ОХУ, БНХАУ-ын хоорондын хэлэлцээрийн 80 гаруй хувь нь үндэсний валютаар хийгдэж байгаа гэнэ. Энэ талаар Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын цахим дээд хэмжээний уулзалтын үеэр Владимир Путин мэдэгджээ.
Тодруулбал, нийт арилжааны хэлэлцээрийн 80 гаруй хувь нь рубль, юаниар тооцоо хийгдэж байгаа гэнэ. Түүнчлэн 2022 онд ШХАБ-ын гишүүн орнуудтай хийсэн экспортын үйл ажиллагаанд эзлэх рублийн хувь 40 хувийг давсан, худалдааны хэмжээ 37 хувиар өссөн гэж Путин онцолсон байна.
Энэ дээд хэмжээний уулзалтын үеэр БНХАУ-ын дарга ши Жинпинь үг хэлэхдээ ШХАБ-ын гишүүн орнуудыг үндэсний валютаар хийх тооцоог нэмэгдүүлэх, "Бүс ба зам" санаачилгад нэгдэхийг уриалжээ.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |