Хаалтын гэрээг хаасан нь
2014-05-08

Хаалтын гэрээ буюу  араа даалгах гэсэнтэй агаар нэг гэрээ байдаг талаар саяхан гишүүд төрийн ордонд хүүрнэлдэв. Ёсыг бодож хаалтын гэрээ гэж ер нь юу байдаг юм гэж зарим нь мэдэн будилж байна. “Хаалтын гэрээ” гэж байдаг юм байна. Саяхан над дээр нэг залуу ирээд 10 саяар хаалтын гэрээ хийе тэгээд таниар болон танай гэр бүлээр оролдохгүй гэж өөрт нь хэлснийг Л.Цог гишүүн нотлон хэлснээр гишүүд “аан тэгвэл байдаг юм байна” гэж. Зүгээр нэг залуу уйдахдаа ийм ер бусын түншлэл үүсгэе гэж эрхэм гишүүнд хандаагүй байх. Ардаа албатай ажилтай, бичсэн юмаа гаргачихдаг, дарсан зургаа хувилчихдаг л эр байж таарах нь. Гэхдээ энд редакци ба төрийн байгууллагын үйл ажиллагааны хоорондох гэрээг хаах гээд байгаа юм уу, хэн нэг улстөрч сэтгүүлч хоёр би биенээ айлгахгүй байх талаар үүрэг хүлээсэн гэрээнийхээ тухай хэлэлцэх гээд байгаа юм уу. Улстөрчид төөрөлдөх шиг болов. Ямар ч байсан төсвийн мөнгөнөөс сэтгүүлчдэд өгөөд ард нь өөрсдийгөө сурталчилдагаа больё гэж байгаа юм байна гэж дутуу хагас ойлгогдлоо.

5

1990-д оны дундуур “Халуун хөнжил” гэдэг сониноор дамжуулан хэвлэлийн эрх чөлөө ба түүгээр мөнгө олж болох боломжийн талаар хэсэг хүмүүс түрүүлж мэдэрсэн. Олон ч шар бор хэвлэл бий болж хуучин нийгмийн хаалт хөшиг алга болоход шууд хувь нэмрээ оруулсан. Хэвлэлийг 4 дэх засаглал гэж тунхагласан. Энэхүү засаглалын гишүүд хоёроор биш дөрвөөр үржин жилийн дотор хэдэн арван сонин сэтгүүл гарах боллоо. Элдэвт дуртай идэвхитэй уншигчдын бүхэл бүтэн давхарга бий болж Ням өвгөн сүү авах мөнгөөрөө сонин авч гарчиглахыг илүүд үзэх болсон. Хөдөө талд ганцхан намын Үнэн сониноор тамхиа ороодог үе ард хоцров. Адуучин залуугийн орны гудсан доор тамхи ороох алаг эрээн шар сонин нугалаастай дараастай. Тэр үеийн телевизүүдийн студи продакшнууд хэдэн шар сонин, цөөхөн баар цэнгээний газрын рекламнаас мөнгө олж амьдарч байсан нь үнэн. Сонинууд ч хөөрхий борлуулалтаа л харж амьдарна. Яагаад гэвэл тэдэнд жилийн борлуулалттай нь тэнцэх мөнгө хаяад түншилчихдэг одоогийнх шиг баян улстөрч бизнесмэнүүд төрөөгүй байсан үе.

5

Шинээр төрсөн шар хэвлэл сонинууд эрүүл саруул өрсөлдөөний жамаараа явахыг оролдож нийтлэл мэдээллээрээ захиалагчдаа татахын төлөө ил цагаан өрсөлддөг байсан. Энэ үедээ ганц маркетингтэй байсан нь телевизийн сурталчилгаа, азтай захиалагчийн сугалаа байлаа. Улирлын 3000 төгрөгийн захиалгаар нэг өрөө байр, эксэл машин хожсон азтануудын баярын нулимстай гэнэтийн шоконд орсон ярилцлагууд мэдээнд зонхилж, өнөө муу улстөрчид араас нь харагддаг ч үгүй байлаа. Яг энэ нялх үед нь эрхэм улстөрчид хэвлэлүүдийг санхүүгийн хяналтдаа авч, өөрийг нь шүүмжилдэггүй дуугарахгүй болгох арга барилд суралцаж эхэлсэн.

