа Хятад Орос хэмээх аварга гүрнүүд олон талт харилцаагаа эрс идэвхжүүлнэ гэж мэдэгдсэн нь Украины асуудлаар АНУ болон Европын холбооны улсууд тэргүүтэй барууны ертөнцөд хүндхэн цохилт өгөхөөр үйл явдал болов. 1990-ээд оноос хойш дэлхий ертөнц нэг туйлт бодлоготой байж барууны хэт нөлөөлөлд байсаар ирсэн. Аажим аажмаар гүрний нөлөөллөө тэлсээр ирсэн боловч Украинд явуулж байгаа өнөөгийн бодлого шиг хэзээ ч цочмог хүчтэй санаачлага гаргаж байсангүй. Гүрж дэх өөрсдийнх нь тодорхойлсноор илбэн тохинуулах мөргөлдөөнөөс хойш шүү дээ. Одоо тэд эргэлт буцалтгүйгээр эргэж ирэхийг хүсчээ. Путин Украины Ерөнхийлөгчийн сонгуулийн хариуд “Украины жинхэнэ Ерөнхийлөгч Орост байгаа” гэж улайм цайм мэдэгдлээ. Ийнхүү эзэнт гүрэн Путиний хаанчлалын дор эргэн нэгдлээ. Зүүн Европыг элбэгхэн дөнгөчих газрын тос, байгалийн хийн асар их нөөц, нийлүүлэх сүлжээ тэдэнд бий. Оросгүйгээр тэд яаж ч чадахгүй. Авахаа болиод өөр арга хэмжээ авсан ч Орос гуйхгүй.

1

Дорно дахин тэдэнд нээлттэй. Ялангуяа Хятад. Шанхайн уулзалтаар хоёр улс эдийн засгийн хамтын ажиллагаагаа идэвхжүүлж, стратегийн  түншлэлд хүргэхээр зорьж буйгаа зарласан. ОХУ-ын “ГАЗПРОМ” нэгдэл, БНХАУ-ын үндэсний нефть, хийн “CNPC” корпораци байгалийн хий нийлүүлэх гэрээг Шанхайд баталж, 30 жилийн хүчинтэй гэрээний нийт үнийн дүн нь 400 тэрбум ам.доллароор хэмжигдлээ. ОХУ мянган шоо метр хийг Европт 365 ам.доллароор зардаг бол Хятадад 350 ам.доллароор нийлүүлэхээр тогтож, гэрээний урьдчилгаа болгож 25 тэрбум ам.доллар авахаар тохиролцлоо. Дэд бүтцийн асуудлыг 2016 онд Амур мөрөн дээгүүр тавих төмөр зам бүхий гүүрэн байгууламжаар шийднэ.

1

Барууныхан Оросын чадавхийг буруу үнэлж байжээ. ЗХУ задарснаас хойшхи богинохон хугацаанд дэлхийн геополитикийг тэр чигээр нь өөрчилж чадах хэмжээнд хүрч хүчирхэгжихийг тааварласангүй. Одоо тэд хүссэнээ тулгаж чадна. Хүчирхэг АНУ юу ч биш. Хятад гэж найз байхад сөргөөд л зогсчихно. Дээрээс нь оросууд өмнөд Америкийн орнууд хүсвэл Арабын ертөнцтэй ч түншилж чадна. Оросууд хаана олон байна тэнд өөрийн улсаа байгуулж болох улмаар ОХУ-тай нэгдчих боломжтой гэдгийг Крымийн үйл явдал харууллаа. Жишиг тун эвгүй тогтлоо. Олон улсын тоглоомд шинэ үзэгдэл биш ч гэлээ Оросууд чадаж байна. Тэд ямар Шинжаан Уйгар биш. Хятад нуга дараад л орхино. Оросыг зогсоох хүч АНУ тэргүүтэй барууны ертөнцөд үнэндээ алга. Хүчний туйл аажмаар тэдний зүг эргэж байгааг Путин чадамгүй ашиглаж байгаа юм. Цаашид ч шинэ шинэ тоглолт бүс нутгийн хэмжээнд биш дэлхийн хавтгай дээр өрнөх болно. Хуурай газрын тавны нэгийг эзлэн оршдог энэ улсад олон улсын ямар ч хориг үйлчлэхгүй. Хойд Солонгосчууд шиг үе үе цоролзоод ард түмнээ үгүйрүүлэх чадавхитай улс биш. Тэд бол их гүрэн. Өнөөхөндөө Хятадын эдийн засгийн өсөлт, чадавхийг гүйцэхгүй байгаа ч тэр том савыг ашиглаад юугаа ч яаж ч шингээж ашиг олж чадна.

1

Ашигт малтмалын асар их нөөцтэй гэж сайрхах дуртай Монголчууд энэ том тоглолтоос юу хожих вэ. Ямартай ч Ерөнхийлөгч их гүрний удирдагчтай уулзлаа. Аль алинд тал алдахгүй боломжийн яриа өрнүүлэв. Аятайхан ч хариултууд сонслоо. Төмөр зам Амур мөрөн дээгүүр шууд тавигдаж маниасаа алсуур даялсан ч хоёр дахь боломж нь Монголын нутаг дээгүүр тавигдаж болох санаагаа хуваалцлаа. Монголоор дамжуулан хийн хоолойгоо тавья гэсэн асуултад бүрхэг гэлээ ч нааштай хариу сонссон. Бид ОХУ, БНХАУ-ын ирээдүйн хамгийн том байж болох худалдааны коридорт ул суурьтай хандаж ашиг унагачих тооцоог цаг алдалгүй хиймээр байгаа юм. ОХУ-аас БНХАУ руу хийж буй нүүрс нийлүүлэлт эрс нэмэгдэж, дэд бүтэц муутайгаас тээврийн зардалдаа ноолуулчихдаг өртөг өндөртэй нүүрсний хэмжээ хумигдвал эдийн засаг дахь дарамт улам л нэмэгдэнэ. 150 тэрбум тонн нүүрсний нөөцтэй гэж цээжээ дэлддэг хөг өнгөрнө. Нөгөөтэйгүүр оросууд нүүрсээ нийлүүлэхийн тулд манайд тийм ч тааламжтай орчныг үүсгэхгүй. Цохилтоос бултах гарцаа сайн тооцож урагш тавигдах төмөр замынхаа ажлыг түргэвчилмээр байгаа юм. Аз болоход муугаасаа сайн үр дагавар нь олон байх юм шиг. Хоёр гүрний хооронд урсч байгаа хөрөнгийн урсгалаас өчүүхнийг ч гэсэн өөрийн нутаг дэвсгэр дээгүүрээ дамжуулчихбал унах унац нь маньдаа л том олз болно. Энэ мэтээр санаж сэхээрэх зүйл бидэнд их байна шүү.

Гол нь дотооддоо эвтэй байхсан. Боломж үргэлж олдоод байдаггүй гэдэгсэн дээ.

