Италид зайгаар ажилладаг галт тэрэг нэвтрүүлнэ
2023-07-07

Италийн төмөр замын гол тээвэрлэгч шинэ үеийн 135 галт тэрэг үйлчилгээнд нэвтрүүлэхээр бэлдэж байгаа гэнэ. Энэ талаар МИР24 суваг мэдээлжээ. Эх сурвалжийн мэдээлснээр, шинэ үеийн галт тэрэгнүүд нь дизель, цахилгаан болон аккумлятор гэсэн тэжээлийн гурван эх үүсвэрийг ашиглах боломжтой гэнэ.

 

Эдгээрийн дундаас хамгийн экологид ээлтэй нь зайгаар ажилладаг галт тэрэг болох бөгөөд ингэснээр нүүрстөрөгчийн хаягдал, түлшний зарцуулалтыг хоёр дахин бууруулна гэж төмөр замын тээвэрлэгч компани мэдэгджээ. Шинэ галт тэрэгнүүд нь 160 км/цаг хурдлах чадвартай. Гэхдээ зайгаар ажилласан үед 15 км/цагаас дээш хурд авах боломжгүй тул хот дотор болон хот руу ойртох үед галт тэргийг зайн эх үүсвэр рүү шилжүүлэх аж.

 

Цаашлаад, хоёр жилийн дараагаас 100 км зам туулах чадвартай бүрэн цахилгаан галт тэргийг хөдөлгөөнд нэвтрүүлэхээр зэхэж байгаа гэнэ. Харин 2030 он гэхэд зайны хүчин чадлыг нэмэгдүүлж, туулах замыг бүхэлд нь зайн эх үүсвэрээр туулдаг болгохоор төлөвлөж байгаа юм байна.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин