Болгар улс есдүгээр сарын сүүл, 10 дугаар сарын эхээр Украин руу Зөвлөлтөд үйлдвэрлэгдсэн хуягт тээврийн хэрэгсэл нийлүүлэхээр төлөвлөж байгаа аж. Энэ талаар Болгарын Батлан хамгаалахын сайд Тодор Тагарев Одесса хотноо Украины Батлан хамгаалахын сайд Алексей Резниковтой хамтран хийсэн хэвлэлийн бага хурлын үеэр мэдэгджээ.
"Есдүгээр сард парламентын чуулган эхэлмэгц энэ асуудлыг нэн тэргүүнд шийднэ. Есдүгээр сарын сүүл, 10 дугаар сарын эхэн гэхэд бид энэ хэлэлцээрийг соёрхон баталсан байна. Ингэснээр Украины талд шилжүүлэх ажил эхэлнэ гэж бодож байгаа" хэмээн Тагарев мэдэгдсэнийг Укринформ дамжуулжээ.
Түүнчлэн Болгар улс Украины цэргийн алба хаагчдыг бэлтгэх, шархадсан цэргүүдийг нутагтаа авч эмчлүүлэх зэрэг тусламж үзүүлэх боломжтой гэж онцолсон байна.
Энд дуулгахад, Украинд хуягт тээвэрлэгчдийг нийлүүлэхийг Болгарын Засгийн газар наймдугаар сарын эхээр дэмжсэн юм. Хуягт тээвэрлэгчдийг Болгарын зэвсэгт хүчин ашигладаггүй бөгөөд ойролцоогоор 100 ширхэг хуягт тээвэрлэгч энэ улсад байгаа аж.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |