ОХУ-д такси үйлчилгээнд гадаадын машин ашиглахыг бүрэн хориглохоор зэхэж байна. Хуульд оруулах зохих өөрчлөлтийг ОХУ-ын Төрийн зөвлөлийн тээврийн комисс дэмжсэн гэж Ведомости мэдээлжээ.
Тогтоолын төслийг Оросын хэд хэдэн автомашин үйлдвэрлэгчидтэй зөвлөлдсөний эцэст гаргасан байна. Такси үйлчилгээнд Оросын дотоодын үйлдвэрийн автомашин ашиглахыг албан журмаар шаардсанаар "технологийн хараат бус байдал бий болж, тээврийн сүлжээ хориг арга хэмжээний дарамтад өртөхгүй" гэж төсөл санаачилагчид үзсэн байна. Үүний зэрэгцээ ийм хууль батлагдсанаар Орост үйлдвэрлэгдсэн машины эрэлт нэмэгдэнэ гэж үзжээ.
Тогтоолын төсөлд зааснаар, Lada, УАЗ, Haval маркийн машинуудыг таксинд ашиглах юм байна. Харин Шинэ Москвич болон Хятадын үйлдвэрүүдэд боловсруулсан бусад төрлийн машинууд багтаагүй аж. Ингэснээр АвтоВАЗ үйлдвэр таксины зах зээл дээр монопол болох замыг нээж байгаа аж.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |