“Согтуу” улирлыг соёлтой болгохсон
2014-04-20

Урин хавар айлчлан ирэхтэй зэргэцэн оюутан сурагчид эрдмийн их далайд аялсаны баяраа тэмдэглэхээр яарцгааж, “Хонхны баяр”-таа бэлтгэж эхэлдэг. Сурагч, оюутан ахуйн дурсамжууд ар араасаа хөвөрч, хүн бүхний сэтгэл гэгэлзсэн энэ л цагт сурагч, оюутнууд төгсөлтийн баяраа тэмдэглэх гээд  баяр хөөртэй ч  эргээд ангидаа уулзахгүй амьдралаа хөөн явах болсондоо хөнгөн гунигт автдаг билээ.

sd

Жилээс жилд  эрдмийн баярыг тэмдэглэх зардал, өртөг нэмэгдсээр л. Төгсөх буюу 11 дүгээр ангийн эрдмийн баярт багшийн бэлэг 30.000-40.000 төгрөг, монтаж 20.000-50.000 төгрөг, зугаалга нийллэг 40.000-60.000 төгрөг гээд л хамгийн багдаа  150.000-300.000 төргөгийн жишиг тогтсон байх жишээтэй.

s

Их, дээд сургууль төгсөгчдийн хонхны баяраар ганц өдөр гоёх хувцсаа оёулах, зургийн цомог, бичлэг, амралт, ресторан, сургуулийн хандив, автобус унаанд гэсээр зардал нэлээд гарна. Ромбо дипломоо аваагүй, шалгалт шүүлгээ өгөөгүй байж хонхны баяраа сүржин тэмдэглээд үхрийн сүүлэн дээр хутга гэдэг шиг юм болох нь ч бий. Дараа нь жинхэнэ ёсоор ромбо, дипломоо авчихаад дахиад эрдмийн баяр хийнэ. Мэдээж энэ бүгдэд зардал мөнгө их гарах нь тодорхой.

s

Дөрвөн жил үерхсэн андууд хаврын улиралд хамтдаа ханзарч, төгсөх анги гэх нэрийн дор сар гаруй хугацаанд үргэлжлэх зохион байгуулалттай шоу цэнгээн үргэлжилнэ. Амьдралынхаа турш хатуу дарс амсаж үзээгүй номноос салдаггүй томоотой нэгэн ч энэ л үеэр задарч, дарвидаг гэхэд үнэнээс хол зөрөхгүй болов уу.

s

Хонгорхон насны дурсамж үлдээх хонхны баярыг тэмдэглэхийн тулд  үндэсний уламжлалт баяр цагаан сараас ч илүү зардал гаргадаг болж. Оюутан охид хонхны баярын өдрөө үсний засалт, өмссөн дээл, гутал, барьсан цүнх, зүүсэн ээмэг бөгжөөрөө битүүхэндээ уралддаг бичигдээгүй хууль манайд аль хэдийнэ тогтчихсон. Төгсөлтийн баяртаа нэг оюутан дунджаар 500.000- 2.500.000 төгрөг зарцуулдаг аж.

s

Өдөр бүр машины өнгө, загвараа сольж хичээлдээ ирдэг баян оюутнуудын хувьд энэ нь нэг өдөр наргих мөнгөнөөс бага санагддаг бол зарим нь хүний хувцас гуйж өмсөөд баяртаа оролцдог. Ийм байдлаар хонхны баяр бол гангараа, бас шаналгаа. Оюутнууд сургууль дээрээ бужигналдаж байгаад Чингисийн талбайг хогийн сав болгож, тагтаа хооллонгоо зургаа татуулчихаад, Зайсан толгой өөд өгсөнө. Цаашлаад үнэтэй ресторанд орсны дараа амралтын газар руу явна.

s

Ингээд л сархад гэгч самуун идээтэй нөхөрлөдөг. Эрдмийн баяраа архины баяр болгохгүй байх ухаан манай сэхээтнүүдэд дутаж байгаа нь харамсалтай. Манай улсад жилд 30 мянга гаруй оюутан их, дээд сургууль төгсдөг аж. Тэдний ихэнх нь  эрдмийн баяраа энэ янзаар тэмдэглэж, уусан архи, дарсандаа шартсаар амьдралд хөл тавьдаг. Ажилд амьдралынхаа анхны гарааг шартаж эхлээд ч яах билээ.

s

Оюутнуудын дунд явуулсан судалгаагаар, архи, согтууруулах ундааг нэг дор их хэмжээгээр уудаг гэж 15- 24 насны хүүхэд, залуучуудын 52 хувь нь санал нийлж байна гэжээ. Манайд баяр ёслол болоход, тэтгэвэр тэтгэмж буух үед архидалт огцом ихсэж, эрүүлжүүлэх байрууд согтуу оюутнуудаар дүүрдэг гэдгийг мэргэжилтнүүд байнга хэлдэг.

s

Одоо жинхэнэ “согтуу” улирал эхлэх гээд байна. Ижий аавынхаа хөлсөө дуслуулж олсон хэдэн төгрөгийг архиар солихгүй хэрэггүй гэж зөвлөмөөр байна. Мөнгөн хонхны баяраа шилэн лонхны баяр болголгүй, дурсамж дүүрэн амьдралын босго байлгаасай.

s

П.Наран

Shuud.mn
Сонин хачин
zaluuchuud :
mongoliin zaluuchuud heden haltar ohidoo sogtooj bgaad *aaahaaa boliosoi unendee er humuus ni uursdiinhuu hiimori tsog zoliig l bhgui bolgoj bdag yum sh dee
2014-04-21
bodooch:
mongolchuud arkhi uuhaa bolisnii margaashnaas ny ediin zasag suirny shuu dee.joloochiin durem zorchson torguuliig tavin myanga bolgoj chadahgui bgaaatai adil.tiim bolchihvol ulsad orloho orohoo boliod tsagdaa nariinhaa tsaling tavij chadahaa boino.iim l yaduu oron shuu dee tseejee deldehees oor yu ch chadahgui.
2014-04-21
iree:
arhigui mongol gej baihaar shiitgel onogduulbal jasan um be tegvel ur dund hurne
2014-04-21
ta nar boddoo :
injeneriin medlegtei shuu boloh gj bgaa oyutnaas toon daraalaal tuunii hyzgaar medehgui yaj ulamjlal d.toololoo medej yaj injener bolohgj bgaan be odoo tugsuj bj arai ch dee geheer uurlaad huvisanaad bhiin kkk oyutan gj hog *r arhichin yanhan iim l yum bolloo odoo dund surguuli bas hog *riin gazar amerikt gaj etgeeduud huuhduud ruu gal neelee gdeg tend yag unendee gal neesen huuhed ni eruul huuhed bsan yum sh dee
2014-04-21
irgen:
bid arhig mash unetei zardag bolyooo
2014-04-21
irgen:
arhichin ireedui l bna daa bidend
2014-04-21
зочин:
одоогийн оюутнууд цаанаа л нэг өлөн золбин. сэхээтэн гэж харагдааггүй. тэднийг боловсролтой болоод төгслөө гэж бодож байвал эндүүрэл, тэд боловсролтой болоогүй. зүгээр л боловсролд хэсэг зуур суралцсан гэж хэлвэл зөв.
2014-04-21
tiim ee:
tiim ee sogtuu uliral unen shuu
2014-04-21
arhi hor zaluusaa:
gudamj talbai ortsig kamerjuulah heregtei tegehgui bol sogtuu humuus yanz buriin zuiliin hohirogch bolj hohirsoor .huuheduud 3 dugaar angias ni arhini hor hunuulig surgaltand oruulaj zaah bolon turshiltaar uzeh .ger buluud hamt arhidah ni mash emh zambraagui heruul margaan zodoon boloh undes uusver yum .arhichin hund uruu datagdah bolon davraaj dorgioj uulgahgui baih ni chuhal
2014-04-21
arhini delguur olon bna:
arhini delguur denduu olon 1 km hurehgui gazar barag 6 bna daa hudlaa gevel toolood hun bur irgen toirni arhi zardag delguuree toolood uz
2014-04-21
horvoogiin udur tootoi :
arhind buruu uguh hereggui arhichin d l buruu uguh heregtei mun oluulaa darvij huurch uuhdaa hun bur uuriiguu hynaj bodoj uuh heregtei.zarim negen emegtei us met zalgij uuh ni zohisgui,zarim negen emegtei udur bur yag emegtei hun shig uuh yum arhi uudag eej aav ah duu emee uvuu huuhed yasanch ger buld az jargal avchirahgui.bugdeeree eruul uhaanaar jargaltai ger buldee saihan amidraarai.horvoogiin udruud tootoi shuu humuusee
2014-04-21
zochin:
malnyydxyn tolgoitoi bol gydrax arxia bolix xeregtei ali ve ter olj avcan bolovcrol xoosoon gaval etseg exiinxee xuls tsyciig corogchid ene xymyyciig bi bolgocon bagsh cyrgyyli ex etseg bygd bodox tsag bolson mongo;ooc uur xaana ch iim ym baixgyi
2014-04-20
zochin:
malnyydxyn tolgoitoi bol gydrax arxia bolix xeregtei ali ve ter olj avcan bolovcrol xoosoon gaval etseg exiinxee xuls tsyciig corogchid ene xymyyciig bi bolgocon bagsh cyrgyyli ex etseg bygd bodox tsag bolson mongo;ooc uur xaana ch iim ym baixgyi
2014-04-20
demberiin zowshu:
gehdee ene arhinaas mongolchuud hesegtee l salahgui bizde unende l hetsu bdald b.ashu mongolchuud tun burheg b.ada
2014-04-20
dember:
arxi xezee ch xynd sain yum avchirch baigaagyi. exdee munxiin us beleglex gesen neg xynii turshiltiin aldaa shyy dee. minii mongoliin ard tymen arxia bolio, mongol tsus ene spirtiig xyleej avax zoxildlogoo baidaggyi ni ynen. orosuudad bol oor xereg. xarin ch zaluuchuud tsagaan arxinaas tatgalzaj, pivo vino uux boljee. zov shyy
2014-04-20
irgen:
arhigui mongol gej hudlaa jarihaa baih heregtee garsan ur dun alga
2014-04-20
undarmaa:
arai dendvv yuma toswiin tsalingaas ilvv bh da yadgiin ter ch heterne
2014-04-20