Япон Фукушима станцын усыг энэ сарын 24-нөөс тэнгист асгана
2023-08-22

Олон жилийн өмнө осол болсон, "Фукушима" Атомын цахилгаан станцын усыг тэнгис рүү асгах ажил наймдугаар сарын 24-ний өдрөөс эхлэхээр болжээ. Энэ талаар Японы Ерөнхий сайд Фумио Кишида мэдэгдсэн байна.

 

"Төлөвлөгөөний дагуу усыг асгаж эхлэх ажилд нэн даруй бэлтгэхийг бид Tokyo Electric Power Company-иас хүссэн. Цаг агаарын болон тэнгисийн нөхцөл байдал саад болохгүй бол бид наймдугаар сарын 24-ний өдрөөс энэ ажлыг эхэлнэ" гэж Кишида мэдэгдсэнийг Ассошейтед пресс агентлаг дамжуулсан байна. 

 

Энэ атомын цахилгаан станц дээр 2011 онд осол болсон юм. Тухайн үед реакторуудыг хөргөхөд ашигласан усыг цэвэршүүлсний дараа нөөцлүүр саванд хадгалж байлаа. Эдгээр нөөцлүүр сав 90 хувь дүүрсэн тул цэвэршүүлсэн усыг тэнгист хаях шийдвэрийг Японы Засгийн газар гаргасан. Үүнийг олон орон эсэргүүцсэний дотор Хятад улс Японы 10 мужаас далайн бүтээгдэхүүн импортлохыг хориглосон юм.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин