Итгэл тээсэн тогтоол
2014-05-10

Өнгөрөгч долоо хоногт эдийн засаг их халуунтай байгааг дахин сануулж, ноён доллар 1812 төгрөгтэй харьцаж, дээр заларлаа. Энэ дохионд хариу болгож төр засаг Эдийн засгийн идэвхжлийг нэмэгдүүлэх зарим арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төслийг чуулганаараа яаралтай хэлэцэн 70.2 хувийн саналаар баталлаа.

ө

Хаалтын гэрээ гээчийг хаахаас эхлээд төсөвт тодотгол хийж урсгал зардлыг хэмнэх замаар нэг их наяд төгрөг хэмнэх боломж байгааг төрийнхөн олж харжээ. Нийт 23 заалт бүхий арга хэмжээний найман заалтад төрийн өмчийн удирдлага, менежментийн  тогтолцоог өөрчлөх талаар тусгасан байгааг олон нийт сайшааж байна. Төр өөрөө зөрчил хагаралдаанаа цэглэж, хүнд суртлын дөнгөнөөсөө салж, үрэлгэн төсвөө хэмнэх нь өөрөө энэ тогтоолын ач холбогдлыг төгөлдөржүүлж байгаа юм. Экспортыг нэмэгдүүлж, импортыг хумьж, эдийн засгаа хөл дээр нь босгох Ерөнхий сайдын бодлого биеллээ олтол нэлээд хугацаа шаардах юм. Энэ болтол эдийн засгийн уналт хурдацтай явагдаж, ам.долларын дарангуйлал нэмэгдсээр байх тул янз бүрийн сонирхлоор царцаачихсан байсан уул уурхайгаагаа дахин сэргээж, валютын урсгалыг нэмэгдүүлэх талаар тогтоолын төсөлд тусгажээ. Хайгуулын үйл ажиллагааг сэргээх, ингэснээрээ 300 гаруй лицензийг сэргээж 100 гаруй аж ахуй нэгжийн үйл ажиллагаа эхлэх нөхцөлийг бүрдүүлнэ. Үүний хүрээнд жилд 300-400 сая ам.долларын валютын урсгал нэмэгдэнэ. Тавантолгойгоос 3-5 жилийн дотор 3.5 тэрбум ам.долларын хөрөнгө оруулах боломжийг бүрдүүлнэ. Олборлоод гаргаад байгаа нүүрсээ захиалагч талд хүргэх төмөр замын асуудлаа яаралтай шийдэж тээвэрлэлтээс алдаж буй үрэлгэн зардлаа хэмнэнэ гэсэн байна. Энэ мэт уул уурхай түүний дэд бүтэц эрх зүйн орчныг хөнгөлөх талаар цөөнгүй алхмуудыг хийхээр тогтоолд тусгасан байна. Энд яригдаж байгаа уул уурхайн эргэн тойрон дахь арга хэмжээ нь валютын дотогшоо чиглэсэн урсгалыг нэмэгдүүлэх зорилготой. Мөн улсын төсвийн ихэнх хувийг бүрдүүлж байгаа ААН –үүдийн татварын дарамтыг багасгах эрх зүйн шинэ орчныг бүрдүүлэх тал дээр том алхам шууд хийгдэх нь гэсэн хүлээлт энэхүү тогтоолоор батлагдсанаар бий боллоо.

а

Татварын бодлогыг шинэчлэх хүрээнд хуулийн төслийг удахгүй өргөн барина гэжээ. Нэг шатлалтай болгож 10 хувь болгох, ЖДҮ-лэгчдэд төлсөн татварын 90 хувийг буцааж олгох. НӨАТ-ын босгыг 10 саяаас 50 сая болгох зэрэг бодлогыг оруулж ирэхээр Засгийн газар, Сангийн яам ажиллаж байна. Хүнд суртал, дарамтыг арилгах бодлогийн хүрээнд 900 гаруй зөвшөөрлийн тоог 400 болгох төслийг ч Засгийн газрын хэрэг эрхлэх газар оруулж ирэхэд бэлэн болсон. Давхардсан хяналт шалгалт бизнесийнхэнд дарамт болж буйг, хэрэгцээгүй зөвшөөрлийг үгүй болгоход энэ төсөл үр дүнгээ үзүүлнэ. Тайланг улиралд биш жилд нэг удаа л гаргадаг болгох, Эдийн засгийн өршөөлийн хуулийг батлавал далд эдийн засгийг ил болгох чухал нөлөөтэй бай талаар тогтоолд тусгасан талаар мэдээллээ.

а

Өнөөдөр ААН-үүд бизнесүүд орлогынхоо 40 хувийг татварт татуулж байна. Энэ нь ААН-үүд хуримтлал үүсгэх, шинэ техник технологи нэвтрүүлэх зэргээр бүтээмжээ дээшлүүлж хөгжих дэвших боломжийг хааж байгаа юм. Татварын хувийг багасгаж НӨАТ- ын босгыг 50 саяд хүргэснээр татварын бааз нэмэгдэж бүгд татвараа жигд төлдөг, үнэн зөв тайлан баланстай болох боломж бий болох талаар хувийн хэвшлийнхэн санал тавьсаар удаж байна. Нэг тэрбумын үнэтэй Хаус хорооллын байрны захиалга 14 хоногийн дотор бэлнээр хийгдэж дууссан талаар яригдаж байсан. Далд эдийн засаг ямар том байгаа нь эндээс харагдана. Татварын эрх зүйн шинэ орчныг бий болгохтой зэрэгцээд татварын өршөөлийг зарлаж далд эдийн засгийг хумих нь эдийн засаг эрүүлжихэд чухал нөлөөлтэйг татвар төлөгчид, эдийн засагчид төрд хэлээ цуцтал хэлсэн нь сая батлагдсан эдийн засгийг эрчимжүүлэх тогтоолоор биеллээ олох найдлага бий болголоо. Мөн энэхүү тогтоолын тухайд цохон хэлэх нэг ололт байгаа юм. Уул уурхай хөрөнгө оруулалтын цаана хаягдаад байсан аялал жуулчлалыг сэргээж энэ салбараас олдог байсан 300 саяыг 1 тэрбум ам.долларт хүргэнэ гэжээ. Энэ нь аялал жуулчлал дагавар салбар биш доллар олдог эдийн засагт тэргүүлэх салбар мөн болохыг тогтоож өгсөн чухал заалт боллоо гэж дүгнэж болохоор.

а

Ард нь гадаадын өрийн хэмжээг ДНБ-ний 40-70 хувьд болгох нь гарцаагүй гэсэн санааг тогтоолын төсөл хэлэлцэх явцад зарим гишүүд цухалзуулж байсан. Энэ бол тэдийн засгийг эрчимжүүлэх гэсэн тодотголтой энэхүү тогтоолоос тусдаа яригдах асуудал байх. Ер нь цаашид бид энэ байрандаа цаг нөхцөөж, долларт дарлуулж суухгүй л гэвэл бонд босгож зээл авч мөнгө босгож бүтээн байгуулалт хийх л хэрэгтэй болох юм. Харин энэ нь эдийн засагт юу оруулж ямар тэлэлт өгч чадах уу, хөгжилд хөтлөх үү, эргээд ямар чадавхийг эдийн засагт бий болгох уу, улсад ирээдүйн өрийн дарамт бий болох уу зэрэг олон суурь асуудлаар хайрцаглагдах байх. Эдийн засгийн идэвхжлийг нэмэгдүүлэх тогтоол чуулганаар батлагдлаа. Иргэдэд амьдрал, бизнесийн орчин сайжирна, энэ байгаагаасаа эрс дээрдэнэ гэсэн хүлээлт бий боллоо.

а

Пүрэвжавын Баярхүү /тоймч/

Shuud.mn
Сонин хачин
lyivarchin bankyyd:
ene heden deeremchin bankyydaas bolj dollariin zeeltei humuus sohorch bna..zeel avya geed ochior dollaraar l ogno geed ogohgui.medeelel iluu bolohoor ene heden bankyyd.joohon yum hiideg humuusee....amidaar ni baihgui bolgoj bnaa.tor zasag mini ee
2014-05-12
зочин:
аанэгжүүдэд хуримтлал үүсгэх боломж олгох хэрэгтэй
2014-05-12
зочин:
зах зээлийн багтаамж өндөр болсон одоо үед нөат босгыг наад зах нь 300 сая болгох татварын 90 хувийг буцааж өгнө гэж 2 ажил болгож байхаар бүх аанэгжүүдийг 5 хувийн татварт шилжүүлэх хэрэгтэй ийм дорвитой арга хэмжээ авахгүй бол эдийн засан сэргэхгүй татвар буурснаар үнэ буурна техник технологи нэвтрүүлэх аанэгжүүд өөр шинэ зүйл бүтээх зэргээр эдийн засаг сэргэж ажлын байрууд нэмэгдэнэ
2014-05-12
зочин:
зах зээлийн багтаамж өндөр болсон одоо үед нөат босгыг наад зах нь 300 сая болгох татварын 90 хувийг буцааж өгнө гэж 2 ажил болгож байхаар бүх аанэгжүүдийг 5 хувийн татварт шилжүүлэх хэрэгтэй ийм дорвитой арга хэмжээ авахгүй бол эдийн засан сэргэхгүй татвар буурснаар үнэ буурна техник технологи нэвтрүүлэх аанэгжүүд өөр шинэ зүйл бүтээх зэргээр эдийн засаг сэргэж ажлын байрууд нэмэгдэнэ
2014-05-12
zochin:
unen bol saihan bna daa,,,nemj olgoh bish sergeej olgoj bui talaar bichsen yum bna,,,ingej hiij baij gadaadiin horongo oruulalt orj irj ediin zasag saijrana sh dee,,,odoogoor mongold mongotei hun compnay hovor bollooo sh dee,,,gaduur naimaa arljaa ch gesen orlogo baihgui, tomoohon company-d ch gesen oron toonii tsomhotgol yavj bgaa sh dee... zorigtoi hiih heregtei, odoo uul uurhaig sergeehed huulindd oron nutgiinhnii orlotsoo, hyalantiig sain tavihad bolno sh dee...oron nutagt ni ch heregtei...ajilgui zaluuchuudaar duuren baihad ... huulia dariuhan oorchilj ediin zasgaa sergeegeerei ...amjilt
2014-05-12
зочин:
лиценз нэрээр газар нутагаа япончуудад бэлэглэх гэрээ хийнэдээ энэдолир,тор гэж байдаггуй хэдэн луйварчид бна.тор байдаг бол $ ыг шууд 1200 гээд бух толбор тооцоог хийгээд зарлах юм бол энэ $ ын хадгаламж ил гараад ирнэ гэхдээ хууль батлагч та нарт бух $эргэлдэж бгаа шуу
2014-05-12
art pizza:
pizza chicken shorlogoo zahialaarai .hurgelt unegui .zahialgiin utas 9857-6767
2014-05-11
mobicom luivarchin:
ene mobicom gej unen shulaach company bnaa yah ve? udur bolgon mobicom iin application aar yarisan minute aa haraad, uuriin yarisan minute taigaa tulgahaar dandaa iluu tootsson bh yum, mun data 3g heregleegui bhad data nii mungu n 2-3 dahin nemegdsen bh yum, uta*ar uulchilgeenii hesegt holbogdood heleheer bid medehgui mobi deer ochij minute aa shalguul geed uuduus zagnaad bh yum. ene ni chin mobi g bolimoor bn. unitel gmobile skytel 3 iin ali n zugeer ve ?
2014-05-11
erdene:
daraagiin songuulid bi huvidaa ardchilsan namd sanal ogohgui ee. odoo ene zasagt baigaa humuusiig daraagiin zasgiin yued sain shuuj shalgaad idsen uusniig n ilruuleed ogoosei. mash ih hemjeenii mongo zeeleed terniigee oorsdoo l ideed uugaad duusgalaa. tomor zam auto zam yamar ondor ortgoor bosoj bainaa, delhiid record baiguulaad baigaa yum bishuu uneteigeeree. tegeed jil hurehgui nastai zam barihiig n yana. uur hureed helehch ug alga daa
2014-05-11
mongoloo gesen setgel bna uu :
sanaataigaar zohion baiguulj ediin zasgiig unagaaj, daraa ni iim togtool gargaj uls oronoo tsulmuh gesen baih lgej bodoj bna. aldaatai ajilllad bhad ni ajiluulaad bgaag ingej oilgohgui uur yah yum be?
2014-05-11
монголкоммент:
монголын эдийн засаг хямраагүй. монголын эдийн засаг сүйрсэн. улсаараа дампуурсан. одоо юу яриад, яаж ч эмчлээд сэхэл авахаасаа өнгөрсөн. хүнээр бол эмчилгээгүй болсон. нүд аних гэж байгаа хөөрхий амьтныг янз бүрийн эм тариагаар бөмбөгдөж хий дэмий зовоогоод юухэв. явах замд нь бүү саад болцгоо. ум маани бад мэ хум.
2014-05-11
монголхаан:
монголын эдийн хямраагүй. монголын эдийн засаг дампуурсан. одоо юу ч яриад, яаж ч эмчлээд сэхэл авахаасаа өнгөрсөн. хүнээр бол эмчилгээгүй болсон. хөөрхий нүд аньж байгаа амьтныг элдэв эм тариа хийж зовоогоод юухэв. хий дэмий зовоохын нэмэр. явах замд минь бүү саад бол. ум маани бад мэ хум.
2014-05-11
зочин:
ан үнэн арчаагаа алдаж байнаа.засаг удирдаж төр түшилцэж үнэхээр чадахгүй юм байнаа.төр барьсан аль ч цаг үедээ улс орныг дампууруулж.ард түмнийг элгээр нь дандаа мөлхүүлэх юм аа.та нарт итгэл хүлээлгэдэг явдал ч тун муу юм болжээ
2014-05-11
хэрэг алгоо:
ингээд ахиад л газар нутгаа лиценз нэрээр зарах уралдаан эхэллээ дээ, тэсэж байгаад гарч чадахгүй мөнгө үрж тансаглах гэсэн юмнууд ахиад л нийт нутгийн 68 хувийг зарах аяндаа мордоход бэлэн боллоо. гадныхан монголыг маань шахсаар байгаад хувааж идэхэд бэлэн боллоо
2014-05-11
zochin:
"монгол нvvрс" ассоциацийн гvйцэтгэх захирал т. наран 2012-01-12-нд news.mn, ж. нямсvрэнд ярилцлага огохдоо манай улс 2010-2011 онд 18-20 сая тонн нvvр экспорлосон. "жижиг таван-толгой" нэг тонн нvvрсийг 33доллар, "саусгоби сэндс" 40 доллар, " чинхуа мак" 46 доллараар зарж байх ад монголын нvvрс яаж vнэд орох юм гэсэн. "энержи ресурс" 117 доллараар зараад, жижиг "таван-толгой" 33 доллараар зарж байгаа нь бодлогын алдаатайг харуулж байна. энэ олгиархууд "нvvрсний ордыг" олон хэсэг хувааж vнэгvйдvvлэх ажил зориуд хийсэн. монголын нохцолд хувийн нvvрсны орд шаардлагагvй " торийн мэдэлд" байх шаардлагатай. байгалийн баялаг "торийн мэдэлд байж бодлогоор явах хэрэгтэй". хувьд байлаа гээд бие биенээсээ орсоод vнэ буулгаад эдийн засгийн аюулгvй байдлыг бий болгож байгаа юм. ийм нохцолд "томор замийн нарийн цариг" тавиад ч нvvрс vнэд орохгvй. дээрх ордууд адилхан "кокосжих нvvрс". ийм бодлогийн алдаа нохцолд урагшаа нvvрс гаргаад ч хэрэг байхгvй. юун хятадтай хамтарсан "гашуунсухайт томор" байгуугуулах вэ? тэгээд бас хятадын торийн омч нь 49%, монголын талын гурван кампани нь vлсэнийг нь хувааж авсан байх юм. хятадын тал илvv эрх мэдэлтэй байна гэсэн vг. монголын тал 51% харагдаж байгаа боловч vvнийг монголын торийн эрх мэдлийг 3 хувааж бууруулсан байна. энэ монголын тор хэний талд ажилаад байна вэ? нарийн царигийн асуудлыг салбарын сайд нь биш хvн оруулж ирж болохгvй. тэгээд бас байнгын хороон дээр нь салбарын сайдыг vг ч хэлvvлээгvй байж болохгvй.
2014-05-10
баярхүү:
больё ооооооооооо
2014-05-10
tamir:
зху болон оху, снг-д 5 жил суралцаж төгссөн хүмүүст оху-ын магистрийн гэрчилгээ нөхөн олгож байна. холбоо барих хаяг: tamir46@bk.ru
2014-05-10