Бид их л гэрсэг. Аз жаргал гэр бүлээс эхэлдэг. Энэ Монголчуудын сэргэн мандаж байсан нь гэр бүлээс үүдэлтэй. Гэр болон орон сууцандаа их анхаарал тавьж, янз бүрээр л зөвхөн өөрийнхөө эрх ашгийн төлөө асууудлаа шийдэж байна. Хүн болгон өөрийн амьдардаг гэр, орон сууцны тохижилт, гоёмсог хэрнээ цэвэр цэмцгэр байдалд илүүтэй анхаарлаа. 40 мянгатын атаман Улсын баатар болж хотоо төвхнүүлье гэлээ. Тавилга сэлтийн байрлал нь өнгө будаг болон гэрэлтүүлгийн зохицолдоонтой хэрхэн нийцэж байгаа нь гол биш шүү дээ. Гудамжиндаа гарч харъя. Хүнийх гэж бодоод сурчихсан өнгө төрх угтана. Гэр хороолол хашааныхаа хогийг цэвэрлээд бөөгнүүлсэн хогоо хашаанаасаа гаргачихна. Зарим нь ойр хавьд байгаа гуу жалганд дөхүүлээд хаячихна. Угаадас, муу усаа ч ялгаагүй хашаанаасаа гаргаад л асгачихна. Хүмүүжилтэй нь шөнө оройг далимдуулаад л асгаж орхино. Хэн нэгэнд харагдахгүй хамгийн зөв арга. Энэ түүхийг туулаагүй монгол хүн гэж үгүй. Төв рүү тэмүүлэх хүчийг хэн ч зогсоох аргагүй. Орон сууцныхан арай давилуун. Хогоо хогийн бункер руу асгах боловч мөнөөх хогны овооролдоон, элдэв хүнсний муудсан хаягдал элдэв бактер, нян үржүүлсэн хэвээр байна. Бид энэ тухай бодохдоо "энэ бол бидний бус орон сууцны конторынхны ажил" гэнэ. Ийм л араншинтай. Тэгээд юун хот тохижилтын тухай ярих билээ. Хүн болгон гурван сая хүнийхээ тухай бус гэхэд өрх бүлийнхээ тухай санаа тавимаар байна.
а
Бидний тархинд "гэр бол минийх", "гудамж бол хүнийх" гэсэн итгэл бат шингэсэн байна. Орчинд байнгад хөглөрөх хог, угаадсанд бидний өөрсдийн сэтгэхүй дасч орхижээ. Бид гэртээ өөрсдийн үр хүүхдээ цэвэрхэн, цэгцтэй байлгаж чаддаг мөртлөө гудамжинд гарахдаа хамтдаа л хог хаягдал, шүлс цэрээ хаа хамаагүй хаяцгаана. Хэчнээн сайхан залуус дунд, ахлах, дээд сургууль төгсч байна. "Хонхны баяр"-аа халамцуухан тэмдэглэж лонхны шил, шоколадны цуглуулга, чихрийн цаас, ундааны лааз гээд ууж идсэн бүхнээ хог хаягдал болгон талбайг дүүргэлээ. Хэдэн өдрийн үйл явдлыг хар даа. Хэдэн воган дүүрэх байх шүү. Жаахан хэтрүүлэг ч гэлээ. Шар хантаазантгуудын хэн ч энэ асуултад “Тийм” гэж хариулна. "Гэр бол минийх", "гудамж бол хүнийх" гэсэн ойлголт.
а
Баатар Бат-Үүлээр хотын дарга сонгосонд зарим хүн эгдүүцэж байсан. Гэхдээ тэр олон үйлийг хэрэгжүүлж эхэлсэн. Улаанбаатар хотод дөрвөн хананы дундах талбайг орон сууц гэж үздэг бол өндөр хөгжилтэй орнуудад бүхэл бүтэн цогцолбрыг орон сууц гэж тооцдог. Тэр цогцолборт нь авто машины зогсоол, угаалгын газар, усанд сэлэх бассейн, интернет өрөө, амарч тухлах тасалгаа, баярлаж цэнгэх танхим бүгд багтдагийн жишээг барилгын компаниудад тулгасан. Улс төр эдийн засгийн олон асуудал байсан ч гэлээ түүний баг үүнийг давж гарч байна. Метрополитант мөн үү эсвэл гэдгийн хариултыг өгөхийг тэд хичээж байна.
а
Стандарт гэдэг үг нийгмийн харилцааны бүхий л зүйлд үгүйлэгдэж байна. УИХ-ын нэг гишүүн нөгөөгөө сайдаас огцруулах, хүнсний бараа бүтээгдэхүүн, уул уурхай, хөдөө аж ахуйн бараа бүтээгдэхүүн өөр юу ч гэмээр юм бэ дээ. Бүгдэд стандарт байх ёстой. Дээрээс эхлээд бүх шатанд. Аав ээж, хүү охин бүгд л нийгмийн харилцаанд оролцож байгаа учраас стандарт мөрдөгдөнө. Тэгэхээр миний гэр яах аргагүй нийгмийн харьяалал болсон гудамж, хороо, дүүрэг, аймаг улс орон цаашлаад МОНГОЛ гэх үгтэй холбогдоно. Монгол хүн болгон л гэртээ төдийгүй, гудамж талбай, ойр орчиндоо амар жимэр амьдрахыг хүсч байна. Нарлан суугаад л тоглоомын талбай дээр хөгжилдөн наадах үр хүүхдүүдээ харан өхөөрдөж суухыг хүсч байна. Ажилдаа амар тайван зорчихыг хүсч байна. Хийж байгаа л даа. Гэхдээ хэдүүлээ сайхан амьдрах боломжийг олгохгүй байгаа нь юу вэ.
х
Бид юу ч хүсээгүй. Ц.Хулангийн хэлсэнчлэн “Зүлгэн дээр гэрээ бариад зүгээр л амьдрах”-ыг хүссэн. Хүмүүн төрөлхтний язгуур эрх чөлөөг улс төрийн аль ч нам хүндэтгэх үүрэгтэй шүү дээ. Дээр нь Монгол хүний ухамсар, ухаан бодлыг тэлэх үүргийг тэд хүлээсэн. Захын гудамжинд чи МАН-ын, чи АН-ынх гэж багацуул ноцолдохгүй тийм нийгмийг хүсдэг болохсон. Хаа нэг хаврын салхинаар хэдэн жилийн өмнөх сонгуулийн зурагт хуудаснууд хашаанд хөглөрч түүгээр нь багацуул оюун ухаанаа цэнэглэж баймааргүй юмсан. Ердөө сайхан амьдарья л даа.
а
Н.Бадамжав