ОХУ-д дайнд илгээхээр эмэгтэйчүүдийг армид элсүүлж эхэлжээ
2023-07-07

ОХУ 2022 оны хоёрдугаар сарын 24-ний өдөр Украин руу халдаж, дайн дэгдээснээсээ хойш бие бүрэлдэхүүний ихээхэн хохирол амссан. Бие бүрэлдэхүүний хохирлоо нөхөхийн тулд хэсэгчилсэн дайчилгаа зарлаж, хоригдлуудыг суллаж байсан Оросын эрх баригчид энэ удаад эмэгтэйчүүдийг "онилжээ".

 

"7х7" сонины мэдээлснээр, Оросын Омск хотод Батлан хамгаалах яамтай гэрээ байгуулахыг уриалсан сурталчилгаа гарч эхэлсэн гэнэ. Зураг дээр цэргийн дүрэмт хувцастай эмэгтэй "эрчүүдтэй мөр зэрэгцэн зогсох"-ыг уриалах аж. Цэргийн албанд эмч, бага эмч, сувилагч, тогоочдыг элсүүлэхээр уриалж байгаа гэнэ.

 

Сонины сэтгүүлч сурталчилгаан дээрх утасны дугаараар Омск хотын цэргийн комиссарын газар руу утасдан, лавлажээ. Цэргийн комиссарын газар эмэгтэйчүүдийг элсүүлж байгааг баталсан бөгөөд 50  хүртэлх насны эмэгтэйчүүд гэрээ байгуулж болно хэмээн мэдээлсэн байна. Гэрээ байгуулах хамгийн бага хугацаа нэг жил, энэ хугацаанд ээлжийн амралт өгөхгүй аж. Мөн хатуу шаардлага тавигдаагүй, тухайлбал сувилагч эсвэл тогооч нар мэргэжлийн боловсрол эзэмшсэн байх шаардлагагүй гэнэ.

 

Батлан хамгаалах яамтай гэрээ байгуулсан эмэгтэйчүүдийг хаашаа илгээх нь тодорхойгүй. Омскийн цэргийн комиссарын газрын мэдээлснээр, цэрэгт элссэн эмэгтэйчүүдийг Оросын бүс нутгууд руу илгээх аж. Оросын эрх баригчид 2022 оны намар эзлэн түрэмгийлж авсан Донецк, Луганск, Херсон, Запорож зэрэг Украины нутгууд ч ОХУ-ын бүс нутагт тооцогддог юм.

 

Эх сурвалжийн мэдээлснээр, цэрэгт элссэн эмэгтэйчүүдийн цалингийн хэмжээг цэргийн комиссарын газар тодорхой мэдээлээгүй гэнэ. Цэргийн комиссарын газрын ажилтны өгүүлснээр, эхний сард "захирагчийн нэрэмжит" 100 мянган рубль (shuud.mn: монгол мөнгөөр 4,9 сая төгрөг), дараагийн гурван сард сар бүр 50 мянган рублийн хөлс олгох гэнэ. Түүнчлэн эмэгтэй алба хаагчид 195 мянган рублийн (shuud.mn: монгол мөнгөөр 9,5 сая төгрөг орчим) хэмжээтэй Ерөнхийлөгчийн нэрэмжит нэг удаагийн тэтгэмж авах юм байна. Армид элсэхийн тулд гэрээгээр цэргийн алба хаах хүмүүсийг элсүүлэх газарт өргөдөл гаргах аж.

 

Энд дуулгахад, 2023 оны гуравдугаар сарын долооны өдөр Оросын Батлан хамгаалахын сайд Сергей Шойгу Украинтай хийж буй дайнд 1100 эмэгтэй оролцож байгаа, тэдний гурван хүн тутмын нэг нь төрийн шагнал хүртсэн хэмээн мэдэгдэж байв. Оросын Зэвсэгт хүчний эгнээнд нийтдээ 39 000 эмэгтэй алба хаадгийн 5000 нь офицерийн бүрэлдэхүүнд багтдаг хэмээн Шойгу онцолж байлаа.

 

Эмэгтэйчүүдийг фронт руу илгээх тухай асуудал Орост дайчилгаа зарлагдсаны дараа хөндөгдөж байлаа. Тухайн үед Шойгу мэдэгдэл хийхдээ эмэгтэйчүүдийг цэрэгт татахгүй, "цаашдын төлөвлөгөөнд ч багтаагүй" хэмээн онцолж байв. Гэхдээ эмнэлгийн ажилтнуудыг татаж болзошгүй хэдий ч "ийм мэргэжилтнүүдийн хэрэгцээ бага байгаа" гэж Ерөнхий штаб мэдэгдэж байсан юм.

 

Хэдийгээр эмнэлгийн ажилтны хэрэгцээ бага байгаа гэж Оросын цэргийн удирдлагууд мэдэгдэж байсан ч фронт дээр ийм мэргэжилтнүүд дутагдаж байгаа талаарх мэдээлэл Оросын хараат бус хэвлэлүүдээр гарч байв.

 

Тухайлбал, дөрөвдүгээр сарын сүүлээр "Калашников" тактикийн анагаах ухааны концерны сургалтын төвийн дарга Артем Катулин мэдэгдэл хийхдээ Украинд амиа алдсан Оросын цэргийн алба хаагчдын талаас илүү хувь нь хожимдож эмнэлгийн тусламж авсны улмаас амиа алдсан, мөн ийм шалтгаганаар олон цэрэг хөгжлийн бэрхшээлтэй болсон хэмээн онцолж байлаа.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Tsendayush.davaasuren@gmail.com:
Аймшигт дайнаа зогсоохыг фашист Путингаас шаардаж байна
2023-09-13
Зочин:
Оюунэрдэнэ ч гэсэн эмэгтэйчүүдийг цэрэгт тат гэж л байсан . Эх ороныхоо төлөө орос гэхгүй . Эмерик чинь хүртэл явуулна . Юу ч хийлгэнэ
2023-07-12
Irgen:
Yer USAA l bodoe do orosuud bidnees. Asuuhgui l bolow uu
2023-07-09
Irgen:
Dain bol dain
2023-07-08
ДБаярсайхан:
Эх орны дайн шиг болж байх шиг,эмэгтэйчүүдээ хүндлээсэй!?Энэ дайн түргэн дуусах болтугай!?
2023-07-08
Аль ч орон ийм арга хэмжээ авч байгаа .юу нь онцгой буруу гэж.
2023-07-08
Зочин:
Яагаад улаан загалмай, хүмүүнлэгийн ажилд оролцож болохгүй гэж.Манай бэргэн дайны үед шуурган гал доор шархтан зөөгөөд явж байсан хүн. Ухамсар нь уландаа оржээ зарим хүмүүс .
2023-07-07
Манай авгайчуул яваач
2023-07-07
Монголыг Алс дорнодныхоо 1-н автономит муж улс гэж үздэг байсан Азизов манай БОССОН ХӨХСӨН БООВ бүлгэмийг сайн дурын ганц рот цуглуулаад өгчих болов уу яав гэж нүдээ ширгэтэл харж горьдоод хоосон нутаг буцсан даа..
2023-07-07
Aргаа барж алаа маажна гэдэг нь болж байр шив.
2023-07-07
иргэн:
Зоригтой дайчин гэдэг Орос эрчүүд хаана бна?
2023-07-07
zochin:
yagaad bolokhgyi gej
2023-07-07