Киргизийн Ерөнхийлөгч Садыр Жапаров энэ сарын 9-11-ний өдрүүдэд Монгол Улсад төрийн айлчлал хийнэ гэж Киргизийн Төрийн тэргүүний захиргааны гадаад бодлогын хэлтэс мэдээлжээ.
"Бүгд Найрамдах Киргиз Улсын Ерөнхийлөгч Садыр Жапаров долдугаар сарын 9-11-ний өдрүүдэд Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар Монгол Улсад төрийн айлчлал хийнэ. Энэ айлчлалын хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, УИХ-ын дарга Г.Занданшатар нартай хоёр талт уулзалт хийнэ" гэж Киргизийн Ерөнхийлөгчийн захиргаанаас мэдээлжээ.
Эдгээр уулзалтын явцад хоёр талын худалдаа эдийн засаг, хөрөнгө оруулалт, соёлын салбар дахь хамтын ажиллагааны нөхцөл байдал, цаашдын хөгжлийн талаар ярилцах гэнэ. Мөн Киргизийн Элчин сайдын яамыг нээх аж.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |