Бусдын алдааг давтахгүй байхсан
2014-05-25

Монголын эдийн засаг ашигт малтмалын эрэлт хэрэгцээнээс шалтгаалан ихээхэн томорсон. 10 гаруйхан жилийн тэртээх улсын төсвийг өнөөгийн төсөвтэй харьцуулахад эрс өсч хэдэн арван их наяд төгрөгөөр хэмжигдэх болов. Харин ард иргэдийн орлого амьжиргааны төвшинтэй харьцуулбал урвуу хамааралтай. Баялаг нь иргэддээ наалддаггүй энэ гаж тогтолцоо ашигт малтмалын нөөц ихтэй улс оронд түгээмэл. Баялгийн хараал, голланд өвчинд нэрвэгдсэн улс орны эдийн тогтворгүй болж төрийн суурь ганхдаг. Африкийн олон орноор жишээлэн харахад  баялгийн хараал гэж чухам юу байдгийг төвөггүй ойлгож болно. Манайд яг ийм дүр зургийн анхны хам шинжүүд хэдийн илэрчихээд байна.

1

Ашигт малтмалын нөөцөөс үүссэн гэнэтийн ашиг, гадаадын тусламж хөрөнгө оруулалтын тогтворгүй байдал валютын ханшийг өсгөснөөр бусад салбарын өрсөлдөх чадвар буурч бизнес эрхлэх сонирхолгүй болгож байгаа юм. Уг нь байгалийн баялгаа олж нээх хэрээр энэ нь гадаад валютын их урсгалыг татаж, байгалийн баялгийн үнийн огцом давалгаанд хүч нэмнэсээр, мөн гадаад тусламж, шууд хөрөнгө оруулалтын нөлөөгөөр ямар ч байсан хөгжлийн үр дүнг авчрах ёстой байтал тэгсэнгүй. Эдийн засаг нь сүүлдээ ганцхан уул уурхайгаас хамаарах болж түр зуурын ашиг орлого хөгжлийн ирээдүйн мэлмийг халхална. Дараа нь түүхий эдийн үнэ ханш унахаар томорсон эдийн засгийн өсөлтүүд савангийн хөөс шиг хагарч эхэлнэ. Шатны гишгүүр болгоноор уруудах амархан. Харин өндөр дээрээс унахад хүчтэй өвдөлт мэдрээд зогсохгүй үхэх ч аюултай. Дэлхий даяар эдийн засгийн энэ хачирхалтай үзэгдлийг голланд өвчин гэж 1977 оноос нэршиж иржээ.  1959 онд Нидерландад байгалийн хийн асар том орд газар нээгдсэний дараа үйлдвэрлэлийн салбарын томоохон уналт эхэлжээ. Асар богино хугацааны дотор байгалийн хийнээсээ голландчууд асар их ашиг оллоо. Эдийн засаг мөнгөөр хахаж эхэлсэн. Ажил хийх шаардлагагүй шахам болов. Өвчний хам шинж улам бүр эрчээ авч бусад салбараа татан унагаах болов.

1

Уг нь голланд өвчний аюулыг бууруулахад валютын ханшийг тогтвортой байлгах, үйлдвэрлэлийн салбарын өрсөлдөх чадварыг сайжруулах ёстой байлаа. Гэнэтийн энэ их ашиг орлогыг тусгай сан байгуулан бага багаар хэрэглэх хэрэгтэй байлаа. Харамсалтай нь монголчууд ингэж чадаагүй. Улс төрийн амлалтаар баахан мөнгө бэлнээр тараагаад хад мөргөсөн. Тун удалгүй тусгай сан байгуулсан ч төр нь өөрөө идсээр дансыг нь улаалгасан. Ирээдүйд хэрэглэх мөнгөө баруун солгойгүй хэрэгждэггүй өч төчнөөн хөтөлбөрт зарцуулжээ. Ирээдүйд гэж хадгалж байгаа бол хамгийн гол нь боловсрол дэд бүтцэд зарцуулах ёстой байлаа. Боловсрол бол ирээдүйн хамгийн том баталгаа. Харамсалтай нь олигтой санхүүжилт сүүлийн жилүүдэд хийгдсэнгүй. Иргэдэд зориулан тараасан сар бүрийн 10 мянгаар 30 гаруй мянган залуусыг гадаадын өндөр хөгжилтэй орнуудад сургахад элбэг хүрэлцэх байлаа. Идэж уугаад л дууссан. Оюутны 70 мянган төгрөгийг сар бүр олгож байна. Дотоодын их дээд сургуулиудын боловсрол олголт ямар байгаа билээ. Сургалтын материаллаг бааз нь хэр билээ. Төгсөөд дэлхий дахинд хүлээн зөвшөөрөгдөж чаддаг бил үү. Оюутан бүрт сар бүрийн 70 мянга гэдэг асар их мөнгө. Дээд боловсролын гажуудлыг засахад томоохон түлхэц өгөх мөнгө байлаа. Одоо тараагаад дуусч байх шиг байна даа.

1

Монгол шиг өргөн уудам газан нутагтай хүн ам нь сийрэг оршдог оронд дэд бүтцийн найдвартай сүлжээ үүсгэх нь туйлаас чухал. Хөгжлийн маш том баталгаа болох байлаа. Харамсалтай нь цахилгаан станцууд баригдсангүй, авто болон төмөр замын сүлжээ бий болгох ажил яст мэлхийн хурдаар л урагшилж байх юм. Уг нь бидэнд хангалттай мөнгө байсан. Даанч хэрэгжүүлж чадсангүй. Улс төрийн хийрхэл ингэж л эдийн засгийг сөхрүүлж байгаа юм даа. Голландчууд Монголд ирээд зөвлөж байна. Биднийг нэрвэсэн өвчний шинж тэмдэг та бүхэнд байна шүү гээд. Тэд худалдааны салбарыг хөгжүүлэхэд тусгайлсан бодлого хэрэгжүүлжээ. Дараа нь эдийн засгаа төрөлжүүлж эхэлсэн байна. Оёдол, усан онгоц үйлдвэрлэл зэрэг үнэ ханш өндөртэй салбарт байр сууриа аль хэдийнэ эзэлсэн байна. Ердөө 40 мянган ам дөрвөлжин газар нутгаас өндөр өгөөжтэй хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн гарган авахыг зорьсноор Голланд улс хөдөө аж ахуйн салбар нь өндөр хөгжсөн орон болжээ. Өмнөх асуудлаа шийдэхийн тулд төр, хувийн хэвшил нэг ширээний ард сууж, үр дүнтэй бөгөөд хариуцлагатай хамтран ажилласнаас л амжилттай хэрэгжсэн эдгээр бодлого эхэлсэн юм гэж Голландын Засгийн газрын тэргүүн асан хэлсэн байх юм. Манайхан ч яахав нэг чихээрээ оруулаад нөгөө чихээрээ гаргаад хаячихна. Бусдын алдсан алдаан дээрээс суралцалгүй тэр алдааг нь өөрснөө давтаад сууж байдаг нь монголчуудаас өөр бий болов уу даа.

1

Засгийн газар эдийн засгийг эрчимжүүлэх 100 хоногийн хөтөлбөр хэрэгжүүлж эхэллээ. Оройтсон боловч тун гайгүй хөтөлбөр. Хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд их мөнгө хэрэгтэй. Уруудаж яваа галт тэргийг зогсоох “стоп крантаа” татаад эхэлчихлээ. Одоо машинист хүний уран жолоодлогоор цамхаг өөд өгсөх учиртай. Түүнд түлш хэрэгтэй. УИХ ниргэсэн хойно нь хариуцлага тооцох нэртэйгээр хашгичих хэрэггүй л болов уу. Мөнгийг нь гаргаад өгчих. Дараа нь тэвчээртэй ажиглая. Асар олон эрсдэл Засгийн газрыг хүлээж байгаа. Өөрөө унасан хүүхэд уйлдаггүй нулимсаа арччихаад л босоод гүйчих урмын үг хэлэхэд юун болохгүй билээ. Өвчин үгдрэхээс нь өмнө эдийн засгаа дархлаажуулах нь өнөөдрийн гол тулгамдсан асуудал болоод байна.

1

Н.Бадамжав

Shuud.mn
Сонин хачин
zochin:
eronkhii saidaasa ekhleed l akh duu nartaigaa khuvaaj idekh geed zutgeed baikhad khen ter mongoliig khogjuulekh gej zutgekh gev gej dee.bugd lk idej uuh gej said darga nar boldog yum bishuu.ardchilsan niigem gej saikhan ner oor yuch bish.
2014-05-25
zochin:
eronkhii saidaasa ekhleed l akh duu nartaigaa khuvaaj idekh geed zutgeed baikhad khen ter mongoliig khogjuulekh gej zutgekh gev gej dee.bugd lk idej uuh gej said darga nar boldog yum bishuu.ardchilsan niigem gej saikhan ner oor yuch bish.
2014-05-25
zochin:
eronkhii saidaasa ekhleed l akh duu nartaigaa khuvaaj idekh geed zutgeed baikhad khen ter mongoliig khogjuulekh gej zutgekh gev gej dee.bugd lk idej uuh gej said darga nar boldog yum bishuu.ardchilsan niigem gej saikhan ner oor yuch bish.
2014-05-25
kkkkkkkk:
ter tavisan zam ni araich dee gemeer yum bilee, oi gutah yum daa, ene yanzaaraa mongol ch udaan teseh bolov uu daa hairan mongo hairan baharhal mini
2014-05-25
zaaval un*rai:
атг, цагдаа, прокурор хэрэг яаж шалгадаг вэ гэхээр 1 дэх арга. хүмүүсийн мэдээлэл, энэ нь заавал гомдол гаргаж шалгаж өгөөч гэсэн байх албагүй, хүмүүсийн хов жив, нэгнийгээ худлаа муулсан, яриа сэдвээс ч эхлэж болно 2 дахь арга. гүйцэтгэх ажиллагаа буюу тагнаж чагнасан мэдээлэл дээр үндэслэн шалгадаг ихэнхи тохиолдолд тагнаж чагнасан ажилагаа нь хууль бус, олж авсан мэдээлэл нь шүүхийн шатанд ял өгөхөд хангалттай байдаггүй тул таньж мэддэг, хамт ажилладаг хүмүүсийг нь айлган сүрдүүлэх зорилгоор албан тушаалтнуудын оргон зайлах эсвэл хэрэгт саад учруулж болзошгүй гэдэг тэнэг ямар ч нотолж болохооргүй шалтгаанаар урьдчилан хорьдог. энэ нь 2-12 сар байна. прокурор цагдаагийн мэдлийн хорих хугацаа гэж ойлгож болно. энэ үед хэрэгт сэжиглэгдэж буй хүнийг ганц худаг буюу урьдчилан хорих 461-р ангид хорино. энэ үед л цагдаа прокурор хор хутгаж 2 төрлийн аргаар ялтан болгох төлөвлөгөөг хэрэгжүүлнэ. 1. дэх арга. сэжигтэнг хорих төвд найз нөхөд, ойр дотны хамт ажиллаж байсан хүмүүс жишээ нь туслах, дарга цэрэгтэй нь буюу 3-5 хүн дор хаяж хорино. үүний бүгд биш юмаа гэхэд тал нь гэмгүй хүмүүс байна. тэдгээр хүмүүст нэг л зүйлийг зөвлөнө энэ нь цагдаа прокурорын онилсон хүнийг хэрэгтэн болгож ярихыг ятгана. эхлээд хүмүүс үгүй гэнэ удаан хорих төвд хоол унд муу сэтгэл санааны дарамтан дунд хоригдоод ирэхээр хүн дотны найз хамаатны хүн нь ч байсан түүнийхээ эсрэг худлаа мэдүүлэг өгдөг. ингэж найз нөхдийнх нь амаар, мэдүүлгээр ямар ч хүнийг гэмтэн болгодог. 2 дахь арга. хэвлэл мэдээллээр хийгээгүй ч хэргийг хийсэн болгож ярина. ард түмэн хуурамч мэдээлэл тарааж итгэлийг нь авна. ард түмэн ч ухаан жолоогүй буруу зөвийг нь ойлгоогүй байж авилгач энэ тэр гэж цоллон ялла шоронд хийгээд өг гэнэ. үүнийг хэргийг өндөр авхуулах гэж ярьдаг энэ нь шүүгч нарт буюу хэрэгт орооцолдогсод хэцүү харин цагдаа прокурорт сайн учир нь хэргийг хийгээгүйч хийсэн гэж ард түмэнд ойлгуулсан тул шүүгч ял өгөхгүй байж чаддаггүй хэрэв ял өгөөгүй тохиолдолд цагдаа прокурор шүүгчийг хахуульд автлаа гэж олон нийтэд зарлана энэ тохолдолд шүүгчид хэцүү ард түмэн ч энэ худал хуурмагт нь итгэнэ. найзууд нь эсвэл хамт ажиллаж байсан хүмүүс хичнээн энэ хүн хэрэг хийгээгүй дарамтан дор байхдаа худал мэдээлэл өгсөн гэж үнэнгээ шүүх дээр хэлэх боловч шүүгч үүнийг үл харгалзан авч үзнэ. учир нь прокурор цагдаагийн дарамт худал гүтгэлэгээс болж шударга шүүгч болох гэж гэмгүй хүмүүст хомроголон ял өгдөг. үгүй бол цагдаа, прокурор шүүгчийг авилгач гэж зарлана. өнөөдрийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр гарч буй томоохон хэргүүдийн тал нь зохион байгуулалтай хэлмэгдүүлэлт. хамгийн харамсалтай нь энэ бүхний завсар маш олон дунд түвшний ямар ч буруугүй залуухан мэргэжилтэн дунд түвшний дарга нар маш их ял авч байна. нэг хэрэг шийдэх гэж 5-10 хүнд ял өгч байна. тэдээр хүмүүсийн талаас илүү нь хэлмэгдэж буй. энэ бүхнийг яагаад атг, умбг, прокурор хийгээд байна вэ? мэдээж дарамталж мөнгө авах, объёкт эд хөрөнгийг нь салгах, лиценз тусгай зөвшөөрлийг нь хурааж өөр хүнд өгөх. мөн албан тушаал нэмэх том хэрэг илрүүлсэн болох улс төрийн томоохон албан тушаалтнуудыг захиалгыг гүйцэтгэх, том нөлөө бүхй хурандаа генералнарынхаа тушаалыг биелүүлх гэсэн олон шалтгаан буй. атг -ийн болон цагдаа прокурор нь шүүх засаглалд хэвлэл мэдээллээр дамжуулан шууд болон шууд бусаар маш их нөлөөлж байна. шүүх засагал биеэ даасан энэрэнгүй шудрага бодлого хэрэгжүүлж чадахгүй байна. ард түмэн хуучин нахяамны хэлмэгдүүлэлтийн аргыг 100% хэрэгжүүлж буй атг умбг-ынханы худал пр -т маш их автаж байна. энэ бүхний эсрэг тэмцэж буй хүн болгоныг авилгач гэмт хэрэгтэн гэж ард түмэнд ойлгуулж байна, тэр битгий хэл үүний эсрэг тэмцэж буй тэмүүжин сайдыг авч хаяна гэж дарамталж байна. түүнийг хар тамхичин, *тай нөхцөгч болголоо. монголын атг, цагдаа прокурор хууль зүйн сайдаа ингэж дарамталж байгаа юм чинь жирийн бизнэсмэн, дарга, иргэнийг бол яаж дарамталж харгислаж байгаа нь ойлгомжтой. ард түмэн минь ухаантай нүдээ нээж юмны далд талыг харж ойлгомоор байна. цагдаа, атг, прокуор 1937 оны ногоон малгайтнууд, 1941 оны хитлерийн сс-ийн өргөн хүрээтэй хэлмэгдүүлэлтийг аль хэдийн эхлүүлээд байна. хитлерийн үед бурууг хэлж ярьж байсан бүх хүмүүс еврэй гомо болж хэлмэгдэж байлаа, 1937 оны үед монголын төр, нахяөмны талаар бурууг тод ярьсан чойном гуйгаас авхуулаад хүмүүс төрийн эсэргүү болж байлаа өнөөдөр цагдаа, прокурор, атг -г эсэргүүцэж ярьж хэлсэн хүн болгон авилгач, албан тушаалын хэрэгтэн болж байна. хэлмэгдүүлэлт монголд өргөн хүрээтэй эхлээд удаж байна, үүнийг яаж зогсоох вэ? энэ нийтлэлийг цааш нь дамжуулж ард түмэнд зөв ойлголт өгөөч хүмүүсээ.
2014-05-25
хахахах:
тэгээд ч энэ нийтлэл гэх , хэн хүний мэдэх зүйлыг өөрийн мулгуй оюунаараа тунгааж байгаа энэ эрхэм , түүний оронд монгол хүний тогтоолоор нэмж байгаа соц үеийн жаахан цалингаар хэрхэн яаж хөглөж байгаагаа чи өөрөө ч сайн мэдэж бас баггүй амсаж байгаа биздээ. тиймдээ ч зарим эх орноо боддогүй хүүхэн , мөнгөны боолуудын нийж байгаа зүйлыг л нийтэлж мэдээлж байвал барав шүүдэээ.
2014-05-25
хахаха:
аль ч улс орон оюутан хойч үедээ гар сэтгэл татдаггүй юум. манайхны 70 ч хүний нүүр улайм жоохон юум шүүдээ. гэтэл тэр идэж уусан гаруудын мөнгөны хажууд өчүүхэн мөнгө байгаа гэдгийг улсын төсвийн нийтлэлыг хараад ялгаж сурахыг бод. тэртэй тэргүй өлөн ходоодтой сульдаа оюутандаа мөнгө төлөхгүй бол , цатгалан * шиг таргалсан баячуулын оруулж ирж байгаа гадныхан эх орныг минь мэдэх болоод байна шдээ .
2014-05-25