Долдугаар сарын гуравнаас дөрөвний өдрүүдэд орсон аадар борооны улмаас Хятадын Чунцин хот ноцтой хохирол амсчээ. Энэ нутагт дөрвөн хүн сураггүй болж, олон хүн амиа алдсан талаар Жэнминь жибао сонин мэдээлсэн байна.
Эх сурвалжийн мэдээлснээр, Чунчин хотод орсон аадар борооны улмаас 15 хүн амиа алдаж, дөрвөн хүн ор сураггүй болжээ. Түүнчлэн 138 байшин нурж, 221 байшин гэмтсэн байна.
Улмаар дүүргийн намын хороо болон бүс нутгийн эрх баригчид аврах ажиллагааг эхлүүлсэн гэж эх сурвалж мэдээлжээ. Аадар борооны улмаас Чунчин хотод төмөр замын гүүр нурсан байна. Мөн хотын долоон голын усны төвшин аюултай төвшнөөс дээш гарч нэмэгджээ.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |