Хөөрхий дөө тэр нэгэн
2014-04-28

Р.Бурмааг АН хөөв. Сайхан л жишиг. Намын жагсаалтаар буюу листээр орж ирсэн, нэрсийн жагсаалтад багтсан хүн яахаараа намынхаа эсрэг санал өгөв гэдэг дээр хариуцлага тооцсон хэрэг. Монгол Улсын Ерөнхийлөгчийн өргөн барьсан Засгийн газрын тухай хуульд өөрчлөлт оруулах буюу Засгийн газрын гишүүний үүргийг давхар хашдаг УИХ-ын гишүүдийг “дан дээлтэй” болгох хуулийн төслийг хэрэгжих хугацааг энэ оноос хэрэгжүүлэх үү, 2016 оноос хэрэгжүүлэх үү гэдэг асуудал ийнхүү УИХ-ын гишүүн Р.Бурмааг намаас хөөх шалтгаан болсныг дурдаж байна. “Давхар дээл” тайлах төслийн анхны хэлэлцүүлгийн үеэр хуулийн хэрэгжилтийг 2014 оны долдугаар сарын 1-нээс үү эсвэл хууль санаачлагчийн өргөн барьснаар 2016 оны долдугаар сараас эхлэн хэрэгжүүлэх үү гэдэг дээр АН-ын дөрвөн гишүүн энэ оноос хэрэгжүүлэх ёстой гэсэн санал өгсний нэг нь нөхөр Р.Бурмаа. Энэ хагарлын эхний биш бөгөөд сүүлчийн шалтгаан. АН эрх барих үедээ байнга л хүчин мөхөсдөж байсан гашуун туршлага Р.Амаржаргалаас эхлээд Р.Бурмаагаар дуусгавар болох нь юу л бол. Эдийн засгийг амиржуулья гэж Р.Амаржаргал, засаглалыг шинэчлэе гэж сөрөг дуу хоолой өргөснийхөө төлөөнөөс АН сор залж байна. Дүрэм бол дүрэм.

5

УИХ-ын гишүүн Р.Бурмааг ганцааранг нь намаас хөөх болсон шалтгаан нь үлдсэн санал өгсөн гишүүд нь тойргоос нэр дэвшсэн гэж албаныхан тайлбарлаж буй. АН-ын Хяналтын ерөнхий хорооны нарийн бичгийн дарга О.Эрдэнэтуяа “Хяналтын хорооны шийдвэр гарсан ч албан ёсоор олон нийтэд ил болгоогүй байна. УИХ-ын гишүүн Р.Бурмаад ийм шийдвэр гарсан талаар мэдэгдсэн.Албан ёсны шийдвэрийг өнөөдөр олон нийтэд ил гаргана” гэсэн ч мэдээлэл цацагдлаа. Хяналтын ерөнхий хороо шийдвэрээ Гүйцэтгэх зөвлөлд хүргүүлснээр Гүйцэтгэх зөвлөл хуралдаж, Р.Бурмааг намаас хөөх нь зөв эсэхийг шийдвэрлэнэ гэсэн үг. Хариуцлага тооцож байгаа нь зөв ч монголчууд нам төвтэй төрийн тогтолцоо руу эргэлтгүй орж байгаагийн жишээ болж байна. Бидний сонгосон хагас пропорциналь, мажоратори системийн уршиг ингэж гарч байна. Нам юу гэж хэлнэ. Түүнийг эс дагалдваас нам нь шууд татаад авчихна. Хуулиндаа ч тийм. Давхар дээл өмссөн сайдууд Засгийн танхимдаа, квотоор гарсан нь намдаа үйлчлээд ирэхээр хэн энэ Монголын төрийг түших болж байна. Тогтолцоо нь нам төвтэй төр болж байна. Хүнийг сонгоогүй намыг сонгож эцэстээ хариуцлага тооцож байгааг дуугүй л хүлээн авч байна олон нийт.

6

Сануулж засах хүн үгүй болбоос сайн төр хэрхэн бүрэлдэх билээ. Засаглалын хямрал хамгийн түрүүнд эдийн засгийн хямралыг төрүүлж байгаа. Засаглал хямарсан уу гэвэл тийм. АН нэг гишүүнээ танхимаас хөөж байгаа нь шударга асуудал мэт харагдавч энэ нь өөрөө хэн дуртайгаа суулгаж хэн дуртайгаа хөөж болох нэг намын тогтолцоог санагдуулж байна. Улс төр хамгийн балиар бүдүүлгээрээ оршиж байна. Хуулийг хэрэгжүүлэхээсээ илүүтэй цоорхойг харсаар сурчихаж. Хөөрхий Р.Бурмаа үгээ хэлэх эрхгүй ч ард түмнээс сонгогдсон гэх тодорхойлолттой гишүүн. Нам нь ялсан бол гараад л ирнэ үгүй бол ажлаа л хийгээд явж байна. Дуугарах ч эрх байхгүй. Намын үгээр л байх ёстой утсан хүүхэлдэй. Засгийн газар ямар хүчтэй юм бэ. Давхар дээлээ тайлах болохоор журмын нөхрөө ч гэсэн гаргуунд нь хаяж байна. Давхар дээл тайлах он сар өдөр дээрээ маргалдаад байгаа юм шиг сэтгэгдэл төрүүлэвч цаанаа улс төрийн маш их амбиц хадгалагдаж байгаа. Эдийн засгийн хямрал, ард түмний амьжиргаа дордсон энэ тэр тэдэнд огтоос хамаагүй ямар ч үнээр хамаагүй засаглалыг тогтоохыг чармайж байна. Нам дотроо сөрсөн бүхнийг үгүй хийж эрх мэдлээ алдахгүй байхыг хүснэ.

4

Шинэчлэл амаргүй даваа. Гэхдээ үүнээс болж засаглалын хямралыг улам даамжруулах нь хэнд ашигтай билээ. Яахав давхар дээлийг тайлж болно. Үндсэн хуулийн дордуулсан долоон зүйл заалтыг хүчингүй болгож гэмээн шүү дээ. Нөгөө хувилбараар Ерөнхий сайд нь багаа бүрдүүлнэ гэж үзвэл дараагийн ерөнхий сайд болохоор бодож байгаа хүн шууд л өөрийнхөө багийг ил зарлаад хүмүүсээ нэрлээд ажлынхаа мөрийн хөтөлбөрийг уралдуулна. УИХ нь гэдийнэ. Үндсэн хуулийн Цэц үүргээ гүйцэтгэнэ. Нийгэм улс төрийн амьдрал бүхэлдээ хэрүүл маргаан дунд өнгөрнө. Энэ дунд АН шинэчлэл нэрийн дор хэт шинэчилж нэг гишүүнээ нөгөөгөөр соливол гарах үр дүн нь ямархан байхыг тооцоолсон юм бол уу. Үнэнийг хэлэхэд, засаглалын маргаанаас ард түмэн л хохирч үлдэнэ. Хаврын ид ажлын үеэр дээдэх нь суудлаа олохгүй бол газар тариалан, мал аж ахуй маань яахсан билээ. Ганц Р.Бурмаагийн асуудал биш засаглалын мөн чанар түүнээс дагалдах нийгэм эдийн засгийн асуудал болоод байна шүү дээ.  Хөөрхий дөө тэр нэгэн нь тэр биш, ард түмэн болоод байна даа.

5

Н.Бадамжав

Shuud.mn
Сонин хачин
dsga:
tegeed 2 jhiliin daraa garaad zugtaah nuhee maltsan bgaa
2014-04-30
daraaa:
za daa an argagvi turshlaga alga bnaa dotoroosoo ylzarch odoo mongoo xuwaaj ideed boon yum bolj bna daa
2014-04-30
.....:
ан унэхээр дампуурчээ. андуудаа намаа энэ шуналтай хувалзнуудаас аварья
2014-04-28
solo:
burmaa zailsan ni deeree henii hucheer ene suudald yalhaij baigaagaa odoo uhaarch bga bh daa
2014-04-28
bodol:
an-d ardchilalgui boljee
2014-04-28
gishuunii hagas:
ih hurliin songuuliin dungeer gishuun bolohdoo jagsaaltaar orson n hagas erh medeltei gesen ug uu. hagas erh medeltei boloh baisan yum bol ard tumend iim gishuud hereggui shuu dee. songuuliin togtoltsoo buruu yum gesen bodol turj bna mun uu
2014-04-28