Хоолны мөнгө төлөлгүй зугтсан нутаг нэгтнүүдийнхээ тооцоог Италийн Ерөнхий сайд хийжээ
2023-08-22

Албанийн нэгэн зоогийн газарт хоол идчихээд мөнгийг нь төлөлгүй гарсан Италийн дөрвөн жуулчны тооцоог Италийн Ерөнхий сайд Жоржиа Мелони хувиасаа мөнгө гарган төлжээ. Энэ талаар Politico мэдээлсэн байна. 

 

Эх сурвалжийн мэдээлснээр, Албанийн Берат хотод өнгөрсөн долоо хоногт Италийн Ерөнхий сайд гэр бүлийнхэнтэйгээр хамт зочилж очжээ. Энэ үеэр орон нутгийн хэвлэлүүдээр Италийн дөрвөн жулчин зоогийн газарт хоол идээд гарахдаа мөнгөө төлөөгүй гэсэн мэдээ гарч байхыг Ерөнхий сайд олж харжээ. 

 

Итали жуулчдын талаар олж мэдмэгцээ Ерөнхий сайд Жоржиа Мелони Албани дахь Италийн Элчин сайдад хандан, "Яваад тэр тэнэгүүдийн тооцоог хийгээд өгөөч" хэмээн хэлсэн гэнэ. "Ерөнхий сайд тооцоог нь хийхийг санал болгосон. Хэдхэн шударга бус хүмүүсийн өмнөөс манай италичуудын нэр хүнд унах ёсгүй" хэмээн Италийн Хөдөө аж ахуйн сайд мэдэгджээ. 

 

Италийн дөрвөн жуулчин мөнгөө төлөлгүй зоогийн газраас гарч байгаа бичлэг наймдугаар сарын 18-ны өдөр телевизээр цацагдсан байна. Тэд нийлээд 80 еврогийн хоол захиалж идсэн ч тооцоогоо хийлгүй зугтан гарч байгаа нь бичлэгт дүрслэгджээ.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Lauren James:
I was heartbroken when my husband left me for another woman. For 10 months I was crying like a baby seeking help to restore my marriage and bring him back to me again. thank God for showing mercy through Dr Victory who helped me restore peace back once again in my home with his powerful love spell that removed the evil lady on his way to be with what God has joined together. today I enjoyed the love of my husband. I must appreciate Dr Victory for all he has done to restore peace. I am also dropping his contact here for whoever also needed help in their marriage to contact him. Call/Whatsapp number: +16692093663 Email: Victorysolutiontemple@gmail.com website: http://victorysolutiontemple.info
2023-08-23
Daisogiin munhtseyseg75onii tuulai jiltei boovnii nuh
2023-08-22