Бидэнд хийж бүтээх боломж олго
2014-04-30

Үйлдвэржилтийг дэмжих засгийн бодлогын хүрээнд 888 төсөл шалгарсан. Эдийн засгаа солонгоруулах том боломж. Монгол улс цаашид үйлдвэржих үү, эс үйлдвэржих үү, өөрсдөө хөгжих үү, бусдаар хөгжүүлүүлэх үү? гэх түүхэн сонголт. Дориун мөнгө ч тусгачихсан. Эдийн засгийн хүндийг нуруундаа үүрч, татвараараа дамжуулан улстөрчид, төрийн албан хаагчид, монголчуудаа цалинжуулж, тэжээж, улсаа хөгжүүлж яваа аж ахуйн нэгж, бизнесменүүдэд тун боломжийн санал. Гол нь ямар нэгэн саадгүй олгогдох учиртай. Эхнээсээ зарим асуудал босоод ирлээ. Засаг сайхан санаачлага гаргаж байгаа ч хэрэгжүүлэх тал дээр тун хойрго хандсаар ирсний уршиг энэ зээлийг дагалдан үүсч байгаа хүндрэл болоод байна. Асуудал банкны системд байгаа гэнэ. Арилжааны банкны зээлийн хорооны мэдэлд байгаад учир байгаа аж. Монгол төрийн бодлогод арилжааны банкууд дүн тавьдаг бөгөөд эдийн засгийг Засгийн газар бус банкны систем атгаж, үүнийгээ бид зах зээлийн нийгэм гэж ойлгодог болчихсон, бидэнд ойлгуулчихсанд оршиж байгаа юм. Мөнгөний их урсгалыг атгаж байдаг тэдний хувьд засгаас хэрэгжүүлж байгаа томоохон төсөл хөтөлбөр ашиг орлогын ундарга болсоор удлаа. Орон сууцжуулах хөтөлбөрөөс хамгийн их ашиг олж байгаа нь арилжааны банкууд. Барилгажилт, зам тээвэр, түлш шатахуун, уул уурхайн зээлүүд банкаар дамжин олгогдож байгаа. Тэгсэн атлаа зээлдэгч нарт дэндүү хатуу. Зээлийн хүү буурна гэж байхгүй. Зээлийн барьцааны бодлого хатуу. Банк айлгадаг биш дэмждэг байх учиртай. Харамсалтай нь өнөөдөр банк айлгаж байна.

5

Ноосон даавуу үйлдвэрлэл, ноолуур, оёдлын салбарын тоног төхөөрөмжийг шинэчлэхэд зориулж 130 орчим, хүлэмж, сүүний салбарыг дэмжихээр 44 сая, нийт 170 гаруй сая доллар олгохоор шийдсэн.  Арьс ширний салбарт 200 тэрбум төгрөгийн бондыг Засгийн газраас гаргахаар тогтоол гаргасан. Үйлдвэрлэгч нарт наалдсангүй. Зээлийн олголт дөнгөж 36 хувьтай байна. Хоёр жил гаруйн хугацаа өнгөрөөд байна шүү дээ.

5

Тэд зээлээ авч чадахгүй байгаа нь зээлжих чадвар байхгүй, баланс тайлан муу, барьцаа хөрөнгө хүрэлцэхгүй гэсэн шалтгаанаар банк олгохгүй. Түүхий эдээ цуглуулж авах сүлжээ байхгүй, худалдаж авах хуримтлал үүсээгүй, олон жилийн зээлийн өндөр хүүгийн болон түрээсийн төлбөрийн дарамт дор үйлдвэрлэл нь доголдсоноос алдагдалтай ажилласан зэрэг нь хөнгөлөлттэй гэгдэж байгаа зээлээс хүртэх боломжгүй болгож байна. Засгийн ажил бэлчир дээрээ нэг иймэрхүү л байна. Нийгэм эдийн засгийн олон том төслүүд ийм шалтгаанаас болж саатаж сүүлдээ холион бантан болж хувирч байгаа юм. Д.Алтанхуягийн засаг муудаа биш тогтолцоондоо байгаа юм.    Эдийн засгийн бүх үзүүлэлтүүд нь суларч, цаг алдахгүй арга хэмжээ авахгүй бол байдал биш боллоо гэдгийг эдийн засагчид сануулж байгаагийн ноцтой нэг шалтгаан энэ. Үйлдвэрлэгчдэд ээлтэй байж гэмээн эдийн засаг солонгорч иргэдэд ээлтэй орчин бий болно. Юу ч үйлдвэрлэхгүйгээр хөгжлийн тухай бодит төсөөлөл байхгүй.

5

Үндэсний хөрөнгө оруулагчдыг нэг ч том аж үйлдвэрийн төсөл дээр бодитойгоор дэмжсэнгүй. Дэмжээд байгаа их наяд төгрөгийн хөрөнгө оруулалт эцсийн бүлэгтээ төр бизнес холилдсон олигархиудын халаас дамжаад л үржинэ. Бүх зүйлд иймэрхүү хийрхлээр л хандаж байна. Үйлдвэржилтийн ямар салбарыг дэмжих вэ,  юунаас эхлэх, яаж эдийн засгийн түлхэх хүч болгох вэ гэдгээ нарийн тооцох учиртай. Банкууд ямар үүрэгтэй байхыг ч бодлогодоо тусгаж гэмээн сая уялдаа холбоотой ажил болно. Бүх зүйлийг Монголдоо үйлдвэрлэнэ гээд туйлширвал хэзээ ч үр дүнгээ өгөхгүй. Экспортыг дэмжих, импортыг орлох үйлдвэржилтийг хөгжүүлнэ гэдэг маань чаддаг юмаа сайн хийе, сайжруулъя, байгаа нөөцөө ашиглаж гадаад зах зээл дэх өрсөлдөх чадвараа нэмэгдүүлэх гэсэн санаан дээр зангилагдах учиртай.  Уг нь баялаг нь байна, түүхий эд нь байна. Үйлдвэржилтэд хөрөнгө мөнгө хаяж чадвал  монголчуудад юуг ч хийж чадна. Гол нь хийж бүтээх боломжийг олгох хэрэгтэй байна даа.

 5

Н.Бадамжав

Shuud.mn
Сонин хачин
*a:
ene zeelee tegeed olgoochee. hudlaa baahan bultruud l ywaad bhiin. bankaar damjuulahgui ywuulj boldguil yum bhdaa
2014-05-01
áàðèëãà :
¯íäýñíèé ¿éëäâýð¿¿ä äàìïóóð÷ áàéíà ø¿¿ - òàòâàðûí àëáà ààí-í äàíñ õààãààä, çöã òîì îâðûí ìàøèí òýðýã ÿâóóëàõã¿é á¿õ áè÷èã áàðèìòûí õóðààí àâíà, á¿õ õàéðãàíû àíí-í ¿éë àæèëëàãààã çîãñîîñîí, áàðèëãûí êîìïàíèóä ò¿¿õèé ýäã¿é çîãñîîä ë, áàíê çýýë ºãºõã¿é ÿàõ âý ìîíãîë÷óóäàà ºëñºæ, òóðæ ¿õëýý.
2014-04-30
ner8:
naad bankuud chini dawarch bga ym bishuu.tged ezduud ni gadaad humuus ted mngolchuudig bodloo yu.bankni sistemiig oorchloh heregtei baga huutei uyn hatan nohtsoltei zeel olgoh heregtei.
2014-04-30
irgen:
bankni zeel bol luivar baritsaand buhel buten obekt oron suutsaa tavij baihad oshoo ochnoon ym *rdana baga zeel olgono bankuud arai davraad bgaam bishuu. mongolchuudiig baga doromjloorooi ariljaanii bankuudaaa.bid yduu ydruuhan bna shuu deee.
2014-04-30
новшооо:
казиног гадаадын хөрөнгө оруулалтаар байгуулаад улс татвараа аваад л алт нүүрснээс их төнгө олношүү дээ... хоорондоо хэрэлдээд л ямар ч чадваргүй үхэж байсан хүүрнүүд. а гэхээр б гэж яриад л.... хөгийн гарууд их хуралд ороод л хэлэх үг алгааа. захын хүн энэ улсыг аваад явна шүү дээ... арчайгүй юмаа
2014-04-30
монгол:
нинжаагаар дамжуулж гадаадад алдах биш аж ахуй нэгжүүдээ ажиллах боломжоор хангаад алт олборлооч
2014-04-30
монгол:
уул уухайн үйлдвэрлэл алт олборлолтоо дэмжээчээ. бэлэн вальют олох боломж чинь энэ л байна ш дээ.
2014-04-30