Рапид харш хорооллын “үүц” задарч эхэллээ
2014-05-07

Хурд группын барьж байгуулсан Рапид харшийн байр хулганатай гэвэл та итгэх үү. Бүр есөн давхрын айлд хулгана гүйлддэг гээд бод доо. Гараж эсвэл нэгдүгээр давхарт бол айж цочоод өнгөрөхсөн. Гэтэл дээд давхрын бүр тодруулбал 29 дүгээр байрны 37 тоотод мэрэгч амьтан гүйлдэж байгааг Рапид харшийг бүтээн байгуулагчид хэрхэн тайлбарлах нь сонирхол татах асуудал. Харин “Цэнгэлдэх өргөө” СӨХ-ныхон бол “угаасаа хулганы голомтон дээр баригдсан барилга. Тэгэхээр ямар ч арга байхгүй” хэмээн хэнэггүй царайлна. Тэгэхээр Хурд компанийнхан энэ газрыг хулганы үүр голомттой гэдгийг мэддэг байсан гэсэн үг. Хэзээ нэг өдөр хэн нэгэн оршин суугчийнх нь гэрт хулгана гүйлдэж, хүүхэд багачуудыг айлгаад зогсохгүй, элдэв халдварт өвчний эх үүсвэр болж болзошгүйг мэдсээр байж харшаа барьчихсан болж бараг таарлаа. Байшингаа анх барихдаа л нүдэн балай, чихэн дүлий байсан хүмүүс хор цацаж, хавх тавиад ч тасрахгүй байгаа хулганын үүр уурхайгаа үл тоомсорлох нь мэдээжийн хэрэг биз. Энэ бол “Хурд” группын барьж байгуулсан Рапид харшийн нууц үүцийн зөвхөн эхлэл нь.

1

Хамгийн сүүлд Рапид харшаас илэрсэн бас нэг “но” нь байрны метр квадратын асуудал. “Хурд” группынхан мөн л метр квадратаас хумсалчихсан. Мэргэжлийн байгууллагаар хэмжилт хийлгэсэн 18 айлын байрны метр квадратаас дутсаныг холбогдох байгууллагаас мэдээлсэн. Гэтэл “Хурд”-ынхан хүлээн зөвшөөрөхгүй, өөрсдөө хэмжилт хийсэн гэнэ. Хачирхалтай нь байрны метр квадратаас дутсаныг хүлээн зөвшөөрөхгүй байсан компани таван айлын гомдлыг шийдвэрлэсэн гэнэ. Рапид харшийн байрны метр квадратаас хумсалснаа өөрсдөө баталсан гэсэн үг. Одоо цаана нь 13 айлын гомдол байгаа аж. Нийт 4600 айлын хэдийг нь ийм аргаар шулсныг хэмжилт хийж л мэдэх боломжтой. Анх метр квадрат нь ам.доллароор үнэлэгдсэн. Сүүлдээ метр квадратынх нь үнэ хоёр сая төгрөг давсан ч өсөн нэмэгдсэн үнийхээ хэмжээнд хүрэх баталгааг, чанарыг “Хурд” групп өгч чадсангүй. Чамгүй өндрөөр үнэлэгдсэн зүйл чанартай байх ёстой. Товчхондоо бол үнэ дагаж чанар гэдэгсэн.

1

УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэнгээр овоглодог “Хурд” группын барьсан Рапид харшид яригддаг өөр нэг асуудал нь зэвтэй ус. Нэг, 24, 25, 26, 27 дугаар байрны иргэдийг анх ороход л ус нь зэвтэй байсан. Өнөөдөр ч ялгаагүй. СӨХ-ынхон бүр цаашлаад "Хурд"-ынханд хандаад ч тусыг олоогүй. Зэвтэй уснаас болж хүүхдийн биеэр тууралт гарах, ханиад томуу тусах, арьс хуурайшиж загатнах, харшил тусах зэргээр эрүүл мэндээрээ хохирч байгаа иргэдийг үл тоомсорлосон хэвээр л байна. Айлд нь хулгана гүйлдэх, крантаар нь зэвтэй ус гоожих, алга дарам ч ногоон байгууламжгүй, машины зогсоол хомс гэх мэтээр Харшийг гутаах зүйлс энд мундахгүй их бий.

1

Анх баригдахдаа л газрын маргаан дагуулж эхэлсэн Рапид харшийг тойрсон асуудал дуусахгүй. Төв цэнгэлдэхийн ойр орчмын талбайн гуравны хоёрыг эзлэн байрладаг энэ хорооллын газрын асуудлыг сөхвөл чамгүй нууц илэрнэ. Төв цэнгэлдэх хүрээлэнгийн өнөөгийн эзэн Т.Нямдаваа ч холбогдоно. Т.Нямдаваа цэнгэлдэхийн газраас "Хурд" группт зарсан байж болзошгүй гэх мэтийн таамаг цааш үргэлжилж, хөдөлшгүй үнэн болохыг үгүйсгэх аргагүй.

1

В.Хэрлэн

Shuud.mn
Сонин хачин
Тийн
2020-04-03
Oohoo:
no Худ
2020-04-03
Oohoo:
Худлаа
2020-04-03
Oohoo:
Би наана чинь бүх зүйлээ олсон Хайр ухаан найз дүү ...
2020-04-03
Нүүдэлчин:
Айлууд нь байраа үнэнгүй өгч дээр нь мөнгө өгөөд нүүцгээж байна.
2017-05-16
Гөлчгий:
Нэрээ яагаад худал бичиж байна найзаа. Чи бол хулгана байна.
2017-05-16
Хулганаа:
Ажил үйлчилгээгээ хийж яваа хулагануудыг хараад л буруу ойлгож байна. СӨХ нь бас хулганаар дүүрэн. Ер нь УБ-ын СӨХ бол хулгана ажилладаг газар шүү дээ.
2017-05-16
Зочин:
Ойлгож цөхөх юу байнааа. Хурд компани чинь маш олон хулгана хөлсөлж ажиллуулдаг юм
2017-05-16
Зочин:
Танайх улсын анчин айлуу
2017-05-16
Улаанаа:
Улаан царайтай улаан хувцастай хүмүүс бол хурдынхан
2017-05-16
Зочин:
Урьд шөнө тоолоход 1 сая гаруй хулгана явж бйх нь газар хөдлөх мэт байсан шүү.
2017-05-16
Оршин суугч:
Хурд нээрээ дэндүү байноо. Манайх 11 давхарт гэтэл урьд шөнө ваны өрөөнд зэрлэг гахай ороод ирсэн явж байхым. Бороо орохоор гэрээсээ шууд завинд суугаад автуусны буудал очиж байна. Хөдөөнийхөн бүр эзэлсэн, хаалгаа түгждэг айл огт алга. Авгай хүхдээс эхлээд бүх юм миний чинийгүй болж хавтгайран найрлаж байна. СӨХ-с тоолоход нэг айлаас л 100 гаруй хулгана 10-д тарвага гарч байна. Коридороод гөрөөс гүйлдэж шатаар чоно гэтэж шөнө ульж байна.
2017-05-14
bnnk:
hulgana gehees ilvv muur gadaa ih bdagshd energitei gazar.muur bdag
2014-05-20
Зочин:
Урьд шөнө тоолоход 1 сая гаруй хулгана явж бйх нь газар хөдлөх мэт байсан шүү.
g horoolol:
za, ene muusain shawar absaar yaadag yum, deer deereesee baaj *egeed , altan delhiihee gazar shoroog mod banzaar hashchihaad tohilog huwiin baishin bariad ha*ndaa amar jimer amidarah yumsan!!! odoo yadrahdaa ger horoolliinhoo alga daram gazriig luiwardahaar dairch baina, ayaggui bol hergiig ni hiihgui nadaas turuund absand orno doo!!!
2014-05-11
g horoolol:
za, ene muusain shawar absaar yaadag yum, deer deereesee baaj *egeed , altan delhiihee gazar shoroog mod banzaar hashchihaad tohilog huwiin baishin bariad ha*ndaa amar jimer amidarah yumsan!!! odoo yadrahdaa ger horoolliinhoo alga daram gazriig luiwardahaar dairch baina, ayaggui bol hergiig ni hiihgui nadaas turuund absand orno doo!!!
2014-05-11
миөбыөмч:
11 давхартаа хүртэл хулган гүйж явдаг юм билээ.
2014-05-11
tamir:
зху болон оху, снг-д 5 жил суралцаж төгссөн хүмүүст оху-ын магистрийн гэрчилгээ нөхөн олгож байна. холбоо барих хаяг: tamir46@bk.ru
2014-05-10
korean townii suugch:
ene medeelel bvkh niiteer hvrch bgaa uchir oor torliin medeelel ogii. 3-4 horoolold bui deer bair n irgedees 4-6m2 ail bvrees luwirdsan bn. ta bvhen bair abwal ene bairnaa bitgii awaarai...
2014-05-10
hurdiin orshin suugch:
hurdruu 346655 yarihaar hvn oruulii gene tegeel tag bolchihno manai davhariin 3ail usand avtaad gerelni masslaad baij bna
2014-05-09
hurdiin orshin suugch:
manaih 24 bair 12davhar orson tsagaas hoish l dusaal dussan unuuduriin boroond bvr juvin tosoj bna heleheer sohrvvgee yari gene soh ni hurdruu geed 2jil bolj bn
2014-05-09
зочин:
та нар яах гэж ингэж худлаа ам амандаа худлаа яридаг юм бэю рапидаас илүү чанартай барилга энэнээс доогуур үнэтэй хаана байнаю тэнд чин очиж амьдрах юмсан. чанартай ,дулаахан ,тохилог байшин. манах 27 д байдаг тэр хулгана алга л байна. ойр хавийн хэдэн хороололд очиж үзсэн.хурдын байрны хаана нь ч хүрэхгүй юм байна лээ. энконто, алтай хотхон, маршал, баян монгол за за эд нарын байрны хажууд манай байр сайхаан сайхан. битгий ингэж худлаа гүтгэж бай. тэгсэн тэгээгүй чанартай г нь хүмүүс мэднэ дээ , ямар сохорсон дүлийрсэн биш
