Украины тагнуул: Кадыровын бие хүнд байгаа
2023-09-19

Чеченийн тэргүүн Рамзан Кадыровын биеийн байдал хүнд байгаа гэх мэдээлэл дахин тархжээ. Рамзан Кадыровын биеийн байдал муу байгаа гэх мэдээлэл сүүлийн жилүүдэд байнга л гарч, тухай бүрт Кадыров өөрөө няцааж байлаа. Харин энэ удаад есдүгээр сарын 14-15-ны өдрүүдэд гарсан мэдээллийг няцаасан мэдэгдлийг Кадыров хараахан хийгээгүй байна. 

 

Тодруулбал, есдүгээр сарын 14-ний өдөр Чеченийн сөрөг хүчний NYISO суваг Чеченийн төрийн тэргүүн комд орсон гэж мэдээлжээ. Үүний дараа Украины "Обозреватель" сонин "Кадыров комд ороод хэд хоносон" хэмээн мэдээлсэн байна. Энэ сонины мэдээлснээр, Рамзан Кадыровыг Москвад хүргэсэн ч эмч нар "юугаар ч туслаж чадахгүй тул Чечень рүү буцаасан" гэнэ. Улмаар Кадыровыг хилийн чанадад эмчлэхээр болсон гэж Украины хэвлэл мэдээлжээ. 

 

Энэ мэдээллийн дараа, Украины Батлан хамгаалах яамны Тагнуулын ерөнхий газрын төлөөлөгч Андрей Юсов мэдэгдэл хийж, Кадыровын хууч өвчин сэдэрч, "биеийн байдал нь хүнд байгаа" хэмээжээ. Түүний өгүүлснээр, "эмнэлгийн болон улс төрийн хүрээллийн төрөл бүрийн эх сурвалжаар энэ мэдээлэл батлагдаж байгаа" гэнэ. Харин есдүгээр сарын 15-ны өлөр Кадыровын "ВКонтакте" сүлжээн дэх хуудсанд тэрбээр гэр бүлтэйгээ зугаалж байгаа бичлэг байршсан бөгөөд гэхдээ энэ бичлэгийг хэзээ хийсэн нь тодорхойгүй байгаа аж.

 

Өмнө нь, энэ оны долдугаар сард Кадыров хүнд өвдсөн гэсэн мэдээлэл гарч байлаа. Тухайн үед Чеченийн сөрөг хүчний блогчин Тумсо Абдурахманов Кадыров диалезд орсон, "үхлийн ирмэг дээр байгаа" хэмээн бичиж байв. Харин үүний дараа Рамзан Кадыров Төрийн думын гишүүн Адам Делимхановтой хамт дүрс бичлэг хийн, өөрийг нь өвдсөн, Делимханов алагдсан гэх мэдээллийг няцааж байсан юм.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Энэ муу чеченийг бүү бичээ, халимаг, буриадуудын заналт дайсан
2023-09-19