Япон, АНУ, Канадын цэргийн алба хаагчид Курилийн арлуудын ойролцоо хамтарсан сургуулилалт хийж эхэлсэн талаар ТАСС мэдээлжээ.
Эх сурвалжийн мэдээлснээр, наймдугаар 21-28-ны хооронд Курилийн арлуудын дорнод эргээс Японы Хоншю арлын дорнод хэсэг хүртэлх орон зайд АНУ, Япон, Канадын цэргийнхэн байлдааны хөлөг онгоц ашиглан цэргийн сургуулалт хийх аж.
Японы талаас Hyuga хөлөг онгоц, АНУ-аас USS Benfold, Канадаас Ottawa болон Vancouver хөлөг онгоцууд оролцож байгаа бөгөөд энэ нь Японы цэргийн алба хаагчдын хувьд Курилийн арлуудын ойролцоо байлдааны хөлөг онгоц оролцуулсан анхны сургуулилалт болж байгаа юм байна.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |