Уулын мухрыг биш тэнүүнийг чиглэхсэн
2014-04-21

Бид уг нь шинжлэх ухаан технологийн шинэ эрин зуунд амьдарч байгаа юмсан. Хүн болгон давтагдашгүй өөрийн мөн чанартай тэр хэрээр амьдралыг өөрөө жолоодож, гэгээрэх түмэн увидас бий хэмээх Будда гэгээнтний илт гэгээрсэн сургаалийг шинжлэх ухаан бүхий л талаараа нотлож байна. Шинжлэх ухаан шашин хоёр тэс өөр зүйл гэж маргагчид ч эргэлзэж эхэллээ. Их сэтгэгчид дэмий нэг зүйл номлосонгүй. Будда, Лал, Христ ч тэр. Харин тэдний үлдээсэн оюуны бодомжийг нэгээс нөгөө тийш нь савлуулан туйлширснаараа хүний түүх эмгэнэлээр дүүрэн байлаа. Лал, христчүүд олон зуу гаруй жилийн турш ариун дайн гэгчээрээ хэдэн сая хүний аминд хүрч соён гэгээрүүлэгч, эмэгтэйчүүдээ чөтгөр шулмаар нь цоллон түүдэгт шатаан, ертөнцийн нарыг эс харах гивлүүрээр бүтээж ирлээ. Буддын шашинтнууд ч тэр ялгаагүй улаан шараараа талцаад хүйс тэмтрэлцсэн гашуун түүх бий.

6

Аль ч шашинд ГЭГЭЭР гэсэн үг бий. Харамсалтай нь бид гэгээрсэнгүй. XX зуун гаран гартал шашин гэдэг дайн үүсгэх гол шалтгаан байлаа. Шинжлэх ухаан алив юмс үзэгдлийн зарим учир шалтгааныг нийтэд хүлээн зөвшөөрөгдөхүйц хэмжээнд нотлох хүртэл хүн төрөлхтөн ийм л замыг тууллаа. Өнөөдөр хүн түүхийнхээ туршид арай ухаанлаг болжээ. Мэдээж нотлогдоогүй юмс үзэгдэл олон л доо. Гэхдээ л баргийн зүйлд духаа тонгойлгоод бодлогошрох нь ховор.

6

Харин Монголчууд энэ их эрдэм мэдлэгийн далайн хаахна сэлж яваа бол. Дэлхий сөнөнө гээд баахан шуурсан. Лаа шүдэнз, гэр майхны арилжаа ид цэцэглэж, хотоос хөдөө тийш цуварсан их нүүдэл анх удаа болов. Ердөө л Майягийн тооллоор шүү дээ. Олон ч гэгээнтэн тодорсон доо. Харамсалтай нь дэлхий сөнөсөн ч үгүй. Глактикт ямар нэгэн зүйл болсонгүй. Бүх зүйл бурхны өгүүлсэнчлэн жим гольдролоороо нэгэн өдөр өнгөрсөн. Онигоонд орогчид хэсэгтээ л чимээгүй болов. Нөгөө Ромбу гарагтай холбоо тогтоодог, өөрөөсөө гал гаргадаг, Сонгины булангаас тарваган хүн хэдэн арваараа гарч ирснийг харсан нэгэн шиг нам чимээгүй. Хэсэгтээ л шуураад өнгөрсөн. Үүнээс үлдэж байгаа сэтгэгдэл хүн ам нь бичиг үсэгт тайлагдсан, боловсролын төвшингөөрөө байнга л тэргүүлдэг монголчууд яагаад ингэж мухар сүсэгт хуйлраад байна аа гэсэн ганцхан асуудалд гадна ертөнц гайхаж байна. Тэд өөрснөө ингэж хийрхэлд автдаг ч Монгол шиг бултаараа хийрхэж байгаагүйд учир шалтгаан нь /цаашид логик гэе/ оршиж байгаа юм.

