Францад зургадугаар сарын 27-ны өдөр машин жолоодож явахдаа зөрчил гаргаж, цагдаагийн шаардлагыг биелүүлээгүйн улмаас буудуулж, газар дээрээ нас барсан хэрэг гарсан. Энэ хэргийн дараа эсэргүүцэл дэгдэж, улмаар эмх замбараагүй байдал Францын хотуудыг бүрхсэн юм.
Үймээний үеэр цагдаагийнхан олон мянган хүнийг баривчлан саатуулсан бөгөөд тэдний ихэнх нь 17 настнууд байсан талаарх мэдээлэл гарч байв. Тэдний дунд есөн настай хүүхэд ч байсан гэнэ.
Франс Пресс агентлагийн мэдээлснээр, долдугаар сарын нэгнээс хоёронд шилжих шөнө хогийн сав шатаасан хэргээр есөн настай хүүхэд саатуулагджээ. Үймээний үеэр сав шатааж зөрчил гаргасан түүнийг саатуулсны дараа эцэг эхэд нь хүлээлгэн өгсөн байна.
Энд дуулгахад, Францад гарсан үймээний үеэр зургаан өдрийн дотор 3625 хүн баривчлагдсаны 1124 нь насанд хүрээгүй хүүхдүүд байсан гэнэ. Одоогоор 380 хүнд хорих ял оноох шийдвэр гарчээ.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |