Бид их сайхан амьдарч байна. Өнөөхөндөө статистик баримжаагаар. Засаг энэ өсөлтийг иргэдэд наалдацтай гэнэ. Үгүй юм. Хүссэн ч хүсээгүй ч эдийн засгийн гол ачааг үүрдэг салбар бол уул уурхай. Уул уурхайн салбарын экспорт буурч, хөрөнгө оруулалт татарснаас үүдэн эдийн засгийн үзүүлэлт таагүй байгааг өнөө хүн бүр ярьж байна.
.
Өнгөрснөө дүгнэдэггүйн хар гай өнөөдөр гарч байна. 20 жил хөрөнгө оруулалтыг дэмжинэ гэж яриад үр дүн нь яаж гарав гэдэг нь чухал ч бид л хойрго хандаад байна. Гадаадын хөрөнгө оруулалт бол нэг ойлголт. Гол нь хөрөнгө оруулаад үр ашиг нь ард түмэнд буув уу гэдэг нь сонин. Дөрвөн жилийн хугацаанд эдийн засгийг авч яваа хэмээн хөөргөсөн Оюутолгой, Тавантолгойгоос бид үр ашиг хүртээгүй л сууж байна шүү дээ. Өнөөдөр бид орж ирсэн хөрөнгө оруулалтын үр ашиг, өгөөжийг хөндөх ёстой. Гэтэл үүнийг хэн ч ярихгүй байна. Хөрөнгө оруулалтад гай болсон энэ төслүүдээс болж Монгол Улс эсрэгээрээ өрөнд орчихлоо. Хөөсөрсөн нөгөө л нүүрс, зэс, алтны экспортоос орж ирсэн мөнгийг том зүйл гэж хараад байх юм бол эдийн засаг гажина. Оюутолгойг ашиглаад Монгол хүний амьдралд ямар ашиг өгөв.
:
Гуниг шүү дээ. Валютын ханш 25 хувиар өсчихлөө. Валютын ханшнаас болоод 500 мянган төгрөгийн цалинтай хүн ам.доллароор тооцоод үзвэл 280 орчмыг л авч байна. Үнэндээ импортын бараа хэрэглэснээр бид валютын хамааралд орчихсон. Ханшийн өсөлтийг хөрөнгө оруулалт зогссон, алтны татвар өндөр байснаас боллоо гэсэн сонин тайлбарууд явж байна билээ. Алтны татварыг багасгаснаар валютын ханш маргааш нь 1500 төгрөг болж буух боломжтой гэж ярьж байна. Ахиад л чангарна. Үндэсний үйлдвэрлэгчид нам суугаад импортоос хараат байх гэнэ. Оюутолгойн далд уурхайн хөрөнгө оруулагч анхны төсвөөсөө хэтэрхий их хувиар хөрөнгө оруулалтаа өсгөчихлөө. 2009 онд хөрөнгө оруулалтын гэрээ батлагдахад 4 тэрбум ам.доллар гэж байсан. Тухайн үед ТЭЗҮ-гүйгээр Оюутолгойн хөрөнгө оруулалт эхэлчихсэн. 2010 онд хөрөнгө оруулалтыг 5 тэрбум ам.доллар болгосон. Ямар ч үндэслэлгүйгээр хөрөнгө оруулалтаа өсгөж байна гэсэн шүүмжлэл тэр үед өрнөж байв. Гэтэл энэ нь явсаар байгаад 2013 оны сүүл гэхэд 7 тэрбум ам.доллар болчихсон. Одоо 9 тэрбум ам.доллар хүрлээ. Өнгөрсөн жил хөрөнгө оруулалт яагаад ингэж өссөн шалтгааныг судлах шаардлагатай гэж төрийн зүгээс үзээд энэ дагуу бид тооцоо судалгаа хийсэн. Хоёр боть тайлан, судалгаа гарсан. Энэ л хувилбараар хөрөнгө оруулалтыг гурван тэрбум ам.доллароос хэтрүүлэхгүй байх тооцоо хийсэн юм. Хөрөнгө оруулалтын хэмжээг 5 тэрбум ам.доллароор тооцвол “Оюутолгой”-гоос олон жил ашиг хүртэхгүй болж байна. Асуудлыг маш нухацтай бодох хэрэгтэй. Бид дэндүү мөнгөний өсөлттэй байсан. Харамсалтай нь шингээж чдаагүй. Өөх өгсөн ард түмэн бялхсан хэрэг. Нийгмийн халамжаараа дамжуулаад сайхан тараасан. Өнгөрсөн жилээс нүүрсний экспорт муудаж энэ онд ч үргэлжлэх төлөвтэйг мэргэжилтнүүд сануулж байна. Яг ижил чанартай хэрнээ Австралийн нүүрсийг өндөр үнээр авч байгаа Хятадын бодлого байлаа. Хятадын нүүрсний зах зээлд Австрали, ОХУ гэсэн хоёр том улс ороод ирлээ. Монгол Улс нүүрсээр дамжуулан Хятадаас мөнгө олох боломж хумигдсан. Австрали, ОХУ, бусад орнууд нүүрс их хэмжээгээр гаргаж эхэлсэнтэй холбоотойгоор нүүрсний үнэ буурч эхэлсэн. Бидний төмөр замын дуулианаар зарим асуудал шийдэгдсэн л байх.
.
Уучлаарай. Нүүрсний зах зээл их эвгүй байгаа. Чанараар өрсөлдөж үнэ өртөгөө өсгөх нь чухал. Одоогийн нөхцөл байдлаар бол чанараараа биш тоо хэмжээгээрээ өрсөлдөнө. Боловсруулсан дээд зэргийн чанартай нүүрс гаргахад анхаарч ажиллахгүй бол Австралитай өрсөлдөөд Хятадын зах зээлийг эзэлнэ гэдэг бэрх.
.
Хөрөнгө оруулалт өссөнөөр улс орон хөгжинө гээж хэн хэлээд байгаам. Импортоо багасгаад өөрсдөө бүтээцгээе л дээ. Төр та байдаг юм бол энэ чиглэл рүү зүтгээч. Бид 90 хувийн бараа бүтээгдэхүүнээ импортоор нөхөж байна. ЖДҮ-ээс эхлээд үндэсний үйлдвэрүүдийг хөгжүүлэх хөтөлбөр гаргах естой. Зүгээр л нэмүү өртөг бүтээе. Асуудал ганцхан. 160 мянган ажилгүйчүүддээ ирээдүйг харах цонхыг нь нээж өгье л дөө. Боломж аугаа их. Гагцхүү санаж сэдэх нь л...
.
Н.Бадамжав
Уншиж байна |