Засгийг огцрох сургаар
2014-04-22

Эдийн засгийг эрчимжүүлэх 23 төрлийн арга хэмжээ авах төлөвлөгөөг Засгийн газраас боловсруулж олонд зарлалаа. Үндэсний үйлдвэр, дотоодын аж ахуйн нэгжийн тогтвортой үйл ажиллагааг хангах, үүнд жижиг бизнес эрхлэх зөвшөөрлийг хөнгөвчлөх, татвар, түрээсийг тодорхой хугацаанд тогтвортой байлгах арга замыг судалж шийдвэрлэх, дунд хэмжээний компаниудын бизнес эрхлэх орчинг сайжруулж, тэдгээрт зээлийн болон зээлийн даатгалын дэмжлэг үзүүлэх, бичил, жижиг, дунд бизнесийн хөгжлийн санхүүжилтийн арга хэлбэрүүдийг боловсронгуй болгох чиглэлээр Засгийн газар, Монголбанкны үйл ажиллагааг уялдуулах зэрэг нэлээдгүй зүйл төлөвлөжээ. Харин тогтоолын төсөлд байгаа дотоодын үйлдвэрчлэгчдийн тэр дундаа жижиг, дунд бизнес эрхлэгчдийн үйлдвэрлэсэн барааг төр худалдаж авах тухай дэмжүүштэй санаа харагдаж байгаа. Банкинд зээлтэй иргэн Доржийн хийсэн ажлын бээлий байгаад байхад солонгосын үнэтэй ажлын бээлийг сонгоод шахаа хийчихдэг төрийн нөхөд байдаг нь үнэн. Үүний цаана чанарын асуудал яригдах боловч тэдний бүтээгдэхүүнийг бид худалдан авч мөнгө урам өгч байж л тэд цаашид өрсөлдөх хэмжээнд үйлдвэрлэгч болж хөгжих юм. Үйл ажиллагаа, үйлдвэрлэлдээ их хэмжээний бараа, материал худалдан авдаг төрийн байгууллагууд болон төрийн өмчийн оролцоотой аж ахуйн нэгжүүд Монголд үйлдвэрлэдэг бараа, бүтээгдэхүүнийг худалдан авдаг байх, ингэхдээ дамжуулан зуучлагчгүйгээр үйлдвэрлэгчээс шууд авдаг болох эрх зүйн орчинг бүрдүүлнэ гэсэн энэ зорилтыг яаравчлан хэрэгжүүлэх ёстой юм. Энэ бол эдийн засгийг өнөө маргаашгүй эрчимжүүлэхэд тийм их харагдах нөлөөтэй биш ч цаагуураа том хаялгатай ЖДҮ-д үзүүлэх бодитой дэмжлэг болох юм.

5

Засгийн газрын тогоолын төслийн төсөлд төсвийн орлогыг бүрдүүлэх, хууль тогтоомжийн биелэлтийг хангах нэрийн дор хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаанд хэт дарамт учруулсан, давхацсан хяналт шалгалтыг хийхгүй байх, хяналт шалгалтыг зөвхөн эрсдэлд суурилсан зарчимд хийж байхаар тусгах тухай ч дурдсан байна. Гэхдээ энд нэн ихээр анхаарч тусгах ёстой зарим зүйл орхигдсон байх шиг байна.

5

Төрийн өөрийнх нь нүсэр үрэлгэн байдал, үр ашиггүй төсвийн зарцуулалт, цагаан захтнуудын хулгайгаар найз нөхдийн хэлцлийн түвшинд завшигдаж байгаа мөнгийг хамгаалах төсвийн зарцуулалтыг хянах талаар тодорхйлон зааж оруулах ёстой. Давхар дээлний асуудал тавигдаж ирэх саруудаас Засгийн газар дэнжигнэж магадгүй гэсэн таамаг сургаар төсвийн хөрөнгөнөөс амжиж завших гэсэн зангиатай луйварчдын элдэв арга мэх идэвхжиж болохыг ч анхаарах хэрэгтэй юм. Энэ талд хийх хяналт шалгалтыг нэмэгдүүлэх талаар тогтоолд тусгах заавал ёстойг намын бүлгүүд хэлэлцэхдээ анхаарах биз. Учир нь төсвийн хөрөнгөнөөс хулгайлж завших нь хэдхэн 100 саяар биш хэдэн тэрбумаар, сургууль цэцэрлэг хороолол босгочих мөнгөөр яригддаг болоод байгаа нь ядарсан эдийн засагт том нэрмээс болж байгааг ярих ёстой.

5

Ер нь бол эдийн засаг ингэж сульдаад байгаа нь нүүрсний үнэ өсөхгүй байгаа, Оюутолгой доллар оруулж ирэхгүй байгаадаа ч биш юм. Бүх шатанд авилга сүлжилдэж төсвийн мөнгө буруу гараар орж улс төрийн намуудыг санхүүжүүлэгч хэдэн бүлэглэлийн булаацалдаан болсны цаад сүүдэр ил гарч байгаа юм. Мэдээж ийм зүйлийг Засгийн газар тогтоолдоо оруулж намын бүлгүүд хэлэлцэхгүй л байх. Энэ Засгийн газар ард түмэнд таалагдах сайшаагдах олон ажлыг хийж эхлүүлсэн. Харин одоо эдийн засаг яагаад унасныг зөв оношилж ард түмэнд өөрсдийгөө сурталчлахаа жоохон азнаж, эдийн засгийг өндийлгөх алхмуудыг нэн түрүүн хуруу даран хийж эхлэх ёстой.

6

Ам.долларын өсөлтөөс гар дээр авдаг мөнгө нь өдөр бүр үнэгүйдэж байхад ажлын байр нэмэгдэж үүгээр цалинтай орлоготой иргэдийн тоо бодитой өсч байна, бондын мөнгөө том үйлдвэрүүд барихад өгчихсөн, удахгүй экспортоос доллар цутгана гэж сурталдах нь өнөөдрөө аргалж яваа ядарсан олны чих рүү яагаад ч орж өгөхгүй байгааг эрх баригчид мэдрэх ёстой. Засгийн газар одоо сурталчилж биш хийж, шийдэж ажиллах ёстой цаг үед тулж ирээд байгааг улс төр, эдийн засаг, нийгмийн амьдралд өрнөөд буй олон үйл явц хэлж сануулж байна.

5

Засгийг огцрох тухай сураг иргэдэд сайн юм авчрахгүй тул эрхэм гишүүд эдийн засгийг сэхээх арга зам дээр түлхүү суувал сайн байгаа юм.

4

Пүрэвжавын Баярхүү /тоймч/

Shuud.mn
Сонин хачин
ард иргэдээ өөрсдөө улс орноо хөгжуулэхэд хүчин зүтгэх хэрэгтэй шүү дээ хийж байгаа улсаа мэрж суухаар бүгд сэтгэл зүтгэл гаргаж бүсээ чан:
203,3004,0250,22
2014-04-23
bataa:
estoi ogtsorch bolohgui bh ahiad hubaaj ideed ehlene omhii komnistuudiig sain nam darah heregtei shuu olon hojil hoish ni tatah bhaa
2014-04-23
зочин:
ажил хийж байгаа хийх гээд зүтгэж байгаа хүмүүсийг битгий оролдоод байгаач засаг унавал чи би бид бүгдээрээ л хохирно ш дээ. энэ засгийн газар харин ч сайн ажиллаж байна шүү огцрохгүй шүү
2014-04-23
гээгий :
ардчилсан нам гараад их юм хийж байгаа. ман юу хийсэн юм бэ?
2014-04-23
demjij baina:
1990-2014 оны хооронд улсын их хурлын гишүүн, ерөнхийлөгч, ерөнхий сайд байсан бүх хүмүүсийн нэрсийг гаргаж тэдгээрийн хязгааргүй баяжсан эх үүсвэрийг бу*д таниулах хэрэгтэй байна. эх орноосоо урваж ард түмнээ ядууруулж улс орныг дампууруулж монгол хүний ёс суртахууныг зэрлэгшүүлж, газар нутгийг бусадтай хувааж завшиж байгаа эдгээр төрийн сэндийд заларсан этгээдүүдийн хамаатан садан найз нөхөд бизнесийн бүхий лхолбоо сүлбээсийг илрүүлж хөрөнгийг нь хурааж шоронд явуулах эсвэл шууд амь настай нь тооцож их цэвэрлэгээ хийх хэрэгтэй байна. энхболд, алтанхуяг, элбэгдорж, баярцогт .....
2014-04-23
zochin:
ha ha ha hi hi hi kkkkk neeree zasagiig ogtsruulahiig sanaarhagchid hogtsor . yg onood helchihej hi hi hi hi kkkkk ha ha ha ha ha
2014-04-23
имгэж:
бидний мөрөөддөг өндөр хөгжилтэй орнуудад засаг солигдох бол ердийн үзэгдэл байдаг. японы жишээг дээр зөв хэлж. манайд болохоор улс орон амь тавих гэж буй мэтээр улс төр хийж тархи угаах юм. шигдээд л улам их зувчуулах гэхээс бүр улайрдаг бололтой юм. идэж завших боломж олголгүй 3 -4 сараар солибож ажлуулвал таарна.
2014-04-23
ихзасаг:
чи өөрөө хөгцөр.
2014-04-22
ogtsor:
zasag barij chadahgui baina
2014-04-22
zochin:
yamarch nam basan hamagui buged hylgaichnar geshyn baih omon yamar bsnig bodtsgo teged odo yamar bolsonig hartsga pedger ih zantai orsdigo burhad gej boddog biz chavas tednarin ur huhdud ednarin buzrin mongni amtig mederne timerhu yumig yagad oilgodogui hulgachnarve
2014-04-22
ah dald or:
ah zasag barij chadahgui yum bna dooo
2014-04-22
8888:
888 gej toog yamar hujaa n bodoj olood zasgiin bodlogo bolgochovooo kk kk ,
2014-04-22
ggggg:
2 jil huviin hevshilee nulamj,zagnachaad odoo uhaan orchoo yu,muu b a a s n u u d ogcorch dald or
2014-04-22
урмаа:
ам мэхээ хийсээр одоо болиоч ард түмэн ойлголоо. ерөнхий сайд алтанхуягийн зөвлөх ах дүү бүр охин болоод дэнзэнтэн, хүрэлсүхтэн .... садангууд идсээр уусаар хэн хариуцлага хүлээх вэ???????? алтанхягаа наад ширээ таны чинь амь юм уу
2014-04-22
шорон руу:
1990-2014 оны хооронд улсын их хурлын гишүүн, ерөнхийлөгч, ерөнхий сайд байсан бүх хүмүүсийн нэрсийг гаргаж тэдгээрийн хязгааргүй баяжсан эх үүсвэрийг бу*д таниулах хэрэгтэй байна. эх орноосоо урваж ард түмнээ ядууруулж улс орныг дампууруулж монгол хүний ёс суртахууныг зэрлэгшүүлж, газар нутгийг бусадтай хувааж завшиж байгаа эдгээр төрийн сэндийд заларсан этгээдүүдийн хамаатан садан найз нөхөд бизнесийн бүхий лхолбоо сүлбээсийг илрүүлж хөрөнгийг нь хурааж шоронд явуулах эсвэл шууд амь настай нь тооцож их цэвэрлэгээ хийх хэрэгтэй байна. энхболд, алтанхуяг, элбэгдорж, баярцогт .....
2014-04-22
zochin:
manai ard tumen ah iin zasgiin gazart itgel huleelgen 2 jil harlaa. ta buhen jiriin neg alban haagchiin amidral yamarhuu baidald hurchiheed baigaag uursdiin biyeer medereed uzeesei.ard tumnii amidral hetsuudeed baina. uneheer l ard tumnee gesen nam. zasgiin gazar mun yum bol odoo suudlaa tavij uguh heregtei
2014-04-22
baagii:
zasgiin gazar ogtsorloo gd 1996s 2000 onii tuuh l davtagdana...mah l hojood uldene
2014-04-22
батсайхан:
засгийн газар огцорч байх нь ардчилал хөгжссөн оронд бол хэвийн зүйл шүү.
2014-04-22
.......:
огцоруулах нь зов. ингэж байж энэ гацаанаас гарна
2014-04-22
иргэн :
баярлалаа. маш зөв санаа гаргасан байна. алтанхуяг сайд гаднаас авах юмаа жаахан тэвч гэсэн. үүнийгээ ажил болгооч. салбар бүрээр гадаадаас авах зүйлийг дотроо хийх ямар боломж байгааг яаралтай судлаж нэгтгэх, үүнд чиглэсэн үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх хэрэгтэй байна. өнөө 888 -аас чинь дээрх чиглэлээр хэд нь ажиллах төлөвлөгөөтэй байгаа бол???. гадаадаас авна гэдэг сэтэхүй манай дарга нараас салахгүй байна. уг нь боломж их байгаа даа.
2014-04-22
taarsan arga :
ogtsruulna geed baival ajil hiigeed baih shinjtei. man-d bayarlalaa. ashgui zasag joohon ajil hiih ni. teneg altanhuyag, batbayar nar ingevel l huduldug humuus bna gedeg ni 12 sariin ogtsruulah ajilgaani yuer batlagdsan daa.
2014-04-22
ogtsor:
ym hiivel hiih hugatsaa ungurluu. ingej 4 jiliig hii demii urj ediin zasgaa ulam doroituulsnaas erthen altanhuygiig solij chaddag huneer ni 2 jiliin hugatsaand erchimtei ym hiilgey. ogtsor. ogtsor. ogtsor
2014-04-22
888888:
zasgin gasar ogtsoruul eruul mendin saidig hurdan shig
2014-04-22
jhkjhkj:
odoo l uhaan oroo yu
2014-04-22
ямар:
алтанхуяг ямар үйлдвэрлэлд хөрөнгө оруулсан юм дэ дээр сэтгэгдэл бичсэн хүнээс асууж байна одоогоор ганц ч үйлдвэрлэлд хөрөнгө оруулаагүй төмөр зам үйлдвэрлэл биш тэнд дөнгөж л шороон далан эхэлсэн төдий авто зам үйлдвэрлэл бүүр биш төмөр замаасаа дор үрэлгэн бүтэж хогийн уут цэцэг бас үлйдвэрлэл биш ядахдаа нөгөө шахмал түлшний үйлдвэр байдгүй ээ өөр ямар үйлдвэр байна
2014-04-22
зочин:
монгол л эдийн засаг нь асуудалтай байгшаа юм биш харинч дэлхийн эдийн засаг хямралтай байгаа энэ үед засгийн газар сайн ажиллаж байна гэж үзэж байна.японы эдийн засаг хүнд байна.гээд л яриад байгаа шүү дээ.мөн л импорт, экспорт алдагтай байна гээд л саяхан ярьж байсан.
2014-04-22
зочин:
засаг тэгэх тусам ажилаа сайн хийгээрэй та бүхэн монгол орны эдийн засгийг хөгжүүлж чадна урагшаа хамтдаа
2014-04-22
би вээр:
ажил хийж байгаа хийх гээд зүтгэж байгаа хүмүүсийг битгий оролдоод байгаач засаг унавал чи би бид бүгдээрээ л хохирно ш дээ
2014-04-22
jama:
ta nar bygd ohtsor, ard tymen yaduurch duusla.ideh hooloo yaay gej bna, yhsenii chini ediin zasag osoj bna veeee????
2014-04-22
зочин:
засаг огцор гэж байгаа хумуус дараагийн хоолонд орох гэж яарч байх шиг юм хиих гээд байгаа хумуусээ хоерхон жилд нь ажлыг нь хийлгэж байж энэ засгийн газарт дун тавтх естой
2014-04-22
зочин:
засгаа огцруулаад хэрэгүй ээ. цаг хугацаа алдана, хийж байгаа ажил чинь ч зогсож магад. тэр давхар дээлний асуудлаа 2016 оноос хэрэгжүүлнэ гээд баталчих. тэгээд одоо ажил төрлөө бодох хэрэгтэй байна. наадуулд чинь (ман) унагаж л байвал ар нь ямар байх нь сонин биш шүү. 2016 онд ялчих байх гээд л горьдоод байгаа улс. урд нь өөрсдөө ямар байснаа үгүй мөн хурдан мартаж байна аа.
2014-04-22
zochin:
cандал ширээтэйгээ зууралдсан, ажил хийх чадваргүй энэ засгийг хурдан огцруулах нь зөв
2014-04-22
баатар:
хариуцлагаггүй хүмүүсийг бүү өөгшүүл
2014-04-22
зочин:
сандал ширээтэйгээ зууралдсан, ажил хийх чадваргүй энэ засгийг хурдан огцруулах нь зөв
2014-04-22
батдорж:
ер нь алтанхуягийг огцорууахгүй л юм бол мянган сайд огцороод энэ байдал нэг их өөрчилөгдөхгүй л болов уу алтанхяг өөрөө саналаараа огцороод өгөх хэрэгтэй төрийн ийм дарга хамаатан садан хүүхдүүд нь нь мөнгө хөрөнгө ашигласан хэрэгт ороод байхад өөрөө л саналаар огцорох ёстой гэж бодож байна бусад улс орныг хар огцороход нэг их зориг орох биш улс ороноо ийм нэр хүндтэй хүн удирдаж чадахгүй гээд шууд огцорч байна тод жишээ
2014-04-22
zochin:
ene zasgiin ued buh baraani une usuj, ter ch baitugai dotor mahni une hurtel usuj /1kg zurh 5.500, 1 shirheg eleg 2500 g.m/ avch idej huch hureheergui bolsni buruug ed huleeh yostoi.
2014-04-22
иргэн:
огцоруулах нь яахав ард түмний өмнө хүлээсэн үүрэгээ биелүүлж чадахгүй байгаа сайд дарга нартаа арга хэмжээ авахгүй бол ард түмний амьдрал ,хийе бүтээе гэсэн чин хүсэлтэй хүмүүс цаг хугацаа бүх зүйлээрээ хоцорч байнштээ
2014-04-22
зочин:
хурдан огцор алтанхуяг шал дэмий чадваргүй хүн байна.
2014-04-22
хашир хүн :
би хувьдаа алтанхуягаас болоод байна гэвэл эндүүрэл, алтанхуяг монголд чухал олон ажлыг эхлүүллээ. монгол улс 90% импорт хийж 10-%-ийг өөрсдөө хангадаг. өнөөдөр алтанхуяг сайдын үйлдвэрлэлд оруулсан мөнгө өнөө маргааш ашиг тусаа өгөхгүй, тиймээс бид хараагаад байгаа юм. алтанхуяг сайдын янз бүрийн салбарт оруулсан хөрөнгө оруулалтууд нэг өдөр монголыг хөл дээр нь авч явах цаг ирнэ. тэр үед монголын эдийн засагт дурсагдах цаг ирнэ.
2014-04-22
odoo:
suldisan tumnii setgeliig buu ashigla ard irgedeeree naadhaa bolj hamtarsan jujgee zogsoo . olon darga saidaa tsuul heden gishuudee tsuul
2014-04-22
kkkf:
japand zasgiin gazar 6 sar bolgon soligdoog uls ni delhiid hugjluur terguuldeg kkk
2014-04-22
хашир хүн:
ер нь манай эдийн засаг гаднаас хамааралтай, урьд засгийн газрын тавьсан өр зээл одоо хүртэл дуусаагүй, нүүрсний үнэ гадна талдаа 2-дахин унасан, шинэчлэлийн засгийн газар мөнгө шаардсан олон ажлыг эхлүүлсэн нь эргээд олон ажлыг царцаахад хүрч байгаа, ер нь гадаад улсын хямрал монголд ихээхэн нөлөөлж байгаагаас гадна, үүл уурхайгаас өөр бүтээгдэхүүн экспортлодоггүй,гадагшаа гаргачих ганц гутал ч байхгүй монгол дампуурахаас өөр арга алга байна.
2014-04-22
цаг нь хэтэрчлээ:
юм хийж сураагү хүнээр юм хийлгээд их юм нэхэх хэцүү гэдгийг энэ засаг харууллаа .алтанхуягийн баяжсан -ард түмэн ядуурсан хоёрыг харууштай боллоо .огцруулаад өнгрөх биш хариуцлага тооцох цаг нь болсон байхаа
2014-04-22
иргэн:
засаг огцрохоор ард түмэн л хохирно биз дээ. 4 жилийн сонгуулийн хугацаанд албан тушаал горилсон хүмүүст л сайн зүйл болох байх. дээрээ суудлаа олохгүй бол юу гэдэг билээ. ирэх сонгууль болтол төр засаг нь бушигнаж албан тушаал мөрөөдөгсөд суудал хайсан, цаг хугацаа алдсан, ард түмний амьдрал улам дордсон өдрүүд үргэлжлэх болтой. нэмэгдэхүүний байрыг сольсоноор нийлбэрийн чанар өөрчлөгдөхгүй гэдэг хэвээрээ болов уу?
2014-04-22
батаа :
засаг огцрох асуудал биш. үндсэн хуулийг дагаж мөрдөх асуудал. долларын ханшийг ан барьж чадахгүй байгаа. цаашдаа ч барьж чадахгүй. хэдэн сайд өөрчлөгдсөнөөр улс орон тогтворгүй болно гэж битгий сүрийг үзүүлж далдаганаад байгаач. гарын үсэг зурахаас өөрийг хийдэггүй, өөрсдийн бизнисээ төвхнүүлж суудаг сайд нарын ажлыг дэд сайд нарт хариуцуулах асуудал 3 минутын ажил. 3 минут битгийхэл жилд 30-40 удаа гадаад явж байгаа сайд нартай яам байж байгаа биздээ. ер нь дэд сайд нар хэдэн жил ч үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж болно.
2014-04-22
irgen:
zasag tor soligdood yah yum we daraagiin humuus ni garaad saihan bolchih yum baihgui shdee yag l adil ortei l bna shuu dee harin ene zeel tawisan nohduudeer zeeliig ni daruulj baigaad chadahgui bol hariutslaga tootsoh heregtei shuu dee
2014-04-22
монгол:
засаг огцор
2014-04-22