1

Н.Бадамжав

Shuud.mn
Сонин хачин
hghg:
ghghggggggggggggggggggggg
2014-05-27
mnmn:
syrtei yum 400 terbum geed l shuugaad baih ter chini orosdoo l tiim ih yum bgaa biz anu-d bol yuch bish shuu dee tegeed ch 30-n jiliin dotor gej bn ene bol ih mongo bish ene toiruulj tavih geed bgaa tosol chini yamarch ashiggui tosol oros baruunihantai muudaj baij oorsdoo hyatadiin amand guigeed orchihloo hohino ene hyatad zarah hiinees orosiin zasgiin yamarch tatvar avahgui zovhon gazprom ni ashig uzeh yumuu ugui yumuu tegeed ch gazprom-n buh niit horongo ni bayalagtaigaa niileed 400terbum nogoon getel gantsahn apple -nh l 450 terbum shuudee bodood uzdee orosiin dotoodiin niit buteegdehuun usreed 900terbum getel sem avgiin 17-n trillon yalgaa bgaa biz oros baruunaas nuuree buuruulaad hyatad zarah geseer baital oroos hugaraad unah bailguidee teriigee medehgui l daldaganaad bh yum
2014-05-27
зочин:
үнэн юм л бичсэн байна цаашдаа дэлхийн улс төрийн тавцанд ану тэргүүтэй барууныханы тэргүүлэл улам л хумигдаж багасах байх аугаа их орос,хүчирхэг хятад хоёр улам бүр нөлөөлөлөө тэлж байна шүү дээ
2014-05-27
irgen:
yamar bolomj yariad bnaa! manai ulsad ashig bailaa geed geeguuree huvaagaad l duusna biz dee .er n ashiggui bol gazar shoroogoo gadniihaar uhuulhaa zogsoovol yaasan yum be
2014-05-27
oros mongolin nuhurseg haritsaa mandtugai:
oros mongolin nuhurseg haritsaa mandtugai
2014-05-27
onon:
oros hyatad hoertoi eviig olood tohiroltsoond hurvel bidend altan bolomj l gesen ug aldaj bolohgui erunhiilugchee 13 n mehee gargaarai
2014-05-26
zochin:
uneheer ene bolomjiig aldval duusah shatandaa oroh b.h hoer tom gurnii dund eviig ni olood zutgeed baihad bolno doo bolno hurshiin holboo uneheer chuhal shuu
2014-05-26
бачка:
хөөрхий оросуудыг яаж хөөж гаргалаа.тэд нар мартаагүй байлгүй дээ.
2014-05-26
жжжж:
боломж ахиж олддоггүй гэдэг үнэн шүү 2010 оны нүүрсний үнийн өсөлтийг сайн ашиглаж чадаагүй одоо орсууд наашаа гэж байгаа дээр нь шатхуун невьтийн хоолой транзит тээвэр монголын бараагаа татваргүй экспортлох зэрэг асуудлаа сайн яриад авах хэрэгтэй
2014-05-26
irgen:
harin tiim bolomj urgelj oldood bdaggui an -hand bolomj dahin oldohgui , darragiin songuulid bolomjoo aldana
2014-05-26
1234:
ийм хоёр том гүрний дунд оршиж тэднээс хамаарч амьдардаг монголчууд эхийн эцээж тугалын тураахгүй хоёр хөршийнхөө эвийг олсон,хэн хэндээ ашигтай, зармдаа бага зэрэг буулттай тохироонууд хийж байх нь зөв шүү.тухайлбал төмөр зам байна.үүнд нэг талыг барьсан биш өргөн,нарийн хоёулаа л байх хэрэгтэй.хэтэрхий том дуугарч давж харайгаад байвал бид хохирно.бодоод үзэлдээ хятадууд ганц эрээний хилээ хаавал,оросууд бинзенээ хаавал юу болох вэ,ойлгомжтой.
2014-05-26
ynshigch:
elbegdorj yag yu tarisan ni todorhoi bish baigaa shuu duu, yaahab hamtdaa hugjie gej diplomot hariy sonsoj ireed hydlaa yariad baih yum bilee.zugeer hiin hooloi holyyr yawj baigaa ni myy yum bish baih shuu
2014-05-26
lllllllllllllllll:
baigaatai adil bishuu
2014-05-26
kkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkm:
udirdah ajil hiij chadahgui hun darga hiivel ter kompani hogjihgui teruuntei adil bishuu mongol
2014-05-26
jjjjjjjjjjjjjjj:
damjin ongoroh teevriin uls bolohgui yumaa gehed ulaanbaatar hotoo tulhuu hogjuulj daraa n oron nutgaa hogjuulj boldoggui yum baihdaa
2014-05-26
ман сөнөлөө:
дундговь аймаг эзэнтэй боллоо. өнгөрсөн амралтын өдрөөр тус аймгийн итх хуралдаж нийт төлөөлөгчдийн олонхийн саналаар засаг дарга сүхбаатрыг ху***йн дагуу огцруулж ан-ын дарга од-эрдэнийг аймгийн засаг даргад нэрийг дэвшүүлэн ерөнхийсайдад өргөн барьсан байна, ингэснээр тус аймаг эзэнтэй боллоо. 0 0
2014-05-26
mongol:
manai uihiin ih hural gej dampuu gazar 76 gishuun, urgun tsarig tavina, nariin tsarig tavina gej hutsaldaj baih hoorond oros hytadtai nuurs holboh shine zam taviad duusah vii dee..
2014-05-26
зочин:
ингэж сэтгэл хөдлөлөөр олон улсын тойм бичиж болох уу орос хятадын найрамдал богинохон муу ёрын хийн хоолой монголыг тойрсонд бурхандаа баярла монгол нүүрс унасан шалтгаан монголчуудын дунд хэрүүл дэгдээсэн оросуудын далд ажилалгаа шүү дээ хятадын нүүрсний зах зээлийн төлөө оросын гол өрсөлдөгч монгол нүүрс. яг л орос танкийн өрсөлдөгч украйны хямд чанартай танкийн үйлдвэрийг орост урвасан украйнчууд дампууруулж бсан ажилалгаатай адил
2014-05-26
baska:
ene ih zov ug bna manaihan hereldeed bhar hurdan hiimeer yum zasgiin gazraar hurdan ajiliig ni hiilgeh heregt ardiin nam odoo bolimoor yum aa
2014-05-26