Хар салхины улмаас Солонгос чиглэлийн нислэгийг цуцалжээ
Солонгосын хойгийг чиглэн ирж буй “ Канүн” хар салхины аюулаас сэргийлэх болон нислэгийн аюулгүй байдал, аюулгүй ажиллагааны шаардлагын дагуу энэ сарын 10-ны өдрийн Улаанбаатар -Сөүл - Улаанбаатар чиглэлийн, Улаанбаатар - Пусан - Улаанбаатар чиглэлийн нислэгүүдийг тус тус цуцалжээ.