Номтой нөхөрлөхүйн утга
2014-04-27

Дэлхий номын өдрөө сайхан тэмдэглэлээ. НҮБ-аас зарласан олон улсын өдөр юмдаг уу даа.  Харьяа яам нь “Батаар”-тайгаа зууралдаад бараг л чимээгүй. Номтой нөхөрлөх аяны үр дүн юу болсон талаарх мэдээлэл ч алга. Уншигчиддаа бараг толгой дараалан мэддэг болсон номын санч нар монголчууд ном уншихаа больсон нь үнэн гэж барим тавим мэлзэв. Хэсэг зохиолч цээжний пангаар баахан “бурлаа”. Үгийн утганд эмзэглэдэг тэдэнд хаяглагдаж байгаа үг хаалтанд байх нь илүү зохимжтой билээ. Үгийн утгыг тээгч зохиолчид өөрснөөс ямаршуухан ном хэвлэлийг оюуны тэжээлд зориулж байгаа билээ.

6

Үе үеэр өөрийн таашаадаг зохиол бий. Эртхэн үед Шандрын өгүүллэл, Гучин хоёр модон хүний үлгэр, Гэсэр Жангар гэхчлэнгээр дараа үед Д.Нацагдарж, С.Буяннэмэх, Д.Намдаг, С.Эрдэнэ хийгээд соц нийгмийн таашаалд нийцсэн гадаадын уран зохиол залгамжилна. 90-ээд оноос хойш дэлхийн уран зохиолтой танилцав. Хөл нийлүүлэх гэж онож будлисаар явна. Гэхдээ л бид хамгийн хурдан хугацаанд хамгийн их соёлжсон ард түмэн болоход номын гүйцэтгэсэн үүрэг асар их юм шүү дээ.

6

И.Гутенберг ном хэвлэх аргыг нээснээс хойш дэлхийн хурдац асар хурдацтай явагдсан. Дэлхийн бүх өөрчлөлт ном хэмээх энэ хэвлэмэлээс шалтгаалсан. Нийгэм, эдийн засаг, соёл урлаг гээд оюун сэтгэлгээний бүхий л салбарын чухамхүү түүнээс үүдэлтэй. Хэдийгээр Хятадууд 900 оны тэртээгээс энэ гайхамшигийг нээсэн ч Монголчуудын байлдан дагуулалтаар өрнө дахинд үрээ соёолуулж энэ гайхамшигийг бүтээсэн хэрэг. Түүхийн аншлага татвал уйтгартай хэрэг. Харин бидэнд яагаад өнөөдөр ном унших нь үндэсний хэмжээний асуудал болоод байна вэ гэдэг өөр асуудал. Мэдлэгийг хэдэн зузаан ном уншсанаас хэдхэн товчлуур дараад олж авах нь он цаг хийгээд хөдөлмөрийн хувьд илүү хэмнэлттэй. Өчигдөрийн мэдлэг дүгнэлт өнөөдөр хуучирч, үнэ цэнээ алдаж буй ийм өрсөлдөөнт цаг үед бусдын адил, хүн шиг аж төрөхийн тулд тасралтгүй сурах, судлах шаардлагатай болохоор иргэд олон нийт хүссэн, шаардлагатай мэдээллийг аль болох хүртээмжтэй, хурдан шуурхай, оновчтой түгээн таниулах, зөв ёс зүй, зөв сэтгэлийг олж төлөвших нь цахим ертөнцийн үүрэг болж “хэвлэмэл ном” хуучирч байна.

6

Гэхдээ номын амт гэж байна. Мэдлэгийг хялбар олж авах нь тухайн хүний оюун сэтгэлгээ мөхөх нигуртай. Жишээлбэл, киног найруулагчийн төсөөллөөр үзэгч хүлээн авдаг бол тухайн зохиолыг хүн бүр өөрийнхөө сэрэл мэдрэмж, төсөөллөөр хүлээж авна. Сэтгэл хөдлөл, оюун дүгнэлт зэргээрээ хүн болгон өөр. Америк кино үзсэн монгол хүүхэд айлын байшин шатааж, шатаж буй галын хуйлрах дөлийг харж баясахын зэрэгцээ тийм л үйлдэл хийхийг хүснэ. Солонгос кино ухаан санаагаа түр алдахыг, энэтхэг нь дуулж бүжиглэхийг, хятад нь нисч дүүлэхийг тархинд шууд тулгана. Харин ном утга учрыг тунгаахыг үүрэгдэнэ. Төсөөллийг задгай тавина. Ухаан ингэж задрана. Номын сан, PС тоглоомын газар дахь хүүхдүүдийн тоог харьцуулаад нэг үзээрэй. Төв номын сан, нийслэлийн номын сан түүний харьяа гээд 10 хүрэхгүй номын санд сууж байгаа хүүхдүүд Улаанбаатар хотын 3600 гаруй PС тоглоомын газрынхаас хэдэн арав дахин илүү байгаа. Ном уншиж байна ухаанаа тэлж, Ерөнхийлөгчийн санаачлагыг дэмжиж байна гэсэнтэй хэр дүйж байна даа. Интернэт, кино ашиглан мэдлэгээ тэлж байгаа хүүхдүүдийн оюуны чадавхиас номтой нөхөрлөгсдийн чадавхи хэдэн арав дахин илүү байдаг гэсэн судалгаа ч бий.

6

Үнэнийг хэлэхэд, компьютерийн технологи болон интернэт түргэн хурдацтай хөгжсөнөөр 1990-ээд оны сүүлээр хүн төрөлхтөн E-book буюу цахим номтой нөхөрлөж эхэлсэн нь ном соёлын салбарт гарсан асар том өөрчлөлт мөн үү гэвэл мөн. Гэхдээ хүн төрөлхтөн яагаад тод томруун, нэн ойлгомжтой мэдээлэл, мэдлэгээс илүүтэй өөрийнхөө санаа бодол, зөн билгийн мэдрэмжээ хурцлах номыг илүү их шимтэж байв аа гэдэг нь хүн бүрт өөрийн гэсэн мэдлэгийн ОРОН ЗАЙ байдагтай холбоотой юм шүү дээ.

6

Н.Бадамжав

Shuud.mn
Сонин хачин
gerel:
yaj ch bodoojiinee hognii uildber barih ni tor taraasnaas hamagui ashigtai baina sh dee hognii uildber barih gej baigaa nohort esbel ter mongoo zeelcheesei
2014-04-30
gerel:
ali esbel nom un*d tarhi ni zadraad ireheeer ter hen negend tiim ayultai bgaamuuu???? ali esbel ter mongol hunee gesen setgelgui hariin hun yumuuu?
2014-04-30
gerel:
manai zohiolchid bas unshigchdaa baildan daguulaasai tedniiig demjih humuus bas oldoosoi. *l hereggui hognii uut 4.5 terbum togrogoor jil bur abch bhaar ter mongoor oligtoihon nomiin san zuun ailiin neg ha*nd esbel 7n buudal, zuragtiin neg ailiin ha*nd bariad ogoosei tegbel hotiin darga ooriigoo *l ooroor goy-oor surtalchilna sh deee. tegeed ter 4.5 terbumiiinhaa goloos ni hamaagui taliig ni ideed ch boltugai neg 5-6 dabhar nomiin san bariasai daa iimerhuu talaar ooriigoo surtalchilchih uls torch baidaggui yum baihdaa
2014-04-30
hongoroo:
nomiin tuhai sain surtalchilgaa hiih heregtei.nom unshdag uu geheer..ugui l geh um bna sh dee
2014-04-26