Киевийн шүүх дээр шүүгдэгч бөмбөг дэлбэлж, амиа хорложээ
2023-07-06

Киевийн Шевченковын дүүргийн шүүхийн байранд долдугаар сарын тавны өдөр дэлбэрэлт болжээ. Энэ талаар тус улсын Дотоод хэргийн яамны төлөөлөгч Марьяна Рева мэдэгдсэн байна. 

 

Киевийн цэргийн захиргааны мэдээлснээр, шүүхийн байрны бие засах газарт дэлбэрэлт болжээ. Энэ хэргийг шүүх хуралд ирсэн шүүгдэгч үйлдсэн аж. Урьдчилсан мэдээллээр, шүүгдэгч шүүхийн байрнаас зугтахыг оролдож, улмаар гранат дэлбэлсэн байна. 

 

РБК агентүлагийн мэдээлснээр, шүүгдэгч нь "Ciч" сайн дурын батальоны дайчин Игорь Гуменок гэгч байсан гэнэ. Түүнийг 2015 онд Украины Дээд радын байрны өмнө болсон жагсаалын үеэр алан хядах ажиллагаа үйлдсэн хэмээн буруутгаж байсан аж. Игорь Гуменок урьдчилан саатуулах төвд саатуулагдаж байсан бөгөөд долдугаар сарын тавны өдрийн шүүх хурлаар түүнд авсан таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг сунгах ёстой байсан гэнэ. 

 

Шүүх хурал болохын өмнөхөн тэрбээр бие засах газарт нуугдаж, оргохыг завдсан бөгөөд үүний дараа гранат дэлбэлсэн байна. Энэ дэлбэрэлтийн улмаас хоёр алба хаагч шархадсан гэсэн мэдээлэл гарч байсан бол сүүлд гарсан мэдээллээр дэлбэрэлт үйлдсэн шүүгдэгч  амиа алджээ. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
З:
Тамлагдаж байснаас амиа хорлосон нь дээрээ.
2023-07-09
Эздүүд нь түүнд гранат дэлбэлж үхэхийг санал болгожээ
2023-07-06