Хууль төрүүлдэггүй парламент, төрөөр тоглосон түшээд
2014-05-16

Хууль тогтоох дээд байгууллагаас хууль төрөхөө болилоо. Хууль төрүүлнэ гэдэг тухайн салбарын эрх зүйн орчинг сайжруулах, хариуцлагыг чангатгах зэрэг олон сайн хийгээд шинэлэг зүйл дагуулдаг. Тиймээс ч үе үеийн парламентчид санаачилсан хуулиа хэлэлцүүлгийн шатанд оруулж, дараагаар нь батлуулчихвал сэтгэл санаа нь өөдрөг байж, шинээр хүүхэд өлгийдэн авахын дайтай зүйрлэн "хууль төрлөө" гэж бэлгэшээн мэдээлдэг байсан. Өмнөх парламентуудын үед хуулийг хэлэлцэх шат удаашралтай ч хавар, намрын чуулганы хаалт дээр хуулийг бөөндөж төрүүлдэг гэм байсан. Үүний хажуугаар төр, нийгмийн гүүр болсон хэвлэл мэдээллийнхэн бид дуугүй өнгөрнө гэж үгүй, хуулийг гуульдаж баталлаа гээд л шүүмжилдэг байлаа. Гэхдээ өмнөх парламентууд хуулийг хэлэлцэх эсэхийг  шийдсэний дараа анхан шатны хэлэлцүүлэгт орсон л бол цааш хэлэлцэн, нэмэлт хасалт хийн сайжруулаад баталдаг байсан.

5

Харин энэ парламент гишүүн Ц.Нямдоржийн хэлснээр "төрөөр тоглож байна." Үнэндээ Ц.Нямдорж л хэлснээс бус ихэнх хүн түүний хэлсэнтэй санал нэг байгаа.  Өнгөрсөн намрын чуулганаар гишүүдийн ирц бүрдээгүйгээс хэлэлцэх асуудал хойшилж, цаг хугацааг урсган өнгөрүүлсэн. Тиймээс УИХ-ын дарга намын бүлгийн дарга нарт үүрэг өгч Дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулахаар хэлэлцсэн.  Намаржин хэлэлцсэн энэ хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийх үед МАН, АН-ын бүлгийн дарга нар төслөө татаж авсан. Ингээд л намрын чуулганы ихэнх хугацаа ямар ч үр дүнгүй өнгөрсөн. Батлагдах хуулийн хугацаатай тул энэ оны Улсын төсөв, Үндсэн чиглэлийг хуулийн хугацаанд баталсан хэдий ч нөхөөс цоорхой ихтэй. Яах аргагүй л тооныг нь барьж, баганыг нь тогтоосон хэдий ч унь, давхрага нь дутуу. Хууль батлагдаагүй байхад л тодотгол ярьж эхэлсэн. Өнөөдөр төсөвт тодотгол хийж байгаа ч энэ нь жинхэнэ нь биш гэж Сангийн хошой сайд, эдийн засагч Ч.Улаан хэлэлцүүлгийн үеэр гишүүдийн асуултад хариулахдаа давтан давтан хэлж байсан. Төсвийн жинхэнэ тодотголыг ирэх наймдугаар сард оруулж ирэх юм гэнэ. Үүний зэрэгцээ бас нэг муу мэдээ гэвэл одоогийн байдлаар төсвийн орлого 400 тэрбум төгрөгөөр тасалдаад байгаа. Цаашдаа энэ тоо их наядад хүрэх таамаглал байна лээ.

5

Ерөнхийлөгч санаачлан Засгийн газрын тухай хуульд нэмэлт өөрчлөлт хийхээр болсон. Энэ төслийг парламент намраас хаврыг чуулган дамжуулан хэлэлцэв. Мэдээж Ерөнхийлөгчийн өргөн барьсан хуулийн төсөлд өөрчлөлт орж, Ерөнхий сайдад зөвхөн давхар дээл өмсгөх боломж олгосныг парламентчид хэлэлцээд чиглэлийн яамны сайд нарын дээлийг ч давхарлаж болгохоор санал нэгдсэн. Цаашлаад энэ хуулийг 2016 оноос хэрэгжүүлэх байсныг 2014 оны долоодугаар сараас гэж мөн л байнгын хороо дэмжсэн. За ингээд нэг Ерөнхийлөгчийн санаачилсаныг 76 төрийн түшээ хэлэлцэн, зарим нэг горимын санал, өөрчлөлт оруулаад эцсийн хэлэлцүүлэг буюу батлахаар хуралдан кноп дарлаа. Харамсалтай нь намраас хаврын чуулганыг дамнуулан хэлэлцсэн Засгийн газрын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийг олонх гишүүн батлахыг дэмжсэнгүй. Ингээд л "наранд ная хоног, жаварт жар хоног сойн" хэлэлцсэн хуулийн төсөл хурууны өндөг дарах төдий ганцхан секундын дотор ямар ч хэрэгцээгүй болж, хууль санаачлагч руу нь буцаалаа.

5

Буцаагдсан хуулийн төсөл үүгээр зогссонгүй. Өчигдөрхөн гэхэд гурван хуулийн төсөл буцаагдсаны хоёр нь эцсийн хэлэлцүүлгээс буцав. Хяналтын тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг хэлэлцээд гишүүд шаардлагагүй гэж үзсэн төсөл санаачлагчид нь буцаасан. Хэлэлцэх эсэхээсээ буцаагдсан төслийг хүлээн зөвшөөрч болно. Цаг хугацаа алдалгүйгээр шийдэгдсэн. Харин анхны, хоёр, гурав дахь хэлэлцүүлэгт ороод эцсийн батлагдах шатандаа буцаагдсан төслүүдэд улс орны хөгжлийн бодлоготой уялдуулсан гэхээсээ эрх ашгийн нэгдэлд хүрээгүйгээс олонхийн санал аваагүй гэвэл үнэнд ойр дөхөх биз.

5

Хуулиар тоглож байгаа парламенчид хэн нэгэндээ хариуцлага тооцох тал дээр ч эрх ашгийн зөрчилтэй байгааг О.Баасанхүү тодотголоо. Хуульзүйн сайдыг огцруулах төсөл өргөн барьсан тэрбээр мөн л эцсийн хэлэлцүүлгийн үеэр төслөө татаж авлаа гэж УИХ-ын даргад мэдэгдэл хүргүүлсэн. Гэвч чуулганы хуралдаанаар түүний төсөл буцаасан талаарх гишүүдийн уур бухимдал намжаагүй байхад танхимын гадна гарч ирээд "Х.Тэмүүжинг огцруулахаар өргөн барьсан төслөө түр татсан, дахин өргөн барина" гэж тэнэгтэв. Х.Тэмүүжин сайдад хариуцлага тооцож, Төрийн албан хаагчдын эмнэлгийн барилгыг эргүүлэн өгүүлж, эмирай аппарат эвдэрснийг хүлээн зөвшөөрүүлнэ гэж байсан түүний ам яриа ачир дээрээ тэс өөр зүйл байсан бололтой. Буцаагдсан төслийн цаана ямар арилжаа, эрх ашиг, наймаа явагдсаныг ард нийт бид одоогоор мэдээгүй ч, түүний санаархал юу түмний нүднээс нуугдаж үлдэхгүй нь лавтай. Ямар сайндаа л Ц.Нямдорж гишүүн “Оймсны хавчуургад УИХ-д орж ирсэн гишүүн” хэмээн О.Баасанхүүг тодотгож, “Монголын төрийг солонгосоос удирддаг болчихож” гэж дүгнэж байхав.

5

Өчигдрийн үдээс хойшхи хуралдаанаар Газрын тосны хуулийн эцсийн хэлэлцүүлгийг хийгээд мөн л батлах санал хураалт "No" боллоо. Ийнхүү энэ парламентын хариуцлагагүй үйлдэл газар авч, ажил ч урагшлахаа больжээ.  Өнөөдөр үдээс өмнө чуулганы хуралдаан байсангүй. Учир нь чуулганаар хэлэлцэх асуудал байхгүй. Хэлэлцэх хуулийн төслүүдээ шаардлагагүй гэж буцаагаад байгаа болохоор төлөвлөсөн асуудлууд нурлаа гэж УИХ-ын дарга З.Энхболд хатуу боловч үнэн үг хэлж байна лээ.

5

Хууль санаачлах нь УИХ-ын гишүүний бүрэн эрхийн асуудал. Гишүүд эрхээ мэдээд хуулийн төсөл санаачлан оруулж ирж байна. Гэвч үүргээ умартаж, эрх ашгийн төлөө дайтсан гишүүдээс төрийн хүний ноён нуруу байтугай эр хүний жудаг үнэртэхгүй болж. Төрийн залгамж халаа, бодлого арчигдаж, улс төрийн намын, хувийн эрх ашиг, хэн нэгэндээ хонзогносон хатгаас, арилжаа наймааны хэрэгсэл болгон хувиргаж байгаа нь харамсалтай. Монгол Улс парламентат засаглалтай болоод 20 гаруй жил үдэж байгаа. Парламент төлөвшиж байгаа гэж үе үеийн гишүүд ярьдаг байлаа. Парламентын төлөвшил эдүгээ алдагдаж, төрийн хар хүн гэх агуулга ч алдагджээ. Ард түмний мэргэн, хаан сонголтоор гарч ирлээ гэж сонгогдсон эрхмүүд ярьдаг. Харамсалтай нь энэ удаад намын жагсаалт, шүүхийн шийдвэрээр "сонгогдсон" эрхмүүд парламентад бий. Ирэх сонгуулиар сонгогчид бид төрийн жолоог нэг удаад барьдаг боломжоо бүрнээр нь эдлэхийг одоогийн нөхцөл байдал, төрийн хуулийг бусниулж байгаа эрхмүүд харуулж байна даа.

5

Дээдэх нь суудлаа олохгүй бол доодох нь гүйдлээ олохгүй гэдэг. Төр баригчид хоорондоо ийн хуулиар тоглож байхад түмэн олны амьдрал яаж сайжрах билээ.    Гишүүд эрхээ эдэлж байгаа ч түмний өмнө хүлээх үүргээ умартсан, сэргээн санахыг ч хүсэхгүй байгаа даг аа.

5

Н.Энхбат

Shuud.mn
Сонин хачин
hohi ni:
ard tumrn uursduu l songoson songolt hohi ni....temuujing shuyeed elbegeeg tahij honohod hooltoi baina biz hohi ni bid teneg tul bifnii hohi fortunagaar tahilga hiilgej e.z abarii
2014-05-17
hohi ni:
ard tumrn uursduu l songoson songolt hohi ni....temuujing shuyeed elbegeeg tahij honohod hooltoi baina biz hohi ni bid teneg tul bifnii hohi fortunagaar tahilga hiilgej e.z abarii
2014-05-17
ха ха ха:
эрх үүргээ мэдэхгүй эрх ямба булаацалдсан элдэв лоббинд автсан эхнэр хүний ажлыг хийсэн эр хүний намба алдсан хов живэнд хутгалдсан хуулийн цоорхойг лоббидсон төрийн нэрийг ашигласан төрсөн газраа голсон ахас дээдсээ муулсан амьдралын түүхийг гуйвуулсан тэнэгүүд
2014-05-17
ard huu:
ta nariig ireeduin tomchuud chini haraad unen oi ni gutaj b,na sh uu dee ta nar chini sonin unshij sait uhah gej ene ordond oroogui l bailtaa
2014-05-16
ynshigch :
denduu ulbugur ih hyral bainaa,darga ni gishuuddee *rdlaga tawihgui, ydirdahgui,gishuud ni hariytslagagui ajil heregch bish bur dyrgui hurmeer
2014-05-16
жирийн сонгогч:
эрхэм 76 гишүүд ээ, хэрэгжихгүйгээс хойш шинээр хууль батлаад яах вэ, үлдсэн 2 жилийн хугацаанд төр засгаа самарчихгүй шиг, цалин хангамжаа хал балгүйхэн шиг эдэлж байгаад дараагийн хүмүүстээ ажлаа хүлээлгэн өгсөн нь өлзийтэй байх.
2014-05-16