Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ хугацаа, хүчин чадлаа бодож байгаад ямар харьцаатайгаар өгөх вэ гэдгээ тодорхой шийдэх ёстой ӨНӨӨДӨР: Б.Шарав “Сэрсэн тал”, “Аав ээж хоёр минь” дууны бүтээлийн 40 жил хүндэтгэлийн тоглолт Соёлын Төв Өргөөнд болно Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй бөгөөд улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой Улаанбаатарт 13 градус хүйтэн байна Дарь-Эх, Ганц худгийн ам орчимд 150 метр урттай үерийн хамгаалалтын сувгийг бүрэн засварлаж дууслаа “Хүүхэд хөгжлийн орчин үеийн асуудлууд III” олон улсын эрдэм шинжилгээний хурал боллоо Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНӨСУ-д үүрэг гүйцэтгэсэн энхийг сахиулагчдад одон, медаль гардууллаа Дорноговь аймагт ачааны автомашины хөдөлгүүрт хүн дарагджээ УИХ өнөөдөр Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэнэ ГЭР БҮЛИЙН ЭРҮҮЛ МЭНД...
ISW: Москва дахин бослого гарахаас сэрэмжилж, бэлтгэл хийхээр зэхэж байна
2023-07-06

Зургадугаар сарын 24-ний өдөр Вагнер цэргийн компани бослого үйлдэхээр завдсаны дараа Оросын эрх баригчид тус улсад зэвсэгт бослого дахин гарах эрсдэлтэй гэж үзэн ихээхэн болгоомжилж байгаа гэж Дайн судлалын хүрээлэн (ISW)-ийн шинжээчид үзэж байгаа аж. Тэд энэ талаараа долдугаар сарын тавны өдөр гаргасан тайландаа тусгажээ. 

 

ISW-ийн үзэж байгаагаар, Вагнер компанийн зэвсэгт бослогын дараа Москва мужийн цагдаагийн газар чадвараа дээшлүүлэх зорилгоор хотын байлдааны тактикийн бэлтгэл, хөнгөн пулеметаар буудах, гаранат шидэх бэлтгэл хийхээр болсон аж. Энэ нь Оросын эрх баригчид цаашид гарч болзошгүй аюул заналаас дэглэмийг хамгаалахын тулд аюулгүй байдлын хүчний чадварыг нэмэгдүүлэхээр зорьж байгааг харуулж байна гэж шинжээчид үзжээ.

 

Гэхдээ ийм байдлаар Москвагийн цагдаагийнхныг хотын тулаанд бэлтгэж чадах нь эргэлзээтэй гэж шинжээчид үзэж байгаа аж.

 

"Цагдаагийн зарим алба хаагчид бэлтгэийн шинэ төлөвлөгөөг сонирхохгүй байгаа. Өөр олон л асуудал гарч байна. Зарим эх сурвалжийн мэдээлснээр, Москва мужийн эмэгтэй цагдаа нар сургалтаас зайлсхийхийг хичээж байгаа" хэмээн ISW- ийн тайланд өгүүлжээ.

 

Эргэн сануулахад, зургадугаар сарын 24-25-ны өдрүүдэд Евгений Пригожин Вагнер цэргийн компанийн дайчдаа удирдан, "шударга ёсны марш" эхлүүлж байгаагаа зарласан. Тэд Ростов мужийг хяналтад авсныхаа дараа Москва руу хөдөлж байлаа. Энэ бослого зургадугаар сарын 25-ны өдөр Беларусийн Ерөнхийлөгч Лукашенко Пригожинтой хэлэлцээ хийснээр өндөрлөсөн юм.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин