Колизейн Флавиев амфитеатрын ханан дээр нэгэн эр зугаацан, нэрээ сийлжээ. Энэ хэргийн дараа Италийн Соёлын сайд Женнаро Санжулино жуулчныг нэн даруй олж саатуулахыг цагдаагийнханд уриалсан талаар бид өмнө нь мэдээлж байсан.
ВИДЕО: Колизейн ханан дээр нэрээ сийлсэн жуулчныг 15 мянган еврогоор торгоно
Колизейн ханан дээр нээрэ сийлсэн Британийн жуулчин үйлдсэн хэрэгтээ гэмшин, Ромын прокурорын газар болон хотын захиргаанд хандан захидал илгээжээ. Тэрбээр энэ захидалдаа энэхүү архитектур эртнийх гэдгийг мэдээгүй хэмээн бичсэн гэнэ.
"Ноцтой зөрчил гаргасан гэдгээ ухаарч, хүн төрөлхтний өвд учруулсан хохирлынхоо төлөө италичууд болон дэлхий дахинаас чин сэтгэлээсээ уучлалт гуйж байна " хэмээн жуулчин захидалдаа бичсэнийг il Messaggero сонин дамжуулжээ.
Энэ хэргийг Ромын Прокурорын газар шалгаж байгаа бөгөөд хэргийг Данаилов гэх жуулчин үйлдсэнийг Их Британид очсон хойно нь тогтоосон юм. Залуу жуулчны үйлдэл хэвлэл болон олон нийтийн дунд ихээхэн дургүйцэл төрүүлж байв.
Энд дуулгахад, Колизейг манай эриний 72 онд барьж эхлэн, манай эриний 80 онд дуусгаж байсан аж. Тавин мянган хүний багтаамжтай энэ байгууламжийг Эртний Ромд зугаа цэнгээн, тэр дундаа гладиаторуудын тулаан явуулахад ашигладаг байжээ.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |