Хятадын археологичид Шэньси мужийн Сиань хотод малтлага хийх үеэрээ ховор олдвор олжээ. Энд МЭӨ 180-157 онд төр барьж байсан Вэнь хааны булш байдаг аж.
Булшны ойролцоогоос 23 нүх олсон бөгөөд дотор нь хаанд тахил болгон өргөсөн амьтдын үлдэгдэл байсан гэнэ. Эдгээрийн дунд тапир, аварга хулсны баавгай, бух, бар, тогос, сарлаг, сармагчин зэрэг амьтад байсан аж.
Хаанд тахил болгон өргөсөн амьтдын дунд тапир байсан нь ихээхэн шуугиан тарьсан мэдээлэл болсон байна. Богино сүүл, зааны хошуутай төстэй уян хамартай энэ амьтан 2200 жилийн өмнө Хятадын нутаг дэвсгэр дээр идээшиж байсан гэдгийг батлах анхны бодит батлагаа нь энэ олдвор болжээ.
Вэнийн хаанчлалын үед Хятадад тапир мөхсөн гэж саяхныг хүртэл үзэж байсан гэнэ. Учир нь өмнө нь гагцхүү 100 жилийн өмнө амьдарч байсан тапирын үлдэгдлийг л олж байжээ.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |