Дэлхийн олон оронд аагим халууны улмаас ойн түймэр дэгдэж, ноцтой хохирол учруулсаар байна. Канадад дэгдсэн ойн түймэр намжаагүй, иргэдийг нүүлгэн шилжүүлсээр байгаа бол Грект ч мөн ойн түймэр гамшгийн хэмжээнд хүрсэн талаар орон нутгийн хэвлэлүүд мэдээлжээ.
МИР24 сувгийн мэдээлснээр, Грекийн зүүн хойд нутагт гарсан гал түймэр хотуудад тулж ирсэн байна. Тиймээс эрх баригчид оршин суугчдыг яаралтай нүүлгэн шилжүүлэхээр болжээ.
Гал сөнөөгчид галыг цурманд оруулахыг хичээж, газраар болон агаараас унтрааж байгаа ч гал хурдацтай тархаж байгаа гэнэ. Александропулис хотод агаарт үнс нурам дэгдэх болсон бөгөөд хотын эмнэлгийг хааж, өвчтөнүүдийг нэн даруй гэрт нь буцаажээ. Гал түймэр цааш хурдацтай тархан, Грекийн хоёр дахь том хот болох Салоникид тулж ирсэн байна.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |