Цагаан ордонд саяхан цагаан нунтаг бодис илэрч, энэ нь кокаин байсан нь тогтоогдсон. Энэ хэрэгтэй холбоотойгоор АНУ-ын Конгрессын Төлөөлөгчдийн танхимын гишүүн Маржори Тейлор Грин Цагаан ордонд ажиллаж, амьдардаг хүн бүхнийг хар тамхины сорил өгөхийг уриалжээ.
"Цагаан ордны ажилтнууд болон захиргааныхан, түүнчлэн Хантер Байден (shuud.mn: Ерөнхийлөгч Байдены хүү) хар тамхины сорилд хамрагдаж болох эсэхийг би мэдэхийг хүсэж байна" хэмээн Маржори Тейлор Грин олон нийтийн сүлжээн дэх хуудсандаа бичжээ. Түүнчлэн АНУ-ын тэргүүн эмчилгээний зрриулалтаар ямар эм эсвэл хар тамхины төрлийн бэлдмэл ашиглаж байгаагаа мэдээлэх ёстой гэж онцолсон байна.
Үүнээс өмнө, Цагаан ордны номын сангаас нунтаг хэлбэртэй, цагаан өнгийн бодис олдсон юм. Шинжилгээ хийхэд энэ нь кокаин болох нь тогтоогдож байв. Энэ бодис Цагаан ордонд олдсон учир шалтгааныг олох мөрдөн шалгалтын ажил эхэлсэн гэж Нууц албаны төлөөлөгч Энтони Гульельми мэдэгдэж байсан юм.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |