Италид теннисний бөмбөгний хэмжээтэй мөндөр орж 100 гаруй хүн гэмтжээ
Өнгөрсөн лхагва гарагт Италийн хойд хэсэгт теннисний бөмбөгний хэмжээтэй мөндөр орсны улмаас 110 хүн бэртэж гэмтжээ.
Өнгөрсөн лхагва гарагт Италийн хойд хэсэгт теннисний бөмбөгний хэмжээтэй мөндөр орсны улмаас 110 хүн бэртэж гэмтжээ.
Эх сурвалжийн мэдээлснээр, 2023 оны эхний хагаст Өмнөд Солонгосоос 250 000 зорчигч Монголд ирсэн нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад дөрөв дахин нэмэгдсэн үзүүлэлт аж.
Дайчилгааны үеэр Оросыг орхин гарсан иргэд олон оронд орогнол хүсэж, түр хугацаанд оршин суух болсон юм. Хуучин Зөвлөлтийн орнууд дайчилгаанаас зугтсан оросуудыг олж баривчлах, ОХУ-ын талд эргүүлэн шилжүүлэх ажлыг ч хийж байв. Харин Европын орон дайчилгаанаас зугтсан хүмүүст орогнол олгохоор болжээ.
долоодугаар сарын дундаж температур дээд цэгтээ хүрч, долоодугаар сарын эхний хагаст өдрийн дундаж температур дээд цэгт хүрч бүгчим халуун өдрүүд ахин хоёр долоо хоног үргэлжилж, наймдугаар сар гаргах төлөвтэй гэж НҮБ-ын Дэлхийн цаг уурын байгууллага мэдэгджээ. Тус байгууллагын мэдээлсэнээр, газар дундын тэнгисийн бүс нутагт халуун агаар хэвийн түвшнээс өндөр байгаа бөгөөд долоо хоногийн дундаж нь хэвийн түвшнээс таван хэмээр өндөр байх төлөвтэй байна. Мөн агаар мандал дахь хүлэмжийн хийн хэмжээ нэмэгдэж буйгаас шалтгаалан дэлхийн цаг агаар үргэлжлэн халж, 2100 он гэхэд 83 сая хүн хэт халалтын улмаас амиа алдахыг эрдэмтэд тооцоолжээ.
2023 оны эмэгтэйчүүдийн хөл бөмбөгийн ДАШТ долоодугаар сарын 20-ноос наймдугаар сарын 20-ныг хүртэлх хугацаанд Австрали, Шинэ Зеланд улсуудад явагдах гэж байна. Тэмцээний нээлт эхлэхээс нэг цагийн өмнө Окландын төв хэсэгт зэвсэгт этгээд гарч ирэн олон дахин буун дуу гаргаж, тоглолт үзэхээр очсон олон мянган иргэдийг цочролд оруулсан хэрэг гарлаа.
Энэ жилийн тэмцээнд анх удаа 32 баг оролцох юм. Багуудын тоог ийн нэмснээр Ирланд, Замби, Панам, Вьетнам, Хашти, Португал, Марокко, Филиппиний бүсгүйчүүд ДАШТ-д анх удаа оролцох боломж бүрджээ.
Солонгосын бага сургуулийн багш амиа хорлоход нэрээ нууцалсан Солонгосын улстөрч гол үүрэг гүйцэтгэсэн гэх цуурхал цахим орчинд тархаад байна.
Өнгөрөгч даваа гарагт ОХУ, Украины НҮБ болон Турк улсын зуучлалаар байгуулсан “Хар тэнгисийн үр тарианы гэрээ”-ий хүчинтэй хугацаа дуусгавар болсон билээ. Улмаар ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Хар тэнгисийн асуудлаарх Оросын шаардлагыг биелүүлээгүй ч үр тарианы гэрээг сунгахыг зөвшөөрчээ. Орос улс үр тарианы хэлэлцээрт эргэн ороход бэлэн байх зургаан үндсэн нөхцөлийг Путин нэрлэжээ.
Ойрын жилүүдэд уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй хэт халалт, ган гачгийн аюул тулгарч буй энэ үед Грек улсад ой хээрийн түймэр дэгдэж, гурав дахь өдрөө үргэлжилж байна. Эрх баригчдын мэдээлснээр Афин хотоос баруун тийш 80 км-ийн зайд Лутраки ойролцоох ойн бүсэд дахин түймэр тархжээ. Гал сөнөөгчид Грекийн ANA мэдээллийн агентлагт хуурай замын болон агаарын хүчнийхнийг дайчилсан тухай мэдээлэв. Эрх баригчид мөн урьдчилан сэргийлэх зорилгоор Лутраки орчмыг нүүлгэн шилжүүлэхийг тушааж, хотын ойролцоох амралтын баазуудаас 1200 хүүхдийг нүүлгэн шилжүүлсэн тухай дурджээ.
Өнгөрсөн хоёрдугаар сард Туркэд болсон газар хөдлөлтийн улмаас олон мянган барилга нурж, барилгын үлдэгдлийн Экскаватороор зөөсний улмаас тус улсад асар их хэмжээний тоосжилт үүсээд байна. Тэд хэлэхдээ, "Бид газар хөдлөлтийг даван туулж чадсан ч энэ тоос биднийг устгана. Бид амьсгалын замын өвчин, уушигны хорт хавдар зэрэг энэ бүх аюултай бодисоор хордож үхэх болно. Хүүхдүүд хамгийн түрүүнд өвчилсөн, тэд маш их ханиалгасан. Салхитай болмогц бүх зүйл тоос шороонд дарагдаж өдөр тутмын амьдрал минь хэцүүдэж байна" хэмээн ярьж байв.
Америкийн мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар, өдрийн цагаар хэт халах нь биш харин шөнийн цагаар температур хангалттай буухгүй байгаа нь л гол асуудлыг дагуулж байгаа гэнэ. Аризонад гэхэд л ойрын өдрүүдэд шөнө агаарын хэм +32 хэмээс буурах төлөвгүй байгаа аж.
Хятадын баруун хойд нутгийн алслагдсан тосгонд ням гарагт агаарын температур Цельсийн 52 хэмээс давсан нь түүхэн дээд үзүүлэлттэй байна
БНСУ-ын төв хэсэгт хүчтэй аадар бороо орсны улмаас дахин таван цогцос олдсоноор нийт 50 хүн амиа алдаж, сураггүй алга болжээ. Мөн олон мянган хүнийг орон гэрээс нь нүүлгэн шилжүүлсэн тухай тус улсын эрх баригчид мэдэгдлээ. Өнгөрсөн бямба гарагт их хэмжээний бороо орсны улмаас усны түвшин нэмэгдсэний улмаас далан доошилсны улмаас ойр орчмын гол үерлэж, нэг автобус зэрэг 15 тээврийн хэрэгсэл усанд боогджээ.
НАТО дорно зүг рүү хүрээгээ тэлсэн нь эцсийн дүнд Орос, Украины хоорондын сөргөлдөөнийг өдүүлж, түүнчлэн НАТО Хятадыг ч онилж магадгүй гэж хятадууд болгоомжлох шалтгаан болсон юм. Мөн хөрш Монгол Улс НАТО-д элсвэл Хятад, Монголын хооронд Орос, Украиных шиг дайн үүсэх эсэх талаарх асуултыг олон нимйтийнх сүлжээний хэрэглэгчид тавьжээ.
Жүжигчдийн ажил хаялт эхэлснээр Холливуудын ихэнх кино, телевизийн продакшнууд ажлаа зогсоохоос өөр аргагүйд хүрээд байгаа ба эдийн засгийн хувьд ихээхэн хохирол амсаж болзошгүй хэмээн болгоомжилж байна.
БНСУ-ын төв хэсэгт хүчтэй аадар бороо орсны улмаас нийт 39 хүн амиа алдаж, олон мянган хүнийг орон гэрээс нь нүүлгэн шилжүүлсэн тухай тус улсын эрх баригчид мэдээллээ.
Солонгосын Эверланд амьтны хүрээлэнгийн Ай Бао хэмээх панда өчигдөр/2023.07.12/ ихэр бамбарууш төрүүлжээ.
Амттаны ертөнцөд хосгүй, тансаг, гайхалтай амттан олон бий. Тэдгээрийн жорыг чандлан нууцладаг бөгөөд ховор амттанууд итгэмээргүй өндөр үнэтэй байх нь ч бий.
Украин тусгаар тогтносны дараа тухайн бааз Украины мэдэлд очиж, далайн гахайнууд дээр хийж байсан цэргийн туршилтуудыг зогсоожээ. 2013 онд энэ баазын 10 далайн гахайг Украины флотод шилжүүлж, эдгээр амьтдыг далайн ёроолоос объект олоход сургасан байна.
Хятадын пуужин тээвэрлэгч "Чанжэн-2С" туршилтын хиймэл дагуулыг дэлхий орчмын тойрог замд амжилттай гаргажээ. Энэ талаар Хятадын агаар сансрын эрдэм шинжилгээ, техникийн корпораци ням гарагт мэдээлсэн байна.