Чоно борооноор
2014-05-15

ДНБ-ий 40 орчим хувийг, гадаадын хөрөнгө оруулалтын 90 хувийг өөртөө татаж байдаг уул уурхайн салбар хөдөлгөөнд орох гэж байна. Эдийн засгийг тогтворжуулах тогтоолын хүрээнд хайгуулын 300 орчим лиценз царцаанаас гарч ажлаа эхлүүлнэ гэсэн хүлээлтэд орсон. Уул уурхайд хөрөнгө оруулж лицензээ хав дарж суусан гадаад дотоодынхон алгаа үрж төрийн ордон руу хууль хүлээн хараалах болсон. Уул уурхайд хөрөнгө татах эрх зүйн  орчныг бий болгох ашигт малтмалын хуульд өөрчлөлт оруулах хуулийн төсөл чуулганаар яаралтай хэлэлцэгдэхээр байнгын хороогоор үндсэндээ дэмжигдээд байна.

4

Уул уурхайн эргэн тойронд товч өгүүлэхэд, Урт нэртэй хуулийн үзэл санаа бол гол мөрөн ус урсгалын эх савыг хамгаалах явдал. Урт замыг туулж ад үзэгдсэн энэ хуулиас улс их хэмжээний нөхөн төлбөрийн асуудалд орсон ч гол мөрөн эх урсац минь бүтэн байж хэдэн жилийн амар тайвныг үзэж байгаа. Уул уурхайн хайгуул олборлолтыг дагаад байгалийн нөхөн сэргээлт яг зэрэгцээд тавигдаж байх ёстой. Дахин хэзээ ч нөхөгдөхгүй онгон байгалийг ухаж сэндийчээд нөхөн сэргэлт хийх болохоор бултаад явчихдаг хар мөртэй компани олон. Зарим нь эрүүгийн цагдаагийн газарт шалгагддаг ч тэгс гээд сураг тасардаг. Одоо өөрчлөлт орж батлагдах гэж байгаа ашигт малтмалын хуульд байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ, нөхөн сэргээлтийн тухай заалт ямар хэмжээнд байна. Хуулиар бол байгаль орчинд үзүүлэх нөлөөллийн үнэлгээг хайгуул хийж дуусаад олборлолтоо эхлүүлэх үед хийх юм байна. Хэн нэгэн лиценз бүхий талбайдаа хөрөнгө хаяж хайгуул хийгээд юмаа ухаж ашгаа олох гэтэл байгаль орчны нөлөөлийн үнэлгээ нь сөрөг гарвал яах уу. Байгалиа бодьё доо гээд оруулсан хөрөнгөө шаталт болгоод өрмөө буулгаж аваад яваад явчих тийм сэтгэл дэвссэн компани хаана байна. Үүн дээр хайгуул хийж лиценз атгагчид ихэнх нь гадны хөрөнгө оруулагчид байхыг тооцох ёстой. Төр эргээд маш их хэмжээний нөхөн төлбөрт унана. Ухаан нь нэг ресторан махтай ногоотой хоол хийгээд хүмүүст аягалахынхаа өмнө махыг нь шинжилгээнд өгч, тэр нь хүний биед хортой юм байна гэдгийг мэдээд савтай хоолоо асгаад байвал юу болох уу. Үүнтэй л адил. Тэгэхээр хайгуул эхлэхийн өмнө байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээг хийлгэдэг байвал хэн хэндээ эрсдэлгүй гэсэн хөндлөнгийн саналыг анхаарч сонсох ёстой байх. Монгол улсын бусад холбогдох хуулиар уул уурхай эрхэлж болохгүй газар нутаг дээр хөрөнгө босгосон хойно нь ажлаа зогсоо гэх нь хөрөнгө оруулагчдыг жинхэнэ утгаар нь үргээнэ. Ийм болохоор хөрөнгө оруулагчид эрсдлээ тооцож хайгуул эхлэхийн өмнө тухайн талбайд байгаль орчны нөлөөллийн байдлын үнэлгээг хийлгэдэг байхаар хуулиндаа хийх санал зөв байх.

5

Ашигт малтмалын хуулийн төсөл дээр иргэний төлөөллийн болгоомжилж буй нэг байр суурь бол уул уурхайн хайгуулын лиценз эзэмшигч нь Монгол Улсад бүртгэлтэй компани хуулийн этгээд байна гэсэн тодорхой заалтыг хуулинд суулгаж өгөх. Ингэхгүй бол хүний баялгаар валют босгодог аргатай хөрөнгө оруулагч нэртэй луйврын баг дэлхийн зах зээл хөрөнгийн биржүүд дээр ямар ч хяналтгүй тоглолт хийх бололцоог бий болгоно гэсэн болгоомжлол байгаа юм. Хөрөнгө оруулагч гадны компани лиценз эзэмшсэн тохиолдолд манай хөрсөн доорх баялгийг барьцаалан дэлхийн зах зээл дээр хувьцаа гарган доллар босгоод бултах луйвар газар авна. Одоо ч тэрбумаар нь доллар босгодог ийм хэлбэрийн олон улсын санхүүгийн залилан явагдсаар байгаа. Манай зохих хуулиар олборлолт хийх бололцоогүй талбай дээр олборлолт хийж болох хуурамч бичиг баримт бүрдүүлэн хувьцаа гаргачихсан тохиолдол ч байгааг хэлж байгаа эх сурвалж байна. Ийм байдал олон гарвал олон улсын манай нэр хүнд унаж жинхэнэ хөрөнгө оруулагчид нь бүүр хол үргэх нөхцөл бий болно.

5

Уул уурхайн сайд Д.Ганхуягийн хамгаалж байгаагаар ашигт малтмалын хуулийн өөрчлөлтөөр “...шинэ хөрөнгө оруулалтыг татах болон Монгол Улсын баялаг нөөцийг нэмэгдүүлж эдийн засгийн баталгаа чадавхийг улам сайжруулах, хариуцлагатай уул уурхайг хөгжүүлэх, бүтээгдэхүүний зах зээлийн үнэ нь хэлбэлзэл ихтэй хөрөнгө оруулалт ихээр шаардагддаг энэ салбарын эрх зүйн орчинг урт хугацаанд тогтвортой байх боломж нээгдэнэ” гэж байгаа. Хөрөнгө оруулагчдад удаан хугацааны тогтвортой эрх зүй орчин бий болгоно гээд байгаль орчныг эрсдэлд оруулж баялгаар маань хэн нэгэн гараа угаах нөхцлийг бий болгосон дордуулсан хууль батлах эрх хэнд нь ч байхгүй.

5

Төгсгөлд нэмж хэлэхэд, эрдэс баялгийн салбарт гарсан алдааг залруулах амлалтыг авч сонгуульд санал бөөгнүүлж гарч ирснээ улстөрчид мартах учиргүй Төрийн 50 хүртэл хувийн оролцоог байхгүй болгочихсон, рояльтын татвараа эрс бууруулсан, хөрөнгө оруулагчдад хөл алдсан, илт хүний хүний талд үйлчилсэн  хуультай хөгийн орон болчих вий дээ гэсэн иргэдийн болгоомжлолыг анхааралтай сонсох ёстой байх. Чоно борооноор гэдгээр эдийн засгийг идэвхжүүлэх тогтоолын 100 хоногийн шахаанд гадныхны эрх ашигт 100 хувь үйлчилсэн хууль батлагдах ёсгүй юм. Бидэнд гадны валют хэрэгтэй байгаа нь үнэн. Ингэхийн тулд уул уурхайгаар хөрөнгө татахыг ч иргэд ойлгож байна. УИХ ч Засгийн газарт тогтоолыг нь баталж өгсөн. Гэхдээ энэ нь харийнханд бүгдийг зөвшөөр гэсэн ард түмний гарын үсэг биш.

5

Пүрэвжавын Баярхүү /тоймч/

Shuud.mn
Сонин хачин
zochin:
yadaj gadniixand ogoxgyi zobxon mgl daal ogch boldoggyi yum uu yadaj tatbar , not ni momgoldoo uldex yum da gadbiixan uxaj duusaad l xatad l yabna sh dee tedend ter xabijn xogjil er padgyi uchir yadaj mongotei mgl daa ogch bolmoor sanagdaxiin ted zeelee abna uu xamaagyi gol ni gadnii irgeded zaraxgyi vx xatuu noxtsol tabibal zugeer l sanagdaxiin
2014-05-16
з очи н:
алцанхуяг сайдаа ард олны амьдрал өдөр ирэх тутам хүгдэрч байна шүү яах вэ
2014-05-15
bold:
dollaraa usguj baigaadl gadnii hurungu oruulalt oruulah heregtei geed hamag baylgaa gadniihantai niilj uhaad hedhen nohod bayjindaa.uul uurhai ,baylagiin haraal gedeg chn ene l baih da.mongol urund orool duusan ushuuu ih ur tavi.
2014-05-15
ужийй:
уул уурхайг цөөн тооны баячууд эзэмшиж баяжаад ашигт малтмалыг нь хямд үнээр хятад руу гаргаад ард юу ч хоосон сууж байна
2014-05-15
gazar shoroogoo hairlatsgaay:
uul uurhai uul uurhail geh yum. onoodor delhiin baigaliin baylag shavhagdaj bn. gazriin tosnii noots l gehed 40hon jiliin daraa shavhagdaj ugui bolno. humuus bid baigaliin baylagiig het hurdatstai ashiglasnaar delhiin tsag uurt oorchlolt orj delhiin dulaaral yavagdaj bn. uuntei holbootoigoor delhiin ontsog bulan burt baigaliin gamshig bolj bn shuude. mongold l gehed tsoljilt mash hurdatstai yavagdaj bn. hedhen jiliin daraa bidnii ur huuhed tsoljiltiin ulmaas uuh usgui boltloo usnii homsdold orno shuudee. gadaadiin horongo oruulaltiin 90% n uul uurhai gej bn. ene chin yu gesen ug bolohiig uhaj oilgoh heregtei. ondor hogjiltei ornuud ooriihoo ornii baigaliin baylgiig ur hoichiinhoo toloo ashiglalgui nootsolj manai uls metiin yaduu buurai orniig mongoor zodoj baylgiig maani bulaaj baina shuudee. onoodor manai tor zasagt alsaa harsan bodlogo ogt baihgui bgaa n haramsaltai.
2014-05-15
эрдэнэ:
өөр зөндөө бизнес байгаа юм бол чи өөрөө хийгээд шилдэг татвар төлөгч болчихооч
2014-05-15
nara:
1996-2000 on davtagdah ni eeeeee
2014-05-15