"Артек" хүүхдийн зуслан АНУ-ын хоригт багтлаа
Оросын талын мэдээллээр, дайн эхэлснээс хойш ОХУ Украины эзлэгдсэн нутгаас нийт 700 мянга гаруй хүүхдийг Оросын нутаг руу зөөжээ. Харин Украины талын мэдээллээр, 19546 хүүхдийг хүчээр Орос руу аваачсан байна. Одоогоор 386 хүүхдийг Украинд эргүүлэн авчирсан бол зарим хүүхэд зугтан гэр рүүгээ буцжээ.