7

Хэвлэл мэдээллийн хэрэгсэл болгоноор дорны 12 жил, өрний 12 ордонд тулгуурласан зурхай өдөр бүр цацагдана. Их гоё оо. Дэлхийн 6 тэрбум гаруй хүнийг 12-т хураахад 500 сая гаруй болно. Энэ хүмүүс нэг л өдөр хайр сэтгэлтэйгээ учирч гэр бүл болж, гэнэтийн сайн саар муу учралтай тохиож, мөнгө санхүүгээ дээшлүүлж, ойр дотны хүнээ цаг бусаар алдах юм гэнэ дээ. 500 сая хүн үхэж үрэгдээд, хайрлаж дурлаад, эд хөрөнгө нь салхинд хийсдэг юм бол энэ дэлхий юу болох билээ. Уг нь зурхай гэдэг өөрөө шинжлэх ухааны том салбар. Гараг ертөнцийн хэмнэл, сансар огторгуйг таних ухаан. Эртний улбаа нь шүү дээ. Нар сарны идэвхжил, байгалийн үзэгдлийн давтамж гэхчлэнгээр орчноо танин мэдэхүйн энэ ухаан шинжлэх ухааны олон салбар болон салбарласан байх юм. Мухар сүсгийн элементүүд нь амь бөхтэй оршсоор байдаг юм. Шинжлэх ухаанжсан он тоолол тэднээс аль эрт нүүрээ буруулсан. Яахав сэтгэлзүй гэдэг талаараа хэрэглээнд байгаа ч олон нийтээр хэрэглээд хямраад, сайжраад байх зүйл огтоос биш.

7    

Шашин шүтлэг 70 гаруй жил тасалдсаны харгайгаар мухар сүсэг 90-ээд оноос хойш үлэмж хүчтэй болжээ. Уламжлалт шүтлэг гэдгээрээ бөө мөргөлийг айл бүхэн шүтэх болж. Жалга дов бүхэн цаашлаад айл бүхэн “бөөтэй” болов. Бие нь чилээрхсэн хэн нэгнийг "онгод сахиусаа авахгүй бол..." хэмээн "айлгаж", онгод сахиусаа авах ёс үйл, өмсөх хувцас, зүүсгэлүүд нь хүртэл тус тусдаа үнэ ханштай боллоо. Бултаараа л хэн нэгнээ “бөө, удган” болгох гэж хошуурцгааж байна. Дээд ертөнц болон тэнд орших сүнсний ертөнцтэй харьцдаг  гэх "бөө мөргөл"-ийг  үгүйсгэх аргагүй. Шинжлэх ухааны тайлж чадаагүй олон зүйлийн магад энэ байж болох юм. Гэхдээ ийм олон бөө хэдэн мянгаараа гэнэтхэн төрнө гэдэг бас л юу л бол. Тэгээд хүний ирээдүйн хувь заяаг хэлнэ гэдэг “Ээ дээ бүтэхгүй л болов уу”.

7

Шашин шүтлэгийн үй түмэн урсгал бий. Хүн мэдээж ядарна, өвдөнө, зовно, үхэж хагацна. Хорвоогийн үнэн. Хэн ч туулах ёстой. "Шашин бол хуулийн заалтаар хэрэгжүүлж чадахгүй байгаа хувь хүний мөн чанарыг нөхөж чаддаг" хэмээх өнөө цагийн хэллэг дэлгэрч эхэлжээ. Мэдээж хүн болгон төгс төгөлдөр бус болохоор буруу мууг хийж үйлдэх нь зөндөө. Түүнийгээ чин сэтгэлээсээ гэмшиж, засч залруулахын оронд сүмд очиж мөргөөд, эсвэл их хэмжээний өргөл барьцаар "аргалж болно" гэж бодогсод олон болж. Ухаандаа хулгай, худал гээд нүгэл бүхнийг үйлдчихээд маань мэгзэм уншуулж, гүрэм засал хийлгээд мань нөхөр буяны мөр лүүгээ орох юм гэнэ дээ. Суварга босгож, бөө удганы тэнгэртэй харьцах зардлыг нь даачихвал нүгэл нь нимгэрэх гэнэ. Шашин шүтлэгийн утга ингэж л алдагдаж байна. Шашнаас гадна хийрхэгч, мэдэмхийрэгчид, цуу яриа... Уур бухимдал биднийг сэтгэлгээний харанхуй руу улам түлхэх юм. Жагсаал цуглааны оройг манлайлагч хэсэг нөхөд мухар сүсгээр далайлгасан лам, бөө нараас ялгаа юу байна аа.

8

Уг нь хүн хэзээ ч зовохгүйгээр жаргалд хүрдэггүй. Залуу насан дээрээ чи эрдэмд уйгагүй шамдаж, найз нөхөд тань зугаацаж байгаа бол хожим нь найз нөхөд тань эрдэм сурах гэж зовж, чи өөрийнхөө хүссэнээр байж чадах болно. Чи заавал бусдад таалагдах албагүй ч өөрийнхөөрөө амьдрах эрхтэй.  Ер нь энэ ертөнцөд сайн муу бүх л зүйл зэрэгцэн оршиж байдаг шүү дээ. Гол нь өөрөө өөртөө гэгээрлийг бий болгож, аливаа зүйлд учир шалтгаантайгаар хандвал хандах зүг өөрөө л тогтох юм шиг. Мэдлэг уулын мухрыг биш тэнүүнийг сонгож авирахсан даа.

7

Н.Бадамжав 

Shuud.mn
Сонин хачин
zochin:
tyvdiig har heterhii shytdeg ymarch hugjil baihgyi...ene bol gashuun surgamj
2014-04-22
bi ta nart neg l yum heley :
tuilshiral ni haana ni bgaag erguu badamjavaas ehleed sain bod sudal burhnii shashnii bolon ali ch shashnii etsesiin zorilgo gegeerel munuu mun. odoo het tuilshiraad zuvhun gegeerel surgaali talaas ni oilgood burhnii ih huchiig muhar shutleg bolgoj tailbarlad bh yum.. humuus tenegtee heden myngan jil merge tulugt itgesneer irsen uu dandaa munhag yadarsan teneg ni lamd ochij uzuulsen bh uu. ugui shuu ta burhand itgesen l bol ta shutlegtei hun muhar shutleg gj bhgui yum sh dee. uur uuriinhuu oyunii hemjeend sudalsan tanisan bdlaaraa l her hemjeegeeree l shutej bgaa yum .muhar gj yug helj bgaan burhan bhgui orshdoggui hereg uu er bol badamjav chamd bol burhan bgaa nadiig harj iveej bgaa geed l ene nasiig unguruuhud hangalttai hariin yum ni chamd hereggui ayulaas avrah neg sahius huzuundee zuuchih za tegeel boloo zugeer l sanasnaaraa ajillaj hiij butee mdehgui sudlaagui zuileer buu bich bichvel ehleed 3tsagiig sain sudal uiliin uriig sain unsh deer ueiin erdemt lam nariin tuuhiig sain sudal tegeed bich
2014-04-22
setgel:
mongoloos busad ni unshij baigaa maani megzemee ug buriig ni oilgodog . harin uher mongolchuud neg ug ch oilgohgui muhar susegtenguud
2014-04-22
яана даа:
эргээд 1921 оноос өмнөх харанхуй үе рүүгээ гэлдэрч байгаа монгол ороон гэж , яана даа :(
2014-04-22
zochin:
odoo ch lam ni biznes hiij avgai avaad hereg algadaa. mamba datsangiin lamaas avahyylaad............................
2014-04-22
badamaa:
essus shasin boo hudalaa ydarsan bidniig shn doromjloh umuu nisdeg boo bn gene shuu ha ha haa
2014-04-22
zochii:
чи ажлаа хийгээд л явж байгаа, би ч гэсэн ажлаа л хийгээд явж байна. тэр хүн ч ялгаагүй ажлаа хийгээд л явж байгаа.
2014-04-22
zochii.:
бадамжав guai ooriigoo l hogjyyl .bitgoi busdiin ajil biznest saad bolood bai.
2014-04-21
zochii.:
boo deer ochih ni ochij l baig.zurhai unshih ni umchil baig.lam deer ochih ni ochij l baig.hristed itgeh ni itgej l baig.er ni yuund sanaa zovson yum.ene chini biznes shyydee.biznes yum bol ta nar bitgii oims zaraad bai geed dairch davshildaggyi bizdee.
2014-04-21
bagsh:
tumen bodiciin hicheelee sain unsh....
2014-04-21
зочин:
яг үнэн, хонгороотой санал нэг байна. niigmiin bolovsroliin tuvshin ymar baigaag endees harj bolohoor baina.niigmiin amidral muu hesgiinhnii amidral huvi zaygaar toglogshid olshirson
2014-04-21
hongoroo:
niigmiin bolovsroliin tuvshin ymar baigaag endees harj bolohoor baina.niigmiin amidral muu hesgiinhnii amidral huvi zaygaar toglogshid olshirson
2014-04-21
hongoroo:
boo bol shashin bish zugeer l uuliinhni zan uil.uuniig het bayjih gesen ner hund oloh gesen humuus buruu ashiglaj bna
2014-04-21
hongoroo:
boo bol shashin bish zugeer l uuliinhni zan uil.uuniig het bayjih gesen ner hund oloh gesen humuus buruu ashiglaj bna
2014-04-21
орлоо:
есүс-ийн сүмүүдийг шахаж гаргах хэрэгтэй эд нар залуусуудыг бүр хүүхэд байхаас нь хоол ундаар татаж олноор нь мунхруулж бна даа
2014-04-21
hol ochij hutsaa gej:
mongolchuud sharin shashind orsnoos hoish shaldaa *an biz de. 70jil shashingui amydarsan bolood l baisan. boo bolj soliorch yavaa yumnuud ajilgui archaagui tolgoigui yumnuud bgad bna. yeruusuu buh shashing ustgah ny zuv.
2014-04-21
yu ch oilgoogui hund :
buuduj yvsnaas um sur genee
2014-04-21
zochin:
ene niitleliig un*d yag yu geh sen bol oisongyi
2014-04-21
zochin :
бөө бол шашин биш. энэ бол шүтээн, мөргөл. хүн төрөлхтний хамгийн анхны сүсэг бишрэлийн зүйл. ингэж хамаагүй дур мэдэн бичиж болохгүй. өнөөдөр л ингэж үнэ цэнээ алдаад байгаа болохоос биш нарийн зүйл юм шүү.
2014-04-21
эгч нь:
бѳѳ болсон гэж мунхарсан хүмүүс хүний ѳвчин зовлон дээр ашиг олж үхлүүт ѳвчтэй хүнийг хүртэл бѳѳ болвол эдгэнэ гэж хуурч эмчилгээг нь тасалдуулж гэр бүлийнхнийг чирэгдүүлж мѳнгѳ авч хувцас хэрэгсэл үнэтэй шахаж зовоож байна. ийм бусармаг байдлыг энэ тѳр засаг таслан зогсоож ядаж шулж мѳлжихийг нь болиулж ѳгѳѳч эдгэнэ гэж итгэсээр бурхны оронд очсон дүү минь луйварчин ,бѳѳгѳѳс, хариугаа авна гэж найдаж байна хүмүүсээ битгий хууртаарай дүүгээ бодохоос зүхх шимширч байна
2014-04-21
шашингүйч:
хувь хүн шүтэж болноо. харин баахан суврага, бурханы сэрэг дүр гэж мөнгө, хөрөнгө үрж , хүмүүсийг тархийг зохион байгуулалтайгаар, санаатайгаар угааж, мунхруулдагаа болимоор ...
2014-04-21
буддизм, бөө:
гэхээсээ илүү наад сарандаваа, оюунгэрэл хунтайж хэн ч билээ тэд нарынхаа тухай бичээч.
2014-04-21
хөх монгол:
уламжлалт бурханы шашин шүтэх нь зүйтэй. монголчуудын эв нэгдэл тусгаар тогтнолыг бүрэн хангаж чадаж байсан болоод хойшид чадах шашин бол бурхан будда юм.
2014-04-21
зочин:
бөө мөргөл бол монголын өөрийнх нь үндсэн шашин байсан. шашин ч гэждээ өөрсдөө байгаль дэлхийгээ хайрлаж мөргөж, аргадан гуй явсан зан үйл юм. бадамжав гуйа тийм болохоор их баримт мэдээлэл цуглуулж наад вмаа бич. энэнээс гадна байгаа мэдэмхийрхэгч сома, сарандаваа, оюунгэрэл гэх мэтийн ямар шашин мэдэгдэхгүй санаанаасаа зохиож хийрхэгчдийн тухай бичээрэй. наадуул чинь ард олны толгойг лам, бөөгөөс илүү худлаа юм ярьж угааж байна. харин шашны тухайд бол хүн бүр өөрийн сонгосон шашнаа шүтэх үндсэн хуулиар хамгаалагдсан эрхтэй шүү
2014-04-21
kalki:
shashin bas l hunii sanaanaas zohioson zuil tul chin unen bish. tegtlee itgedeg humuus yostoi notoii
2014-04-21
zamilan:
eh bulingartai bol adag n bulingartai. buddism tuilshirmal shuu dee. tegeed l duuren muhar suseg bhgui iu.
2014-04-21