6

Хөөрхий хөл дээрээ босох гэж ядах сонинуудад болгоомжтой ойртон өөртөө дасгаж азтай захиалагчид нь машин байр өгч ивээн тэтгэж эхэлсэн. Үүнийхээ дараа шууд бэлэн мөнгө өгч өөрийгөө муулуулж гүтгүүлэхгүй байх нэрийн доор өрсөлдөгч нэгнээ байхгүй болтол нь бичих гүтгэх болзолыг тавьж эхэлсэн. Сонин ч бай телевиз ч бай эцсийн дүндээ бизнес. Олон нийтийн радио телевизийг эс тооцвол тэд зах зээлд өрсөлдөж оршдог эс бол дампуурах эрсдэлтэй. Энэ эрсдэлээс 100 хувь хамгаалагдах хамгийн дөт бөгөөд зөв зам бол хэн нэг улстөрч, аль нэг намын арыг дааж нүүрээ ширлэх. Үүнийгээ үүрэгжүүлж гэрээ хийн урьдчилгаа мөнгөө авах нь тэсч үлдэх ганц гарц нь болсон. Хожмоо экс ерөнхийлөгч Н.Энхбаяр өөрийн эхнэр Цолмонгоор гардан гүйцэтгүүлж чөлөөт сонины холбоо гэх маягийн нэрэн доор бүх хэвлэлд бэлэн мөнгө өгч их удирдагчийг магтах ба бусдыг нь намнаж байхаар үүрэгжүүлснээр хэвлэлийг худалдан авах ажиллагаа бараг ил цагаан болсон. Өнгөн дор мөнгө гундана гэдэг шиг мөнгөн доор хэвлэлийн эрх чөлөө өнгөө алдаж эхэлсэн нь энэ.

5

Шинэ зуунд юу болов. Сайн муу ч эзэн бол эзэн. Хэвлэл сонины тусгай зөвшөөрөл атгасан нөхдүүд элдэв янз болж, энд тэндээс хов худалдан авч эргээд өөрийг нь айлган хаалтын мөнгөө нэмж, гэрээгээ гол гаргаад байсан тул өөрийн гэсэн хэвлэл телевизтэй болох нь зөв гэдгийг мөнгөтэй болсон улстөрчид хурдан сэтгэсэн. Ингээд яагаад ч шингээхгүй реклам сурталчилгааны өчүүхэн зах зээл дээр /16 сая орчим ам.доллар/ 300-аад тусгай зөвшөөрөл бүхий суваг бий болоод байна.  Сүүлийн буюу 2011 оны жилийн эхний байдлаар авсан тоогоор бол манай улсад 430 хэвлэл мэдээллийн байгууллага үйл ажиллагаагаа явуулж байгаагаас 130 сонин, 102 сэтгүүл, 72 радио, 95 телевиз байна гэжээ. Жилд дунджаар 12 телевиз, 10 сэтгүүл шинээр бүртгэгдсэн статистик ч бий. Хамгийн харамсалтай нь бодит бус хөрсөн дээр бий болсон телевизүүд хөтөлбөрөөрөө бус намуудын улс төрийн бодлогоор, бие биенээ унагаасан зар сурталчилгааны үнийн хямдралаар хоорондоо өрсөлдөж байгаа юм. Телевиз хамгийн их өртөгтэй ч ашигтай бизнес байхаа болиод байхад л жилд 10 телевиз шинээр бий болсоор байна. Сонин  хэвлэл ч мөн адил. Хэвлэлийн эрх чөлөөг үзэл суртал дарангуйллаар хаадаг байсан бол одоо хаалтын гэрээгээр хаадаг болсон тухай улстөрчид өөрсдөө ил цагаан ярилаа. Ийм гэрээ байдаг бол үүнийг эрхэм улстөрчид өөрсдөө бий болгосон. Хаалтын гэрээ гэж байдгийг гайхаж хачирхан, хэвлэлийнхэн сэтгүүлчид ийм зүйл бий болгосон мэт хөгийн шүүмжлэл өрнүүлж суух юм. Төсвийн мөнгөөр төрийн бодлого үйл ажлыг сурталчилж таарна. Түүгээр нь редакци цалингаа тавьж, сэтгүүлч нь хуушуураа идэж таарна. Үүнээс сэтгүүлчдийн гэдэс дүүрэхгүй, төсвийн мөнгө хонхойж эдийн засагийн уналтад нөлөөлөхгүй. Үүнийг Ц.Оюунбаатар гишүүн ч тэр, төсвөөс мөнгө цохиж хөрөнгөжсөн тэрбумтнууд бүгд л мэдэж байгаа. Гишүүд  өөрсдийнхөө цалинг нэмэх тухай хэлэлцсэн чуулганы тэмдэглэл байгаа бол төсвийн мөнгөөр бүгдээрээ I phone авах санаачилга гаргасан иргэдийн хурал ч байгаа. Харин одооноос хэвлэлийнхэнтэй сурталчилгааны ажлын хөлс төлөх тухай гэрээ байгуулах гэвэл хаалтын гэрээ хийхгүй шүү, төсвийн мөнгийг хэмнэнэ гэх юм байна. Энэ нь хэвлэлийнхэн та нар модоо барь, нэг бол сайн бодож байж бич гэсэнтэй адил сонсогдоно.

5

Ер нь бол улстөрчид үнэн мөн цагаан мөрөөрөө оршдог болсон цагт хэвлэлийн эрх чөлөө бий болно. Өөрсдөө бий болгосон хаалтын гэрээнээсээ тэд өөрсдийгөө чөлөөлнө. Үүнийг эрхэм улстөрчид ойлгоход наад зах нь 50 жилийн хүлээлт багадахаар байгаа нь улстөрчдийн хаалтын гэрээгээ хаасан хурлын тэмдэглэлээс харагдлаа.

4

Дашрамд асуухад, Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр хэлэлцэгдэх гээд байсан Хэвлэлийн эрх чөлөөний тухай хууль одоо хаана явна. Хэвлэл мэдээллийн байгууллага, сэтгүүлчдийн улс төрийн болон мөнгөний шахалтад орохгүй байх баталгааг  хангасан хэвлэлийн эрх чөлөөний хуулийг хэзээ батлах вэ, гишүүдээ.

4

Пүрэвжавын Баярхүү /тоймч/ 

Shuud.mn
Сонин хачин
bkufvk:
mash zgv shiidver gargasan baina
2014-05-08
зочин:
ер нь бол уих, зг - ийн гишүүд болон төрийн өндөр албан тушаалтнуудын албан тушаал, улс төрийн ашиг хонжооны орлогыг хуулийн дагуу цэвэршүүлэх үүднээс татварын өршөөлийн хууль өргөн барьж байгаа. хэд хэдэн удаа хийсэн шүү.хэн өргөн барьсан тэр хулгайч , худалдагдсан бөгс долоогч буюу түүний хамтрагчид хулгайчууд . жирийн компани ард иргэдийг бол зөрчлийг илрүүлээд л үнэн үү үнэн , төлөхүү төлөхгүй юу тэгвэл шорон шүү дээ. бид ийм хог шаарнуудыг төрдөө гаргажээ.
2014-05-08
mmmmm:
buh companiud haaltiin geree baiguuldag. mcs bol yalanguya gereeg n uzuulsen ch bolno.
2014-05-08
zochin:
*anhuu hamgiin sain medne sayhan temuujing ogtsruulah tösölöö butsaasan baih da ter geteeg gushuud sain medne durguigee hureheer neej haadag yum shig baigaa yum kkkkk
2014-05-08
mmmm:
haaltiin geree baihgui bolchivol mash olon setguulch ajilgui boloh yum bn doo xaxaxa.amar ch yumuu olon tv baihgui.
2014-05-08
irgen:
haaltyn geree gej baydag, tuunii ur dun n eiereg geheesee surug tal n iluu. iimd haaltyn gereeg bayhguy bolgoh shiidver n zuv. hevlel medeellinhen sul orj irdeg mungu n alga bolchih geed baygaad ingej sandraldaad baygaa yum.
2014-05-08
пүрэвжавын баярхүү"тоймч":
улсын их хурал больё оооооооооооооооооооооооооооооо
2014-05-08