Молиго Монгол
2014-05-09

Гадаад оронд зорчих визний тухай асуудал яривал манайдаа Солонгосын виз хэцүү. Тэгвэл манай виз ч бас гадаадынханд тийм амар биш. Энэ нь босго өндөр, барьцаа мөнгө их зэрэг элдэв шалгууртаа биш. Өөр талаараа манай виз амар олдохгүй. Америкийн нэг иргэн монголд жуулчилж тэмээний баярыг үзэхийг хүсч. Мөнгө байна, нислэгийн тийз байна. Харин виз авахын тулд Вашингтон хотыг зорих хэрэгтэй болж. Монголыг зориход өөрийн амьдрах хотоос гарч виз авах гэж эх орон дотроо явахад л ойр зуур замын зардал 3000 ам.доллар болчихож.  Бодоод үзтэл энэ мөнгөөрөө хөрш Мексик рүү аялачихаад ирж болохоор байжээ. Холын монголд очихын тулд ийнхүү виз авах нь түүнийг ийн холын үзүүртэй бэрхшээл хүндрэлд дуудаж байгаа хэрэг. Бас шууд нислэг байхгүй тул заавал хоёр нислэг хийнэ. Энэ хэрээр мөнгө алдана. Энэ бол манай аялал жуулчлалын бодлого менежмент цаг үеэсээ үнэхээр хол орхигдсон байгаагийн жижигхээн жишээ. Виз даруулах гэж мөнгө үрдэг энэ хоцрогдлыг цахим виза төслөөр шийдэх гэж байгаа гэсэн тул орхиё.

1

Манайд ирсэн нэг жуулчин хамгийн багаар 3000 доллар бидэнд оруулдаг. 2010 онд 470 мянга жуулчин ирж 300 орчим мянган ам.долларыг олсон байдаг бол нөгөө талд нь манай улс гаднын жуулчдад таагүй ханддаг 10 орны нэгэнд орчихсон байгаа юм. Аялал жуулчлал хариуцсан албаны мэргэжилтэн өөрсдийн ойрын зорилгоо нэгэнт ирсэн жуулчныг нэг хонох байсан бол хоёр хонуулах гэж тун товч тодорхой хэлж байна.

1

Мишээдэг билүү, инээдэг Улаанбаатар гэж төсөл хөтөлбөр хэрэгжүүлж жуулчдын тоог нэмэх санаа бодож олсноо нийслэлийн аялал жуулчлалын газрын дарга телевиз хэвлэлээр сурталчлаад байх юм. Гадагшаа жуулчдад дуулгах ёстой зүйлээ эндээ мунгинах бидэнд бас дээд дарга нартаа дуулгаж магтуулах гэж улайраад байгаа зарим дарга нарыг нь харахаар аялал жуулчлалын салбарыг өөдрөгөөр харах урам хугарч байгаа юм. Сүүлийн жилүүдэд манай оронд ирэх жуулчдын тоо буурах хандлагатай бөгөөд ойролцоогоор жуулчдын тоо 63 мянгаар багассан тухай мэдээ байна. Уул уурхай зогсонги болж монголд ирэх хятадуудын тоо багассанаас ийнхүү жуулчдын тоо буурсан гэсэн цочмоор тайлбарыг ч хийх мэргэжилтэн байна. Уурхайд ажиллахаар, зам тавихаар ирсэн хөдөлмөрийн гэрээтэй хятадуудыг жуулчдынхаа тоонд оруулаад өсөлттэй статистик гаргачихдаг байсан ч юм шиг. Аялал жуулчлалын статистик тоо баримт бүрдүүлэлтийн аргачлалыг өөрчлөх шаардлага бий болсон нь эндээс харагдана.

1

Манай орны хувьд жуулчдын сонирхлыг татдаг, сурталчлах гол зүйл бол нүүдэлчин соёл иргэншил, байгалийн унаган төрх байдаг. Иймд дээрх сонирхол татах үзмэр /attraction/-үүдээ хадгалан хамгаалж, улмаар баяжуулан шинэчилж, чанартай үйлчилгээний хамт үзүүлснээр авч байгаа жуулчдынхаа тоог нэмэгдүүлэх бүрэн боломж харагддаг. Гадны жуулчид ирээд үзэж харж байгаа зүйлдээ сэтгэл ханамжтай байхын сацуу үйлчилж буй үйлчилгээ орчин нь тааламжтай байвал дахин дахин ирсээр байдаг тухай практикт батлагдсан байдаг. Харин бид унаган байгал үзэхээр ирсэн жуулчдыг унаган хээгүй зангаараа таагүй орчинд угтан урмыг нь хугалж үдсээр байгаа нь үнэн.

1

Энд аялал жуулчлалын бодлогыг төр зөнд нь хаяж танил тал, намын нөхдөө сэлгэн суулгаж болдог хэн ч хийчихдэг бэлэглэлийн албан тушаал, агентлаг болгож ирсэн нь ч үнэн. Аялал жуулчлалын салбарт төрөөс цалин авч ирсэн үе үеийн дарга нар нь энэ салбарыг хөгжүүлэх түлхүүр нь тэдний оролцоотойгоор боловсруулан гаргах төрийн бодлого зохицуулалт гэдгийг ойлгохоосоо илүүтэй юм хийсэн болж харагдахыг илүүд үзсээр ирсэн. Үүнийг одоогийн зогсонги байдалд орчихоод байгаа аялал жуулчлалын салбарын дүр зураг өөрөө харуулна. Үнэхээр хөгжүүлье гэсэн зүтгэл сэтгэлтэй нэг хоёр хүн гарч ирсэн ч төрийн гар татсан төсөв мөнгө хаанаа ч хүрэхгүй тул юм хийхэд хэцүү. Уг нь ухаалаг төр байсан бол нэгийг гаргаад хоёрыг олох ийм салбарт том мөнгө хаях ёстой.

1

Нэг ирсэн жуулчныг аргалж байгаад 3 хонуулахын тулд улсын баяр наадмын хөтөлбөрөө нэмж сунгах нь зөв ч юм уу гэж бодож байгаагаа ССАЖЯ-ны мэргэжилтэн телевизээр хуваалцаж байна. Ирсэн жуулчныг ил “0”-д явган суулгаж бие засуулаад, халаасны хулгайч нартайгаа нийлж хэдэн долларыг нь суйлж буцаагаад байвал аялал жуулчлал хэзээ ч хөгжихгүй гэсэн наад захын ойлголт хүн бүрт бий.  Аялал жуучлал бол цэцэрхэх тайлагнах зэргээр аргалаад байдаг салбар биш. Асар их долларын урсгалыг татаж улсын төсөвт авч үлдэх том маркетингаар явах ёстой ажил байх. Нийслэлийн аялал жуулчлалын газрын даргын ярьж буйгаар бол жуулчин хүлээн авдаг ААН-үүд ресторан зочид буудал зэрэг газруудад харилцааны соёлыг бий болгох, мөн жуулчид хамгийн ихээр зорчдог нийслэлийн 38 хорооны цагдаа нартайгаа хамтран хулгайгаас сэргийлэх, тээврийг хөгжүүлэх зэрэг чиглэлүүдээр ажиллаж үүгээрээ ирэх жуулчдын тоо нэмэгдүүлнэ гэсэн төсөөлөлтэй байгаа юм байна.  Нэгждээ нэн тэргүүн хийх ажил мөн боловч бодлого нь даанч орхигдсон санагдана. Аялал жуулчлалын бүтээгдэхүүн үйлчилгээг нэмэх шинэ төрлийн аялал жуулчлалын чиглэл гаргах, салбараа судалж мэдсэн чанартай боловсон хүчнээр хангах, гадаад сурталчилгаа мэдээллээ өргөтгөх зэрэг суурь бодлого нь хаана ч эзэнгүй л байна. ССАЖЯ дээр энэ талын бодлого боловсруулагдаж байгаа гэдэг. Бор зүрхээрээ яваа салбарын хувийн хэвшлийнхэн яаж оршиж байна. Төрийн  бодлого зохицуулалт байхгүйн харгайгаар өөр хоорондоо үнийн хямдралаар өрсөлдөн жуулчдаас авах ашгаа унагасаар байна. Жилээс жилд бараа бүтээгдэхүүн үйлчилгээний үнэ өсөөд байхад сөрж буудал хоолоо хямдруулаад байдаг жуулчны баазууд бий. Аялал жуулчлал нь улирлын чанартай ажил тул давчуу цаг хугацаанд явагдана. Ийн өрсөлдөхдөө маркетингээр биш өөр хоорондоо үнийн бодлогоороо өрсөлдөж Монголдоо үлдэх мөнгийг жуулчдын хэмнэлт болгож халаасанд нь үлдээгээд үдэж байна. Уул уурхай дагасан доншууч хятадуудаас илүүтэй унаган байгаль үзэх гэсэн гадаадын жуулчдаас бидэнд авч үлдэх юм их. Баялгаа ухаж хэсэг бүлгийг баяжуулах уу, байгаль түүхээ “дэлхийн музей” болгож улсдаа доллар олох уу. Энд том маркетинг, төрийн дэмжлэг хэрэгтэйг нуршин ярихад илүүдэхгүй.

