Малайзад зарим төрлийн хэрэгт оноох цаазын ялыг цуцаллаа
Малайзын эрх баригчид зарим төрлийн гэмт хэрэгт оноох цаазын ялыг цуцалжээ. Үүнтэй холбогдох хууль мягмар гарагт хүчин төгөлдөр болсон хэмээн ТАСС агентлаг мэдээлсэн байна.
Малайзын эрх баригчид зарим төрлийн гэмт хэрэгт оноох цаазын ялыг цуцалжээ. Үүнтэй холбогдох хууль мягмар гарагт хүчин төгөлдөр болсон хэмээн ТАСС агентлаг мэдээлсэн байна.
АНУ-ын Төрийн департамент иргэддээ хандан БНХАУ руу зорчихоос аль болох татгалзахыг уриалжээ. Ийм уриалга бүхий мэдэгдэл Төрийн департаментын албан ёсны хуудсан дээр нийтлэгдсэн байна.
2023 оны эхээр Евгений Пригожиний нэр хүнд 41 хувиас 55 хувь болтлоо өсөж байв. Тэр дундаа Телеграм сувгаас мэдээлэл авдаг 45-59 насны эрчүүдийн дунд Пригожинийг дэмжигчид улам нэмэгдэж байжээ.
Бразилийн үндэсний шигшээ багийн довтлогч Неймар эзэмшдэг газар дээрээ газар шорооны ажил хийлгэснийхээ төлөө асар өндөр торгуулд унажээ. Энэ талаар The Mirror мэдээлсэн байна.
Өмнө нь Данийн Батлан хамгаалахын сайд тус улсад F-16 онгоцон дээр Украины нисгэгчдийг бэлтгэх ажлыг эхлүүлсэн хэмээн мэдэгдэж байлаа. Харин Кулебагийн өгүүлснээр, ямар ч бэлтгэл эхлээгүй байгаа аж. Зургадугаар сард нисгэгчдийг сургах ажил эхлэх байсан ч тооцоолол дээр алдсан тул хугацаа хэрэгтэй байгаа хэмээн Кулеба онцолжээ.
CNN агентлагийн мэдээлснээр, АНУ-ын төрийн тэргүүн бол ийм шийдвэр гаргаж чадах, гаргах ёстой тэр хүн нь мөн гэж Зеленский үзэж байгаа аж. Дайн өрнөж байх үед Украин НАТО-д элсэх боломжгүй гэдгийг Зеленский ойлгож байгаа ч НАТО-д уригдах нь чухал дохио болно гэж үзэж байгаагаа илэрхийлжээ.
Дэлбэрэлт болсон шалтгаан нь хий алдагдсантай холбоотой гэсэн урьдчилсан таамаглал гарчээ. "Тамхины өрөөнд тамхи татахаар асаагуураа асаахад тэр дороо дэлбэрсэн" хэмээн зоогийн газрын менежер ярьжээ.
Түүний өгүүлснээр, Оросын хуурай замын цэрэг Украинд ихээхэн хохирол амссан ч Тэнгисийн цэргийн хүчин болон Агаарын цэргийн хүчин хүчирхэг хэвээр байгаа гэнэ. Одоо Оросын анхаарал Украинд төвлөрсөн байгаа тул "хуурай замын цэргийн хүчнийхээ 94 хувийг Украинд байршуулсан" гэж Бауэр онцолсон байна.
Францад зургадугаар сарын 27-ны өдөр цагдаагийн алба хаагч 17 настай хүүг буудан хөнөөснөөс үүдэлтэй эсэргүүцэл эмх замбараагүй байдлаар үргэлжилж, зургаа хоногийн туршид энэ улсын томоохон хотуудад үймээн дэгдсээр байна.
Энэ зуур Францын хотуудад баривчилгаа үргэлжилж байгаа бөгөөд саатуулагдсан хүмүүсийн дундаж нас 17 , түүнээс ч бага насныхан байгаа гэнэ. Үймээн дэгдсэний улмаас сургуулиудын хичээлийг зогсоосон тул өсвөр насныхан гудамжны эсэргүүцэлд олноор оролцож байгаа аж. Улмаар Францын эрх баригчид хүүхдүүддээ анхаарал тавьж, үймээнд оролцуулахгүй байхыг эцэг эхчүүдэд уриалсны дээр хүүхдүүд нь эмх замбараагүй байдалд оролцсон эцэг эхчүүдэд хорих ял, 30 мянган еврогийн торгуулийн шийтгэл онооно гэж Францын Хуульзүйн сайд сануулсан байна.
Америкийн бизнесмен Илон Маск Блүмберг агентлагаас гаргадаг, дэлхийн 500 чинээлэг хүний рейтингэд нэгдүгээрт бичигджээ. Түүний хөрөнгө 200 гаруй тэрбумаар үнэлэгдэж байгаа аж.
Гэхдээ тэрбээр энэ мэдэгдэлдээ Вагнер компанийн цаашдын төлөвлөгөө болон өөрийгөө хаана байрлаж байгаа талаарх мэдээллийг өгсөнгүй. Пригожин бослогын дараа ганцхан удаа л мэдэгдэл хийж байсан бөгөөд зургадугаар сарын 26-ны өдөр түүний хэвлэлийн алба 11 минутын бичлэг цацсан юм. Энэ мэдэгдэлд тэрбээр "дэглэмийг унагах" гэж зориогүй хэмээж байлаа.
ОХУ дайн өдүүлсний дараахан буюу 2022 оны гуравдугаар сарын эхээр Юнилевер компани Орос руу хийх экспорт, энэ улсаас гарах импортыг зогсоож байгаагаа мэдэгдэж байсан юм. Түүнчлэн Орост хөрөнгө оруулахгүй, ОХУ-д зар сурталчилгаа, хэвлэл мэдээлэлд мөнгө зарцуулахгүй хэмээн онцолж байв.
Амстердамын Схипхол нисэх буудалд байх Schiphol Airport Retail компанийн татваргүй барааны дэлгүүрүүдэд хуванцар савтай ус зарахгүй байх шийдвэр гаргажээ. Энэ нь нэг удаагийн хуванцар сав хэт их ашиглаж байгаад олны анхаарлыг татах зорилготой гэж компанийн удирдлагууд мэдэгдсэн байна.
Сөүл хотноо Өмнөд Солонгосын үндэсний найрал хөгжмийн тоглолтон дээр робот-андроид EveR 6 удирдаачаар ажиллажээ. Энэ талаар Ройтерс агентлаг мэдээлсэн байна.
Домогт уран бүтээлч Мик Жаггер өмнө нь нэг л удаа гэрлэж байсан. Тэрбээр 1971-1978 оны хооронд Бьянка Жаггертай гэрлэж байжээ. Гэхдээ түүнд гэрлэлтээс гадуур төрсөн хүүхдүүд ч байдаг бөгөөд нийтдээ найман хүүхэдтэй аж.
Apple компани биеийн халуун хэмжигч, USB-C залгуураар цэнэглэгддэг болох зэрэг шинэ функцүүд бүхий шинэ AirPods чихэвч бүтээж байгаа гэнэ. Энэ талаар Блүмберг агентлаг мэдээлжээ.
Израиль дахь цахилгаан машин борлуулалтаар Америкийн Тесла компани 3298 цахилгаан машин зарж, гуравдугаарт бичигдсэн байна. Үүний араас 3134 машин борлуулсан, Өмнөд Солонгосын Hyundai Motor компани дөрөвдүгээрт бичигджээ.
Якутын нутаг дэвсгэрт ойн түймрийн улмаас онц байдлын дэглэм тогтоожээ. Одоогоор энэ улсын нутаг дэвсгэрт 110 түймэр асаж байгаа гэж ТАСС агентлаг мэдээлсэн байна.
Өнгөрсөн амралтын өдрүүдэд Чеченийн тэргүүн Рамзан Кадыровын "бие муу, үхлийн ирмэг дээр ирсэн, бөөр нь ажиллагаагүй болсон" гэх мэдээлэл тархаж байлаа. Үүний зэрэгцээ, Оросын Төрийн думын гишүүн Адам Делимхановыг сураггүй болсон гэх мэдээлэл ч гарч байв. Эдгээр мэдээллийг няцаан, Кадыров болон Делимханов нар олон нийтийн сүлжээгээр шууд эфирээр мэдэгдэл хийжээ.