Японы иргэд Засгийн газрынхаа эсрэг шүүхэд нэхэмжлэл гаргана
2023-08-23

Японы Засгийн газар "Фукушима-1" атомын цахилгаан станцын реакторуудыг хөргөсөн усыг наймдугаар сарын 24-ний өдрөөс тэнгист асгахаар болсон. Үүнийг БНХАУ, ОХУ зэрэг орнууд эсэргүүцэж Өмнөд Солонгост иргэд эсэргүүцлийн жагсаал зохион байгуулж байсан бол энэ удаад Японы иргэд өөрсдөө Засгийн газраа эсэргүүцэн шүүхэд хандахаар болжээ. 

 

Kyodo агентлагийн мэдээлснээр,  Фукушима, Мияги, Ибараки мужийн оршин суугчид улсынхаа эсрэг ирэх сарын наймны өдөр шүүхэд нэхэмжлэл гарган, атомын цахилгаан станцын цэвэршүүлсэн усыг тэнгист асгахыг зогсоохыг шаардахаар төлөвлөж байгаа гэнэ. 

 

Түүнчлэн атомын цахилгаан станцын оператор компани Tokyo Electric Power-ын эсрэг нэхэмжлэл гаргахаар зэхэж байгаа аж. Атомын цахилгаан станцын реакторыг хөргөсөн усыг тэнгист асгаснаар хортой бодис тархаж, бүс нутгийн оршин суугчдад сөрөг нөлөө үзүүлнэ гэж иргэд үзэж байгаа юм байна.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин