БНХАУ аж үйлдвэрт робот ашиглалтыг нэмэгдүүлнэ
2023-08-22

БНХАУ аж үйлдвэрт робот ашиглалтыг нэмэгдүүлэхээр болжээ. Энэ талаар South China Morning Post сонин мэдээлсэн байна. 

 

Эх сурвалжийн мэдээлснээр, 2025 он гэхэд үйлдвэрлэл, хөдөө аж ахуй, логистик, эрчим хүч, эрүүл мэнд, боловсрол зэрэг 10 салбарт робот нэвтрүүлэхээр болжээ. "Роботтехникийн аж үйлдвэрлэл хувьсгал хийх хэмжээнд ойртож байна. Ингэснээр хөрөнгө оруулалт, хурдацтай хөгжлийн асар их боломжууд нээгдэнэ" хэмээн БНХАУ-ын Аж үйлдвэрийн дэд сайд Синь Гобинь Дэлхийн роботтехникийн бага хурлын нээлтэн дээр мэдэгдсэн байна. 

 

Энэ улс 10 тэрбум юань бүхий роботтехникийн аж үйлдвэрийн сан байгуулахаар болсон бөгөөд энэ сан Хятадын роботтехникийн салбарын санхүүжилт, компаниудыг дэмжих юм. Энэ улс дэлхийн роботын томоохон зах зээлд тооцогддог бөгөөд 2022 онд дэлхий даяар суурилуулсан аж үйлдвэрийн роботуудын тал хувь нь БНХАУ-д оногдож байв. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин