Хавайд сүүлийн 100 жил тохиож байгаагүй ойн түймэр гарч, энэ муж ноцтой хохирол амссан юм. Байгалийн гамшигтай нүүр тулсан энэ мужийн оршин суугчидтай уулзахаар АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден эхнэр Жил Байдены хамт ирсэн ч тэднийг найрсгаар хүлээн аваагүй талаар NewsNow мэдээлжээ.
Эх сурвалжийн мэдээлснээр, Хавайд ирсэн Байденыг эсэргүүцсэн олон нийт түүнийг хэт хожимдож ирснийг шүүмжилж, гартаа "хэт хожимдсон" гэсэн хуудас барьсан байна. "Би дахиж түүний төлөө саналаа өгөхгүй. Трампыг сонгоно. Би дахиж хэзээ ч түүнийг сонгохгүй" хэмээн эсэргүүцлийн жагсаалд оролцсон нэгэн эр өгүүлжээ.
Түүнчлэн, гал түймэрт орон гэрээ алдсан хүмүүсийг ойлгож байна гэж Байден мэдэгдсэн нь оршин суугчдын дургүйцлийг ихээр төрүүлсэн гэнэ. Энэ аралд наймдугаар сарын эхэн үед ойн түймэр гарч, 100 гаруй хүн амиа алдан, 850 хүн ор сураггүйд тооцогдож байгаа юм.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |