ОХУ-ын Төрийн думын гишүүд ирэх оноос зөвхөн Орост үйлдвэрлэгдсэн машин унана
2023-09-19

ОХУ барууны орнуудын хориг арга хэмжээнд өртснийхөө дараагаас дотоодын машин үйлдвэрлэлийг дэмжих зорилгоор такси үйлчилгээнд болон төрийн албанд гагцхүү Орост үйлдвэрлэгдсэн машин ашиглах шийдвэрийг гаргаж байсан. 

 

Улмаар, Төрийн думын зөвлөл санал нэгтэйгээр шийдвэр гаргаж, 2024 оноос эхлэн тойрогтоо ажиллах үедээ гишүүд зөвхөн Орост үйлдвэрлэгдсэн машин ашиглахаар болжээ. Төрийн думын дарга Вячеслав Володины өгүүлснээр, Москва хотод гишүүдп албаны машинаа Оросын машинаар сольж эхэлсэн гэнэ. Энэ нь "Оросын машин үйлдвэрлэлийн хөгжлийг дэмжиж, төсвийн хөрөнгийг улсдаа үлдээх" арга хэмээн Володин мэдэгджээ.

 

Өмнө нь, наймдугаар сарын гуравны өдөр боловсруулагч аж үйлдвэрийн удирдлагуудтай уулзах үеэрээ Владимир Путин төрийн албан тушаалтнуудад хандан гадаадын автомашиныг төрд худалдан авахыг зогсоохыг шаардаж, төрийн албан тушаалтнууд эх орны үйлдвэрлэлийн машин унах ёстой хэмээн үүрэгдэж байлаа. Путин ийнхүү шаардсаны маргааш өдөр нь Төрийн думын дарга Вячеслав Володин Думын гишүүд өөрсдөөсөө эхлэж, Москвич, Лада, Аурус гэсэн дотоодын үйлдвэрлэлийн машин ашиглана гэж мэдэгдэж байв. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Зөв штаа:
Сайхан сайхан жигулёнок унаад л
2023-09-19