1

ССАЖЯ байгуулагдаад хоёр жил боллоо. Аялал жуулчлалын салбарт төрөөс баримтлах бодлогыг шинээр харж томоор буулгасан бичиг баримт хаана явна. Наад зах нь аялал жуулчлалын бүтээгдэхүүн үйлчилгээг санал болгохдоо өөрийн орны нөхцөл онцлогийнхоо талаар  жуулчдад үнэн зөв ойлголт өгөх ёстой юм.  Манайд ирж буй жуулчдын бараг 80 гаруй хувь нь анх удаагаа ирж буй жуулчин байдгийг энд онцлон анхаарах ёстой байх. Жуулчид монголд нэг ирж үзсэн бол “Би дахиж очихгүй, чи ч битгий яв, Монгол молиго шүү”  гэж нэгэндээ захидаг гэнэ.

1

Пүрэвжавын Баярхүү /тоймч/

Shuud.mn
Сонин хачин
19001973:
эрхэм жолооч та авто тээврийн улсын татвараа төлсөн үү? та авто тээвэртэй холбоотой бүхий л мэдээллээ авто тээвэр, аялал жуулчлалын төвлөрсөн лавлах 19001973-аас лавлаарай.
2014-05-19
tanknz:
сонирхолтой мэдээ.
2014-05-10
no жуулчид:
жуулчид монголд нэг ирж үзсэн бол “би дахиж очихгүй, чи ч битгий яв, монгол молиго шүү” гэж нэгэндээ захидаг гэнэ. энэ бол сайн л байна ш дээ ... би л лав уб-аар дүүрэн гадаадууд болчихоосой гэж хүсэхгүй л байна шүү. хэдэн дэлгүүрүүдийн оочер нь дийлдэхээ болиод , ядаж байхад хүнсний барааны үнэ улам нэмэгдээд ядарсан бидэнд улам гай болдог шүү дээ. харин ирсэн нэг жуулчин хамгийн багаар 3000 доллар бидэнд оруулдаг нь жирийн ард-д ямар хүртээлтэй юмбэ
2014-05-09
визатай болго.:
энэ тэнэг амэрикчүүдийг монголд виза авч байж ирдэг болгох хэрэгтэй. улсад орлого орно шүү дээ. адилхан л байх хэрэгтэй штээ. манайхан муусайн хуучин машин авах гэж виза гэж балай юманд өчнөөн л мөнгө төлдөг шүү дээ тийм биз дээ.
2014-05-09
mongol:
teneg mongoliig ingeed l huurchihna gej bodson yum baih daa.ter usa tai usa gui amidraad irsiin .
2014-05-09
zochin:
bi ch gadaadad amidardag mongol orondoo ochij amrahiig husdeg ch husel alga tegsnees öör oron luu yavj amrahada hamaagui deer haymd bas naidvartai mongol hun n iim setgeltei baihad gadniihan yaj irehev iruulehiin tuld möngiin n saaya gej l baigaa bol olgoigoo ajluulj öörchlölt hiih heregtei
2014-05-09
zazaz:
ehlel ni buruu medeeleltri um nn. tegeheer tsaash un*d hereggui biz
2014-05-09
mongol:
amerikchuud vizgui irdeg sh dee aalzaa
2014-05-09
mongol:
amerikchuud vizgui irdeg sh dee aalzaa
2014-05-09
чёёёёё:
аялал жуулчлал ахиц гарахгїй байгаа нь монголчуудын мєн чанартай холбоотой шїтэж бишрїїлэх эсвэл хїчээр захирахгїй бол юуг ч хийдїїлж завших арга л хайж толгойгоо ажиллуудаг їїнийгээ овсгоо гэж нэрлэдэг_
2014-05-09
zochin:
usa irged 90 honogiin hugatsaand visa-gui mongold irdiishdee toimchoo.
2014-05-09
за за:
20 жил хөгжөөгүй юм жил болгон л утаа жуулчин 2 ийг яарих юм хуралдах юм ёох
2014-05-09
авто тээврийн төвлөрсөн лавлах 1900-1973 :
авто тээврийн төвлөрсөн лавлах 1900-1973 нь таньд: нүүлгэлт. ачаа тээврийн үйлчилгээ хот орон нутагт, хот хоорондын орон нутгийн нийтийн тээврийн үйлчилгээ, аялал жуучлал, жуулчны бааз, гадаад дотоод бүх нислэг, галт тэрэг тээврийн үнэ тариф цагийн хуваарь, такси дуудлага үйлилгээ мэдээлэл, баяр ёслол, хуримийн машин, хонхны баяр анги хамт олны автобус үйлчилгээ энэ бүх үйлчилгээний талаар та манай лавлах 1900-1973 аас лавланаа уу бид таньд хурдан шуурхай үйлчлэх болно авто тээврийн төвлөрсөн лавлах 1900-1973
2014-05-09
zfhawrg:
eniig bichsen erguu mald helhed usa irgen mongold visa bhgui, mongoloo bitii myyl tegvel chi uudluhgui shu
2014-05-09
хүрэлтулга:
өөрийнхөө бодлыг л хүний бодит явдал болгоол мэдээ болгоол нийтэлчих юм аа
2014-05-09
zochin:
hooe usa mongold 3 sar vizgui sh d boli l doo.
2014-05-09
удахгүй:
удахгүй жилдээ 5 сая гадаадынхан батгана мэт шавж орлого гэдгийг цутгана гагцхүү бат үүлийг сайн дэмж
2014-05-09
zochin:
yamar undeslelgui, sudalgaagui niitlel ve dee. ugaasaa mongold uzeed baih yum yu ch baihgui. uzey gesen ch oldohgui dee. uul uurhaigaar baigalia suitgeed ehelchihsen baidag. juulchdad uilchilgee muutai. hamgiin gol ni biy zasah gazar baidaggui uchir gadnyhan ireh durgui baidag.
2014-05-09
г.батнасан:
бүү санаа зов. батаарыг аавтай нь үзэх гээд жуулчид монголоос салахаа болино. өөр аялал жуулчилал хөгжүүлэх хөтөлбөр, төлөвлөгөөний хэрэггүй. харин тэр лениний музейг нь оюун гэрэлд менежментийн хувьчилалаар өгчих. сайдаас буусан хойноо юмтай үлдэг л дээ хөөрхий хоосон хоцорчихвол яана? оюунгэрэл намайг сайд болгочих гэж бодохоос инээд нь хүрдэг байлгүй хөөрхий .
2014-05-09
зочин:
энэ оюунгэрэл гэж инээхээс өөр ажил хийдэггүй хүн байх юм
2014-05-09
ххххххххххххххх:
сэтгэгдэл бичсэн нөхөрт: гарчгийг нь уншсан бол чи ингэж бачимдахгүй байх байлаа. молиго монгол оо гэж ... ха ха ха
2014-05-09
irgen:
gadaadiihan davraad bgaaarai
2014-05-09
zochin:
1-rt usa-giin irgen mongold 90 hurtelh honog visagui 2-rt dotoodiin zardal yaaj ch bodson 3000$ garahgui usreel 1000$ l garah baih (nislegiin tiiz, zochid buudliin huraamj, hool geh met) 3-rt zaawal uuriin bier washington hotod ochih *rdlagagui, shuudangaar ilgeej bolno hainga medeelel oruulahiin orond jaahan barimjaatai medeelel oruulbal zugeer bish uu? mongolchuud teneg bish shuu!!!
2014-05-09