2014-05-09
зочин:
та нар яах гэж ингэж худлаа ам амандаа худлаа яридаг юм бэю рапидаас илүү чанартай барилга энэнээс доогуур үнэтэй хаана байнаю тэнд чин очиж амьдрах юмсан. чанартай ,дулаахан ,тохилог байшин. манах 27 д байдаг тэр хулгана алга л байна. ойр хавийн хэдэн хороололд очиж үзсэнв.хурдын байрны хаана нь ч хүрэхгүй юм байна лээ. энконто, алтай хотхон, маршал, баян монгол за за эд нарын байрны хажууд манай байр сайхаан сайхан. битгий ингэж худлаа гүтгэж бай. тэгсэн тэгээгүй чанартай г нь хүмүүс мэднэ дээ , ямар сохорсон дүлийрсэн биш
2014-05-09
zochin :
ugaasaa ulaanbaatar hulganiin uur bolj baina. 50 myangatiin 21-r bair bas hulganad idegdej baina. ene ariutgal hiideg humuus sar bur mungu nehej ireed yu ch hiihgui baina shuudee. tedneer ajliig ni hiilgiy.hongil garaash bugdiig ni ariutgaj hor tavihgui baina.zugeer mungu avaad jaahan hlorposttoi us tsatsaad esvel uursduu tsatschih geed shilend hiij orhiod baina.
2014-05-08
zochin :
ugaasaa ulaanbaatar hulganiin uur bolj baina. 50 myangatiin 21-r bair bas hulganad idegdej baina. ene ariutgal hiideg humuus sar bur mungu nehej ireed yu ch hiihgui baina shuudee. tedneer ajliig ni hiilgiy.hongil garaash bugdiig ni ariutgaj hor tavihgui baina.zugeer mungu avaad jaahan hlorposttoi us tsatsaad esvel uursduu tsatschih geed shilend hiij orhiod baina.
2014-05-08
оршин суугч:
хурдынхаанхан ногоон байгууламжаа хийж өгөөч гэж маш хичээнгүйлэн гуйж бна.
2014-05-08
оршин суугч:
дандаа зэвтэй ус гардаг нь үнэн биз дээ яагаад үнэнийг нь хүмүүс хэлж болдоггүй юм
2014-05-08
Oohoo:
Худлаа
оршин суугч:
би энэ хотхонд амьдардаг. анх гэрээ хийхэд маш гоё ногоон байгууламтай зураг үзлүүлсэн гэвч одоо ямарч ногоон байгууламж байхгүй. 23 байрны урд талд хөл бөмбөгийн талбай ашиглалтанд орохдоо жаахан ноггон байгууламжийг нь устгаад хаясан. сөх нь ногоон байгууламжаа хийхгүй юм. хэлэхээр анх ашиглалтанд орохдоо хурдынхан төмөр хашаа барьж өгөөгүйгээс ногоон байгууламж барьж болохгүй бна гэдэг хөгийн юм ярьдаг.харин хөдөлгөөнт бай харуул хамгаалалтын сард миний худалдаж авсан зогсоолоос 20-30мянган төгрөг авдаг ямарч үйлчилгээ байхгүй хэрнээ хэлэхээр битгий хуц гээд дандаа доромжилдог юм. хүмүүсээ бүгдээээ нэгдэж тэмцье
2014-05-08
Oohoo:
no Худ
tuul:
ene teneg huduunuuhun hotiig buzarlaj gutaaj duusahgui yum daa
2014-05-08
оршин суугч:
үнэхээр үнэ, чанар 2 нь нийцээгүй барилга. орсон цагаас хойш зэвтэй ус гоождог хүн уух нь битий хэл цагаан өнгийн хувцас угаахад шарлуулаад хаядаг, жаахан бороо цас ороход орцны үүдэнд ус тунаад орцоороо орж чаддаггүй, усны гутал өмсөж орох хэрэг гардаг. хурдынханы иргэдийг мөлждөг үнэ өндөр, талбай хүрдэггүйгээс гадна маш өндөр үнээр /2-3 жижиг ердийн машины үнээр/ худалдсан нэг машин арай гэж багтаж орж зогсох зогсоолоос сар бүр цахилгааны үнэ гэж 10,0, дулааны үнэ гэж, бүр дулаан тавиагүй хавар, намар хүртэл 10,0, харуулын хөлс гэж бас 10,0 мянган төгрөг авч шулдаг. энэ арай дэндсэн шунал шүү
2014-05-08
Улаанаа:
Улаан царайтай улаан хувцастай хүмүүс бол хурдынхан
aaaaттттт:
наад бүх мэдээлэл чинь худлаа гэдгийг дөнгөж сая нотоллоо тэнэгүүдээ. юунч бурдаг гарууд вэ
2014-05-08
Тийн