Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун Ерөнхий сайд Ким Док Хун зэрэг удирдлагын хэд хэдэн гишүүдийг хурцаар шүүмжлүүлжээ. Энэ талаар Солонгосын цахим мэдээллийн агентлаг мэдээлсэн байна.
Эх сурвалжийн мэдээлснээр, Ким Жон Ун Ончон гацаанд далан нурснаас үүдэлтэй үерийн дараах сэргээн босголтын ажилтай танилцжээ. Энэ үеэр удирдах албан тушаалтнуудыг ажилдаа хариуцлагагүй, хайхрамжгүй ханддаг хэмээн шүүмжилсэн байна.
"Байгалийн гамшгаас биш харин ажилгүй хүмүүсийн хариуцлагагүй, хайнга байдлаас болж газар тариалангийн салбарт хохирол учирсан. Хөдөө аж ахуйн салбарыг хамгаалах шаардлагатай гэж улс нийтээрээ хөдөлж байхад ч удирдах албан тушаалтнууд хайхрамжгүй, хариуцлагагүй байдал гаргасаар байна. Энэ нь Ерөнхий сайд үүрэгт ажилдаа хайхрамжгүй хандаж байгаатай холбоотой" гэж Ким Жон Ун мэдэгджээ.
Түүнчлэн тэрбээр буруутай этгээдүүдийг олж, тэдэнд хариуцлага хүлээлгэн, намын болон хуулийн ёс журмаар шийтгэл оноохыг холбогдох байгууллагуудад үүрэг болгосон байна.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |