Энэтхэгийн оршин суугч Арун Кумар Бажаж хосгүй ур чадвартай нэгэн. Тэр оёдлын машины тусламжтайгаар зурдаг хэмээн The India Times мэдээлжээ.
Түүний бүтээл нь гүйцэтгэлийн хувьд уран зураг биш харин оёдол, хатгамал хэдий ч хосгүй зураг мэт харагддаг гэнэ. Арун багаасаа л зурах дуртай, алдартай зураач болохыг хүсдэг байсан ч 15 настайд нь аав нь гэнэт өөд болсноор төлөвлөөгө нь өөрчлөгджээ.
Хүү сургуулиа орхин, гэр бүлийн бизнесээ үргэлжлүүлэхээс аргагүй болсон гэнэ. Аав нь оёдолчин байсан тул Арун аавынхаа мөрөөр замнахаас аргагүй болжээ.
Гэвч зурагт тэмүүлсэн түүний хүсэл унтарсангүй, зүү, утсаар "зурах" болсон гэнэ. Арун урлагийн энэхүү хосгүй төрлийг эзэмшихэд 10 жил зарцуулжээ.
Одоо тэрбээр оёдлын машины тусламжтайгаар зурдаг дэлхийн цорын ганц зураач гэж хүлээн зөвшөөрөгдсөн юм.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |