Путин Генерал Суровикинийг албан тушаалаас нь халжээ

Путин Генерал Суровикинийг албан тушаалаас нь халжээ

Энд дуулгахад, "Вагнер" хувийн цэргийн компанийг үүсгэн байгуулагч Пригожин зэвсэгт бослого гаргах оролдлого хийсэн зургадугаар сарын 24-ний өдрөөс хойш Суровикин олны өмнө гараагүй юм. Тухайн үед Суровикин генерал вагнерчуудад хандан тэднийг байршил руугаа буцахыг уриалсан дүрс бичлэг цацаж байв. 

Дэлгэрэнгүй
Хонконг Японоос далайн бүтээгдэхүүн импортлохгүй

Хонконг Японоос далайн бүтээгдэхүүн импортлохгүй

2011 онд осол болсон Фукушима атомын цахилгаан станцын реакторуудыг хөргөсөн усыг цэвэрлэж, нөөцлүүр саванд хадгалж байсан Япон улс нөөцлүүр дүүрсний улмаас цэвэршүүлсэн усыг тэнгист асгахаар болсон. Японы эрх баригчид энэ ажлыг наймдугаар сарын 24-нд эхлэхээр төлөвлөж байгаа бөгөөд үүнийг дэлхийн олон орон эсэргүүцэж байгаа юм. 

Дэлгэрэнгүй
Японы иргэд Засгийн газрынхаа эсрэг шүүхэд нэхэмжлэл гаргана

Японы иргэд Засгийн газрынхаа эсрэг шүүхэд нэхэмжлэл гаргана

Японы Засгийн газар "Фукушима-1" атомын цахилгаан станцын реакторуудыг хөргөсөн усыг наймдугаар сарын 24-ний өдрөөс тэнгист асгахаар болсон. Үүнийг БНХАУ, ОХУ зэрэг орнууд эсэргүүцэж Өмнөд Солонгост иргэд эсэргүүцлийн жагсаал зохион байгуулж байсан бол энэ удаад Японы иргэд өөрсдөө Засгийн газраа эсэргүүцэн шүүхэд хандахаар болжээ. 

Дэлгэрэнгүй
Нэрт дуучин Тото Кутуньо таалал төгсжээ

Нэрт дуучин Тото Кутуньо таалал төгсжээ

Тэрээр Челентанод зориулж "Жинхэнэ итали эр" гэдэг дууг бичсэн ч Челентано энэ дуутай дуугүй хүмүүс өөрийг нь хэн гэдгийг мэдэж байгаа хэмээн хариу өгч, энэ дууг дуулахаас татгалзсан гэдэг. Ингээд Тото өөрөө энэ дуугаа Сан-Ремод дуулснаар хит болж, олон сая хувь борлуулагджээ.

Дэлгэрэнгүй
Хүчнийхэн Шойгуг халж, дайчилгаа зарлахыг Путинд санал болгожээ

Хүчнийхэн Шойгуг халж, дайчилгаа зарлахыг Путинд санал болгожээ

Хэдийгээр хүн хүчин нь хомстож байгаа ч Оросын эрх баригчид шинээр дайчилгаа зарлахаас "эмээж" байна. Учир нь хэсэгчилсэн дайчилгаа зарласнаар Оросын нийгэмд дайныг дэмжих байдал суларч, Путиний нэр хүнд ихээр унасан юм. Тиймээс Кремль дайчилгаа зарлах хүндхэн шийдвэр гаргахаа хойшлуулсаар байна.

Дэлгэрэнгүй
Япон, АНУ, Канад хамтран Курилийн арлуудын ойролцоо сургуулилалт хийж байна

Япон, АНУ, Канад хамтран Курилийн арлуудын ойролцоо сургуулилалт хийж байна

Япон, АНУ, Канадын цэргийн алба хаагчид Курилийн арлуудын ойролцоо хамтарсан сургуулилалт хийж эхэлсэн талаар ТАСС мэдээлжээ.

Дэлгэрэнгүй
Хоолны мөнгө төлөлгүй зугтсан нутаг нэгтнүүдийнхээ тооцоог Италийн Ерөнхий сайд хийжээ

Хоолны мөнгө төлөлгүй зугтсан нутаг нэгтнүүдийнхээ тооцоог Италийн Ерөнхий сайд хийжээ

Эх сурвалжийн мэдээлснээр, Албанийн Берат хотод өнгөрсөн долоо хоногт Италийн Ерөнхий сайд гэр бүлийнхэнтэйгээр хамт зочилж очжээ. Энэ үеэр орон нутгийн хэвлэлүүдээр Италийн дөрвөн жулчин зоогийн газарт хоол идээд гарахдаа мөнгөө төлөөгүй гэсэн мэдээ гарч байхыг Ерөнхий сайд олж харжээ. 

Дэлгэрэнгүй
Грект гарсан ойн түймэр хотод тулж ирэн, оршин суугчдыг нүүлгэн шилжүүлэхээр болжээ

Грект гарсан ойн түймэр хотод тулж ирэн, оршин суугчдыг нүүлгэн шилжүүлэхээр болжээ

Дэлхийн олон оронд аагим халууны улмаас ойн түймэр дэгдэж, ноцтой хохирол учруулсаар байна. Канадад дэгдсэн ойн түймэр намжаагүй, иргэдийг нүүлгэн шилжүүлсээр байгаа бол Грект ч мөн ойн түймэр гамшгийн хэмжээнд хүрсэн талаар орон нутгийн хэвлэлүүд мэдээлжээ. 

Дэлгэрэнгүй
Трамп 200 мянган долларын барьцаатайгаар суллагджээ

Трамп 200 мянган долларын барьцаатайгаар суллагджээ

Энэ нь Ерөнхийлөгч асан Трампын эсрэг үүсгэсэн дөрвөн хэргийн нэг юм. Жоржия мужийн тойргийн прокурор түүнийг Жоржия мужид болсон сонгуулийн үр дүнг өөрчлөхийг завдсан болон санал тоолох, сонгуулдийн үр дүнг батлахтай холбоотой бусад ажилд хөндлөнгөөс оролцснтой холбоотой бусад гэмт хэрэгт буруутгаж байгаа аж. 

Дэлгэрэнгүй
БНХАУ аж үйлдвэрт робот ашиглалтыг нэмэгдүүлнэ

БНХАУ аж үйлдвэрт робот ашиглалтыг нэмэгдүүлнэ

БНХАУ аж үйлдвэрт робот ашиглалтыг нэмэгдүүлэхээр болжээ. Энэ талаар South China Morning Post сонин мэдээлсэн байна. 

Дэлгэрэнгүй
Хавайд Байдены айлчлалыг эсэргүүцсэн жагсаал болжээ

Хавайд Байдены айлчлалыг эсэргүүцсэн жагсаал болжээ

Хавайд сүүлийн 100 жил тохиож байгаагүй ойн түймэр гарч, энэ муж ноцтой хохирол амссан юм. Байгалийн гамшигтай нүүр тулсан энэ мужийн оршин суугчидтай уулзахаар АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден эхнэр Жил Байдены хамт ирсэн ч тэднийг найрсгаар хүлээн аваагүй талаар NewsNow мэдээлжээ.

Дэлгэрэнгүй
Хятадын эзэн хаан Вэнийн бунхнаас мөхөж буй амьтдын үлдэгдэл олджээ

Хятадын эзэн хаан Вэнийн бунхнаас мөхөж буй амьтдын үлдэгдэл олджээ

Булшны ойролцоогоос 23 нүх олсон бөгөөд дотор нь хаанд тахил болгон өргөсөн амьтдын үлдэгдэл байсан гэнэ. Эдгээрийн дунд тапир, аварга хулсны баавгай, бух, бар, тогос, сарлаг, сармагчин зэрэг амьтад байсан аж. 

Дэлгэрэнгүй
Болгар энэ намраас Украинд хуягт тээвэрлэгч нийлүүлнэ

Болгар энэ намраас Украинд хуягт тээвэрлэгч нийлүүлнэ

Түүнчлэн Болгар улс Украины цэргийн алба хаагчдыг бэлтгэх, шархадсан цэргүүдийг нутагтаа авч эмчлүүлэх зэрэг тусламж үзүүлэх боломжтой гэж онцолсон байна.

Дэлгэрэнгүй
Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун Ерөнхий сайдаа хурцаар шүүмжилжээ

Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун Ерөнхий сайдаа хурцаар шүүмжилжээ

Эх сурвалжийн мэдээлснээр, Ким Жон Ун Ончон гацаанд далан нурснаас үүдэлтэй үерийн дараах сэргээн босголтын ажилтай танилцжээ. Энэ үеэр удирдах албан тушаалтнуудыг ажилдаа хариуцлагагүй, хайхрамжгүй ханддаг хэмээн шүүмжилсэн байна.

Дэлгэрэнгүй
Япон Фукушима станцын усыг энэ сарын 24-нөөс тэнгист асгана

Япон Фукушима станцын усыг энэ сарын 24-нөөс тэнгист асгана

Олон жилийн өмнө осол болсон, "Фукушима" Атомын цахилгаан станцын усыг тэнгис рүү асгах ажил наймдугаар сарын 24-ний өдрөөс эхлэхээр болжээ. Энэ талаар Японы Ерөнхий сайд Фумио Кишида мэдэгдсэн байна.

Дэлгэрэнгүй
Хилсээр 18 жил шоронд хоригдсон эр 2,9 сая долларын нөхөн төлбөр авна

Хилсээр 18 жил шоронд хоригдсон эр 2,9 сая долларын нөхөн төлбөр авна

Шинэ Зеландын эрх баригчид хилс хэргээр шоронд орж, 18 жил хоригдсон Алан Холлд их хэмжээний нөхөн төлбөр төлөхөөр болсон талаар  The New Zealand Herald сонин мэдээлжээ. 

Дэлгэрэнгүй
Таиландын Ерөнхий сайд асан Таксин Чинават 15 жилийн дараа эх орондоо очжээ

Таиландын Ерөнхий сайд асан Таксин Чинават 15 жилийн дараа эх орондоо очжээ

Өдгөө 74 настай Чинават 2001-2006 оны хооронд Таиландын Ерөнхий сайдын албыг хашиж байв. Түүнийг Нью-Йорк дахь НҮБ-ын Ерөнхий чуулганд оролцож байх үед Таиландын Хуурай замын хүчний удирдагч Сонтхи Буньяратглины удирдсан цэргийнхэн төрийн эргэлт хийж, Чинават хилийн чанадад үлдэхээс аргагүй болсон байна. 2008 онд тэрбээр Таиландад очиж, шүүхийн өмнө зогссон. Харин түүнийг баривчилсан ч удалгүй барьцаатайгаар сулласны дараа тэрбээр эх орноо орхин явжээ. 

Дэлгэрэнгүй
ОХУ-д такси үйлчилгээнд гадаадын машин ашиглахыг хориглоно

ОХУ-д такси үйлчилгээнд гадаадын машин ашиглахыг хориглоно

Тогтоолын төсөлд зааснаар, Lada, УАЗ, Haval маркийн машинуудыг таксинд ашиглах юм байна. Харин Шинэ Москвич болон Хятадын үйлдвэрүүдэд боловсруулсан бусад төрлийн машинууд багтаагүй аж. Ингэснээр АвтоВАЗ үйлдвэр таксины зах зээл дээр монопол болох замыг нээж байгаа аж.

Дэлгэрэнгүй
Америкийн эрдэмтэн III дайн эхлэх хугацааг тооцоолжээ

Америкийн эрдэмтэн III дайн эхлэх хугацааг тооцоолжээ

Дэлхийн хоёрдугаар дайн дууссанаас хойш 78 жил өнгөрсөн, дараагийн дайн 100-150 жилийн дараа л гарч болзошгүй гэж Клаузе үзэж байгаа аж. Гэхдээ энэ таамаглалд найдан тайвшрах хэрэггүй, аливаа гэнэтийн үйл явдал түүхийн явцыг өөр тийш нь эргүүлж дөнгөнө гэж тэрбээр онцолсон байна.

Дэлгэрэнгүй
АНУ иргэддээ хандан нэн даруй Беларусиас явахыг уриалжээ

АНУ иргэддээ хандан нэн даруй Беларусиас явахыг уриалжээ

Америкчуудыг Латви, Литватай залгаа хилийн боомтоор эсвэл онгоцоор явахыг зөвлөжээ. Түүнчлэн Беларусь руу явахаар төлөвлөж буй иргэдэд хандан асуудал үүссэн нөхцөлд АНУ-ын Засгийн газраас тусламж үзүүлэхэд хүндрэлтэй болно гэдгийг анхааруулсан байна.

Дэлгэрэнгүй