Италид зайгаар ажилладаг галт тэрэг нэвтрүүлнэ

Италид зайгаар ажилладаг галт тэрэг нэвтрүүлнэ

Италийн төмөр замын гол тээвэрлэгч шинэ үеийн 135 галт тэрэг үйлчилгээнд нэвтрүүлэхээр бэлдэж байгаа гэнэ. Энэ талаар МИР24 суваг мэдээлжээ. Эх сурвалжийн мэдээлснээр, шинэ үеийн галт тэрэгнүүд нь дизель, цахилгаан болон аккумлятор гэсэн тэжээлийн гурван эх үүсвэрийг ашиглах боломжтой гэнэ.

Дэлгэрэнгүй
ОХУ-д дайнд илгээхээр эмэгтэйчүүдийг армид элсүүлж эхэлжээ

ОХУ-д дайнд илгээхээр эмэгтэйчүүдийг армид элсүүлж эхэлжээ

Хэдийгээр эмнэлгийн ажилтны хэрэгцээ бага байгаа гэж Оросын цэргийн удирдлагууд мэдэгдэж байсан ч фронт дээр ийм мэргэжилтнүүд дутагдаж байгаа талаарх мэдээлэл Оросын хараат бус хэвлэлүүдээр гарч байв. Тухайлбал, дөрөвдүгээр сарын сүүлээр "Калашников" тактикийн анагаах ухааны концерны сургалтын төвийн дарга Артем Катулин мэдэгдэл хийхдээ Украинд амиа алдсан Оросын цэргийн алба хаагчдын талаас илүү хувь нь хожимдож эмнэлгийн тусламж авсны улмаас амиа алдсан, мөн ийм шалтгаганаар олон цэрэг хөгжлийн бэрхшээлтэй болсон хэмээн онцолж байлаа.

Дэлгэрэнгүй
Оёдлын машинаар уран зураг бүтээдэг эр

Оёдлын машинаар уран зураг бүтээдэг эр

Түүний бүтээл нь гүйцэтгэлийн хувьд уран зураг биш харин оёдол, хатгамал хэдий ч хосгүй зураг мэт харагддаг гэнэ. Арун багаасаа л зурах дуртай, алдартай зураач болохыг хүсдэг байсан ч 15 настайд нь аав нь гэнэт өөд болсноор төлөвлөөгө нь өөрчлөгджээ.

Дэлгэрэнгүй
Францын үймээний үеэр есөн настай хүү баривчлагджээ

Францын үймээний үеэр есөн настай хүү баривчлагджээ

Францад зургадугаар сарын 27-ны өдөр машин жолоодож явахдаа зөрчил гаргаж, цагдаагийн шаардлагыг биелүүлээгүйн улмаас буудуулж, газар дээрээ нас барсан хэрэг гарсан. Энэ хэргийн дараа эсэргүүцэл дэгдэж, улмаар эмх замбараагүй байдал Францын хотуудыг бүрхсэн юм. 

Дэлгэрэнгүй
Пригожиний гэрт нэгжлэг хийн хураасан мөнгө, зэвсгийг эргүүлэн өгчээ

Пригожиний гэрт нэгжлэг хийн хураасан мөнгө, зэвсгийг эргүүлэн өгчээ

Оросын "Вагнер" хувийн цэргийн компанийн эзэн Евгений Пригожин зургадугаар сарын 24-нд бослого гаргасныхаа дараа Беларусийн Ерөнхийлөгч Лукашенкотой хэлэлцээ хийсний дүнд Беларусийг зорьсон. ОХУ-ын эрх баригчид түүний эсрэг хэрэг үүсгэхгүй гэж мэдэгдсэн ч Пригожинтой холбоотой бүхий л бизнесийг шалгахаар болсон юм. Энэ хүрээнд Пригожиний гэрт нэгжлэг хийжээ. 

Дэлгэрэнгүй
FT: Ши Жинпинь Путинд хандан цөмийн зэвсэг хэрэглэхгүй байхыг анхааруулсан

FT: Ши Жинпинь Путинд хандан цөмийн зэвсэг хэрэглэхгүй байхыг анхааруулсан

БНХАУ-ын дарга Ши Жинпинь 2023 оны гуравдугаар сард Москвад айлчилж, Путинтэй уулзах үеэрээ Украинд цөмийн зэвсэг хэрэглэхгүй байхыг анхааруулсан гэнэ. Энэ талаар  Баруун болон Хятад дахь албаны этгээдүүдээс авсан эх сурвалжтайгаар Financial Times сонина мэдээлжээ. 

Дэлгэрэнгүй
Цукерберг: Threads сүлжээ хэдхэн цагийн дотор таван сая хэрэглэгчтэй болсон

Цукерберг: Threads сүлжээ хэдхэн цагийн дотор таван сая хэрэглэгчтэй болсон

Энэ сүлжээ Твиттерийг шахах зорилготой бөгөөд англи, хятад, орос зэрэг 30 гаруй хэлийг дэмжих аж. Мөн Инстаграм хэрэглэгчид өөрийн профайл болон дагагчдаа шилжүүлж болох гэнэ.

Дэлгэрэнгүй
Садыр Жапаров Монголд айлчлах үеэрээ Киргизийн ЭСЯ-ыг нээнэ

Садыр Жапаров Монголд айлчлах үеэрээ Киргизийн ЭСЯ-ыг нээнэ

Киргизийн Ерөнхийлөгч Садыр Жапаров энэ сарын 9-11-ний өдрүүдэд Монгол Улсад төрийн айлчлал хийнэ гэж Киргизийн Төрийн тэргүүний захиргааны гадаад бодлогын хэлтэс мэдээлжээ. 

Дэлгэрэнгүй
ISW: Москва дахин бослого гарахаас сэрэмжилж, бэлтгэл хийхээр зэхэж байна

ISW: Москва дахин бослого гарахаас сэрэмжилж, бэлтгэл хийхээр зэхэж байна

Зургадугаар сарын 24-ний өдөр Вагнер цэргийн компани бослого үйлдэхээр завдсаны дараа Оросын эрх баригчид тус улсад зэвсэгт бослого дахин гарах эрсдэлтэй гэж үзэн ихээхэн болгоомжилж байгаа гэж Дайн судлалын хүрээлэн (ISW)-ийн шинжээчид үзэж байгаа аж. Тэд энэ талаараа долдугаар сарын тавны өдөр гаргасан тайландаа тусгажээ. 

Дэлгэрэнгүй
Сальвадорын Ерөнхийлөгч асан Фунесд зургаан жилийн ял оноожээ

Сальвадорын Ерөнхийлөгч асан Фунесд зургаан жилийн ял оноожээ

Сальвадорын шүүх тус улсын Ерөнхийлөгч асан Маурисио Фунест татвараас зайлсхийсэн хэргээр зургаан жилийн эчнээ ял оноожээ. Энэ талаар Ройтерс агентлаг дамжуулсан байна. 

Дэлгэрэнгүй
Мета компаниас гаргасан Твиттертэй ижил сүлжээг татаж авах боломжтой болжээ

Мета компаниас гаргасан Твиттертэй ижил сүлжээг татаж авах боломжтой болжээ

Марк Цукербергийн Мета компаниас гаргасан Threads олон нийтийн сүлжээний аппликейшн AppStore-д байршжээ. Энэ аппликейшнийг долдугаар сарын зургааны өдрөөс эхлэн татах боломжтой аж.

Дэлгэрэнгүй
Путин: Орос, Хятадын хэлэлцээрийн 80 гаруй хувь нь үндэсний валют ашигладаг

Путин: Орос, Хятадын хэлэлцээрийн 80 гаруй хувь нь үндэсний валют ашигладаг

ОХУ, БНХАУ-ын хоорондын хэлэлцээрийн 80 гаруй хувь нь үндэсний валютаар хийгдэж байгаа гэнэ. Энэ талаар Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын цахим дээд хэмжээний уулзалтын үеэр Владимир Путин мэдэгджээ. 

Дэлгэрэнгүй
ОХУ-ын иргэд машинтайгаа Герман руу нэвтэрвэл машиныг нь хураана

ОХУ-ын иргэд машинтайгаа Герман руу нэвтэрвэл машиныг нь хураана

Тодруулбал, зургадугаар сарын 30-ны өдөр "Фонтанка" сонинд нийтлэгдсэн мэдээлэлд өгүүлснээр, Германд ОХУ-ын иргэдийн Оросын дугаартай машиныг "хоригт заасан" гэсэн шалтгаанаар хурааж эхэлсэн байна. Энэ мэдээлэлтэй холбоотойгоор РБК агентлаг ХБНГУ-ын Гаалийн ерөнхий газраас тодруулга авчээ. 

Дэлгэрэнгүй
Цагаан ордны ажилтнуудыг хар тамхины сорил өгөхийг уриалжээ

Цагаан ордны ажилтнуудыг хар тамхины сорил өгөхийг уриалжээ

Цагаан ордонд саяхан цагаан нунтаг бодис илэрч, энэ нь кокаин байсан нь тогтоогдсон. Энэ хэрэгтэй холбоотойгоор АНУ-ын Конгрессын Төлөөлөгчдийн танхимын гишүүн Маржори Тейлор Грин Цагаан ордонд ажиллаж, амьдардаг хүн бүхнийг хар тамхины сорил өгөхийг уриалжээ. 

Дэлгэрэнгүй
Аадар борооны улмаас Хятадад 15 хүн амиа алджээ

Аадар борооны улмаас Хятадад 15 хүн амиа алджээ

Долдугаар сарын гуравнаас дөрөвний өдрүүдэд орсон аадар борооны улмаас Хятадын Чунцин хот ноцтой хохирол амсчээ. Энэ нутагт дөрвөн хүн сураггүй болж, олон хүн амиа алдсан талаар Жэнминь жибао сонин мэдээлсэн байна. 

Дэлгэрэнгүй
Вашингтонд Тусгаар тогтнолын өдрийг тэмдэглэх үеэр иргэд рүү бууджээ

Вашингтонд Тусгаар тогтнолын өдрийг тэмдэглэх үеэр иргэд рүү бууджээ

АНУ-д Тусгаар тогтнолын өдрийг тэмдэглэх үеэр Вашингтонд зэвсэгт этгээд халдлага үйлджээ. Энэ талаар Ройтерс агентлаг дамжуулсан байна. 

Дэлгэрэнгүй
Өнгөрсөн сард сүйрсэн Титан шумбагч өмнө нь аянганд цохиулж байжээ

Өнгөрсөн сард сүйрсэн Титан шумбагч өмнө нь аянганд цохиулж байжээ

Зургадугаар сард Атлантын далайн ёроолд сүйрч, таван хүний амь насыг авч одсон Титан шумбагч аппарат таван жилийн өмнө аянганд цохиулж, ноцтой гэмтэл авч байжээ. Энэ талаар ярьсан дүрс бичлэг Юүтүб хуудаснаас устгагдсан гэж The Insider мэдээлсэн байна.

Дэлгэрэнгүй
Колизейн ханан дээр нэрээ сийлсэн жуулчин Ромын эрх баригчдад хандан гэмшсэн захидал илгээжээ

Колизейн ханан дээр нэрээ сийлсэн жуулчин Ромын эрх баригчдад хандан гэмшсэн захидал илгээжээ

Энэ хэргийг Ромын Прокурорын газар шалгаж байгаа бөгөөд хэргийг Данаилов гэх жуулчин үйлдсэнийг Их Британид очсон хойно нь тогтоосон юм. Залуу жуулчны үйлдэл хэвлэл болон олон нийтийн дунд ихээхэн дургүйцэл төрүүлж байв.

Дэлгэрэнгүй
Киевийн шүүх дээр шүүгдэгч бөмбөг дэлбэлж, амиа хорложээ

Киевийн шүүх дээр шүүгдэгч бөмбөг дэлбэлж, амиа хорложээ

РБК агентүлагийн мэдээлснээр, шүүгдэгч нь "Ciч" сайн дурын батальоны дайчин Игорь Гуменок гэгч байсан гэнэ. Түүнийг 2015 онд Украины Дээд радын байрны өмнө болсон жагсаалын үеэр алан хядах ажиллагаа үйлдсэн хэмээн буруутгаж байсан аж. Игорь Гуменок урьдчилан саатуулах төвд саатуулагдаж байсан бөгөөд долдугаар сарын тавны өдрийн шүүх хурлаар түүнд авсан таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг сунгах ёстой байсан гэнэ. 

Дэлгэрэнгүй
ФОТО: 6,8 тэрбум рублийн өртөгтэй Путиний хуягт галт тэрэг

ФОТО: 6,8 тэрбум рублийн өртөгтэй Путиний хуягт галт тэрэг

Оросын Ерөнхийлөгч Владимир Путин Хойд Солонгосын удирдагчийн адилаар хуягт галт тэргээр зорчдог гэсэн мэдээлэл хэдэн сарын өмнө ил болж байлаа. "Досье" төслийн мэдээлснээр энэ галт тэргийг тохижуулахад Оросын төсвийн хөрөнгөөс 6,8 тэрбум рубль буюу монгол мөнгөөр тооцвол 326 тэрбум төгрөгийн хөрөнгө зарцуулжээ. 

Дэлгэрэнгүй