Дөрвөн 5 буюу татварын шинэчлэл
2014-04-24

Үдийн цай маань 2000 төгрөгөөр өсчихжээ. Байнга ордог зоогийн газар  маань НӨАТ төлөгч болсон учир ийнхүү үнэ нэмсэнээ дуулгаж байна. Энэ бол татварын дарамт татвар төлөгч миний амьдралд дарамтаа үзүүлж байгаа хэрэг. Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын хувьд татвар төлөгч ААН-үүдийн гол цөм нь жижиг дунд бизнес эрхлэгчид байдаг. Тэдний хувьд татвар өгөх гэдэг бодит дарамт болоод байна.

.

Сангийн сайд татвар болон гаалиас орж ирэх төсвийн орлого байнга тасалдаж байгааг хэлж байгаа. Гэтэл ААН-үүд бизнесүүд орлогынхоо 40 хувийг татварт татуулж байна. Энэ нь ААН-үүд хуримтлал үүсгэх, шинэ техник технологи нэвтрүүлэх зэргээр бүтээмжээ дээшлүүлж хөгжих дэвших боломжийг хааж байгаа юм. Татварт дарлуулсан ААН-үүд дарамтаас зайлсхийхийн тулд хамгийн түрүүнд орон тоогоо цомхотгохоос өөр аргагүй болно. Засгийн газар 2016 онд 150 мянган ажлын байр бий болгоно гэж сурталдаж байх хооронд ААН-үүдийн орон тооны цомхотгол өргөн хүрээнд явагдаж байна. Энэ бүхнийг тооцож бизнес эрхлэгчид болон МҮХАҮТ-аас татварын шинэ орчныг бий болгох саналаа төрд өргөн бариад байгаа юм.

.

Тэднийхээр бол татварын өндөр хувийг багасгаж нэг жишиг болгож татварын баазаа томсгох ёстой гэнэ. НӨАТ албан татварын хувьд босгыг /10 сая/ байхгүй болгож бүгд жигд төлдөг болгох шаардлагатай байгааг дурджээ. Үйлдвэрийн бааз суурь сайтай, үйлдвэрлэл нь төрөлжиж хөгжсөн нарийн нийлмэл олон шатлалтай, үйлдвэрлэлийн шатлал бүрт оногдуулдаг НӨАТ /Value added tax/-ийг манай нөхцөлд хүчээр шахуу нутагшуулах гэж янз бүрээр оролдож байгаа нь явсаар бизнесийн хөгжилд сөрөг нөлөө дарамт үзүүлж байгааг хүлээн зөвшөөрөх  ёстой.  Энэхүү манай нөхцөлд үл зохицох НӨАТ-ын тайлан татвараас хөнгөн гарах гэсэн хувийн хэвшлийнхэн хуурамч падаан шивэлт хийх болон ААН-ээ зориудаар жижигрүүлэх үйл явц руу татагдаж байна. Одоо энэ хүчлэлийг зогсоож орлогын НӨАТ-тàй больё гэсэн санал гарч байгаа юм. НӨАТ-ыг энгийн болгож хялбаршуулан босгыг үгүй болгосноор татварын бааз суурь өргөжиж мөн дарамт нь багасна. Өнөөгийн татварын орчин ААН-үүдийн бодит суурь баазад наалдахгүй байгааг сөрөг үзэгдэл жишээг бизнес эрхлэгчид дэс дараалуулан хэлж чадна.

.

Ихэнх ААН цалинг чамлалттай өгч байгаа нь нийгмийн даатгалын шимтгэлд төлөх хувь өндөр байгаатай холбоотой. Өндөр цалин өгөх юм бол НДШ-д өгөх хувь өсч энэ нь  компанийн санхүүд дарамт учруулж эхэлдэг. Цалингаас нь татварт авах хувь өндөр байгаагаас залуучууд ч өнөөдрийн уушгийг бодон адис рашаан шиг цалингаасаа шимтгэл төлөх дургүй байгаа нь бодит үнэн. Тиймээс байгууллагатайгаа албан бус гэрээ хийж аливаа татварыг төлөхгүй явах замыг сонгож байна.

.

Татварын өндөр хувь хэмжээг бууруулж, бүгд төлдөг болохуйц болно гэсэн санал зөв талдаа байна. Ингэснээр ажил олгогч болоод цалин авагч хэн хэнд нь хөнгөн тусч ААН, иргэн аль аль талдаа хууль ёсоор татвараа төлж явах хөрс суурь бий болно. НД-ийн санд цуглах хуримтлал ч өснө. Мөн үүн дээр хүн амын орлогын албан татварын хэмжээг ч бууруулж 5 хувь болгох ёстой гэж МҮХАҮТ-ийнхан үзжээ.

.

Татварыг зөвхөн төсөв бүрдүүлэх шаардлага талаас нь харж байгаа цагт төрийн зүгээс дорвитой шинэчлэл хийнэ гэх найдлага багасах юм. Дэлхийн бусад орны туршлагаар бол татвар төлөгчдийн авир төрхөд эерэг өөрчлөлт оруулах талын шинэчлэлийг хийх замаар татварын суурь баазаа нэмнэ гэсэн зорилт дэвшүүлж шинэчлэлийг хийдэг байна. Төр шинэчлэлийг зөв хийж чадсанаар татварын харилцаа ил тод шударга болох, далд эдийн засаг хумигдах, эдийн засгийн өсөлтийн чанар нь нэмэгдэх ач холбогдолтой болно гэж бизнес эрхлэгчид хэлж байна.

.

Уламжлал болсон төсвийн хөрөнгө оруулалтаар бүх асуудлыг шийдэх гэдэг зарчим арга барилаасаа татгалзаж ААНОАТ-ыг бууруулж нийтийн хөрөнгө оруулалтыг хувийн хөрөнгө оруулалтаар орлуулах алхам хийж төр хувийн хэвшлийн түншлэлийг бий болгох ёстой гэдгийг бизнесийн төлөөлөл хэлж байна. Өмнө нь татварын хүрээнд дөрвөн аравт буюу НӨАТ, НДШ, ААНОАТ, ХХОАТ-ыг 10 хувьд  шилжүүлсэн бол одоо дахин нэг алхам хийж “Дөрвөн 5” гэсэн тогтолцоог нэвтрүүлэхийг бизнес эрхлэгчид төрд уриалж байгаа юм.

.

ААН-үүд жижиг дунд бизнес эрхлэгчдийн бодит боломжоос хэтэрсэн, цаашдынх нь бизнес чадамж өсөлтийг хазгаарлаж боогдуулсан татвар хураамжийг олноор давхардуулан авч байгаа нь дэмжинэ тэтгэнэ гэж тунхаглаад байгаа үндэсний үйлдвэрлэгч нараа эргээд боомилсон хэрэг болж байгаа юм. Шинэчлэлийн засгийн газар Үндэсний үйлдвэлэлээ дэмжинэ, 888 төсөлд зээл өгнө гэж байгаа ч юун түрүүн цаг үедээ нийцсэн татварын шинэ тогтолцоог бий болгох алхмыг эхлээд хийх хэрэгтэй байгаа. Татварын шинэ таатай орчныг бий болгохгүйгээр цааш явахгүй гэдэг нь амьдралаас харагдаж байна.

.

Татварын шинэчлэлийг баталж хэрэгжүүлэхийн нөгөө талд заавал хамт хийгдэх ажил бол эдийн засгийн өршөөл үзүүлэх явдал үргэлжлэл болон хийгдэх ёстой гэдгийг МҮХАҮТ-ын төлөөлөл хэлж байна. Энэ бүхний дараа нэг бөгөөд үнэн бодит тайлан баланстай өргөн бааз суурьтай татвар төлөгчид бий болж, одоогийн ил далд хоёр эдийн засаг гэдэг байхгүй болох эхлэл тавигдаж, дарамтгүй орчинд шударгаар өрсөлдөх үндэсний компаниуд бий болж хөгжлийн зүгт алхаа нэмнэ гэсэн өөдрөг төсөөлөл бас хүлээлт бизнес эрхлэгчдэд байна.

.

Энэ хаврын чуулганаар энэ төсөөлөл хууль болохоор хэлэлцэгдэнэ. Төр ухаалаг болж  чих нь онгойж байгаа нь үнэн л бол татварын дарамтыг арилгах, зоримог шинэчлэл хийх бизнесийнхний энэ саналыг хууль болгон батлах шаардлага бий болоод байна.

.

Пүрэвжавын Баярхүү /тоймч/ 

Shuud.mn
Сонин хачин
zochin :
zow sanal baina aa tatwariin daramt mash ih bn aa aah negjvvd hodolj iheeleed hol deeree bocoh gej baital noat -r daralaad bocgohgvi ni ee ali eswel bvgdiig ni adil tatwar tologch bolgoh heregte bn bi hotos baynhongor aimagt ajil hiiheer irsen getel barilgiin olon delgvvrte mortloo noat-tologch bi*e fadaan ogohgvi gej hariulah yma ene ymar uchirtai ym be barilgiin tom tom delgvvrte tegsen hernee noat tologvh bish geheer ...
2014-04-27
зайран:
маш зөв санал байна нөоат-ын босгыг 200 саяас эхлэх хэрэгтэй ингэвэл улсад болоод аан- д ашигтай 200 саяын орлоготой компани монголд олон байгаа ч тараан байрлуулж татвараас зайлж 20 саяд нь л нөоат төлсөн болж байгаа шүү дээ
2014-04-25
irgen:
tatvar shinchlelin hamgin zuv huvilbar shvv.huvi buuruulah bvgd jigd tuluhni cguhal shvv de.ogt tatvar tulj vzegvi olon terbumin hurungtei ulsud olon bi shvv.ednig adilhan tatvar tuldug bolgoh heregtei.tailanga vnener gargsan ni shudl tatvarin urund orj bna.times tatvarin urshulin huli gargahni zuv shiidel gej vzej bn.
2014-04-24
sdfhjkl:
deer n ene olon hyanalt shalgaltaa arai uchirtai bolgoh heregtei. turiin ner barisan ulun nudelsen muu huvalznuudad l ashigtai ed sh dee.
2014-04-24
unen ug:
2 gar 2huluu urguud demjij bna hehe
2014-04-24
zochin:
hamgiin ih daramttai, buruu togtolcootoi ni noat chuu dee. ene eserguuteed bg nuhur uuruu neg aj ahuin neg baiguulaad ajilaad uzdee. tegvel yamar baidgiig bieree sain oilgono. mongold yamar neg ium baiguulj ajillasanaas zugeer suuj baih deer barag iluu bolchood baina chuu
2014-04-24
зочин:
10 хувийн тавар төлж дийлэхгүй бол аж ахуйн ажил эрхлэх хэрэг юу сан билээ. 5 хувийн татвар дэлхийн аль улсад байдгыг мэдэх хүн байна уу. за тэгээд цалин тэдгэвэрээ төр дааж төвьдаг болох гэж байгаа бол коммунизм руугаа буцаж байгааа л юм байна.улсаас мэдэж зарцуулах мөнгө хэдий их байна тэр чинээгээрээ л сайд нар идэх болно.
2014-04-24
attilla.:
нүдээ олсон санал байна. дэмжиж байна
2014-04-24
fffg:
zuv zuitei. tatvariig shinchlehgyi bol hezuu bna
2014-04-24
irgen:
niigemd baigaa asuudliid bna daaaaaa.teheer odoo yaah uuuu tatvar yaraltai shinechleh hergtei bna daaaaaaa
2014-04-24